4. Кур-ан судрын гайхамшиг

Аугаа Эрх боолуудаа авралтад хүргэх тулд тэдэнд оюун ухаан, санааны чадал мэтийн зарим давуу тал хайрласан, дээр нэмэх нь бас дундаас нь тусгай туурвисан сайхан хүмүүсийг пайгамбараар томилсон байдаг. Пайгамбарууд үйл ажиллагааныхаа зөв болох ба үгсийнхээ үнэн буйг батлахаар гайхамшгууд үзүүлнэ. Пайгамбар бүр нь эринийхээ байдлын дагуу олон гайхамшиг үзүүлэв. Хз. Есүсийн үеэр хамгийн хүндтэй ухаан нь анагаах ухаан, хамгийн хүндэтгэсэн хүмүүс ч эмч нар байв. Иим учраас Хз. Есүст, эм нарыг ч аргагүй орхисон гайхамшгууд өгөв: Сохрыг үздэг болгох, үхснийг амилуулах мэт… Хз. Мусагийн у үеэр ид шид маш их хөгжсөн байв, түүнд ч шидтэнгүүдийг дарах гайхамшгууд өгөв. Хз. Мухаммадын  үеэр бол сайхан, ойлгомжтой, уран үг хэлэх ба уран зохиол дээд чухал байв. Иим учраас түүнд Кур-аны гайхамшгийг хайрлав.[1]

Хүнийг бусад амьтдаас ялгах гол шинжүүд нь ухаан ба яриа буй тул, хамгийн сүүлийн ба хамгийн төгс судар буй Кур-аны гайхамшиг ч ихэнхдээ ухаан ба яриагаарны хэрэгжихээр байдаг. Пайгамбар Эзний маань, киямат хүртэл явах Кур-аны гайхамшгийн хамт, өмнөх пайгамбарууд шиг хугацаа ба газарт хязгаарласан маш олон өөр гайхамшиг ч байдаг. Уг гайхамшгууд тухай хэдэн олон боть бүтээл бичигдсэн юм.[2] Төгсгөл бүлэгт эдгээрээс заримыг дурдана.



[1].     Анкэбүт, 50-51; Бухарий, И-тисам 1, Фэдайлү-л Кур-ан 1; Мүслим, Иман, 279.

[2].     Жишээлбэл хар. Бэйхакий, Дэлайлү-н Нүбүввэ (7 боть), Бэйрут: Дару-л Күтүби-л Илмиyе, 1985; Абу Нуайм эл-Исфаханий, Дэлайлү- н Нүбүввэ (2 боть), Халэп: эл-Мэктэбэтү-л Арабиyе, 1970-1972; Суютий, Ер бусын байдлаараа Пайгамбар маань: эл Хасайсү-л Күбра (3 боть), орч. Найм Эрдоган, Истанбул: Из Номууд, 2003.

%d bloggers like this: