Түүхийн туршид тэнгэрлэг шашин хүмүүсийн гараар орж дотор нь мухар сүсэг шингэх тусам, Аугаа Эрх түүнийг шинэчилж, боолууддаа зам заах, ашигтай зөв үйл, ашиггүй хөөс хоёрыг ялгах пайгамбаруудыг илгээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэнгэрлэг бүх хууль болон пайгамбарууд нэгэн алтан гинжээр нэг нэгтэйгээ холбоотой бөгөөд нэгэн эхээс ирсэн байдаг. Үүний сүүлийнх нь бол Кур-ан-и Кэрийм болон Хз. Мухаммед юм.
Бид энэ гарын авлагад Исламын тухай хил хязгааргүй далайгаас нэгэн дуслын чинээ цөм болсон маш товч мэдээлэл өгөхийг хичээлээ. Ислам шашны хүнд, байгаль орчинд, амьдралд, дэлхий болон ахиратыг яаж харсныг, чадах чинээгээрээ дурдахыг хичээлээ. Исламыг шинжилж судалсны дараа мусульман болсон хүмүүсийн туршлагыг дамжуулав. Маш олон хүн судалгааныхаа үр дүнгээр Исламын, цөм нь эвдээгүй сүүлийн тэнгэрлэг шашин буйг л дүгнэсэн байдаг. Иинхүү удаан судалгааны дүнгээр мусульман болсон хүмүүсийн тоо өдөр тутам арвижсаар байдаг. Байнга нэмсэн ийм олон туршлага буруу байх магадлал үгүй юм. Тоогүй туршлагаар батлагдсан үр дүн андашгүй зөв юм.
Исламыг гүнзгийрүүлэн шинжилбэл, түүний бидний дамжуулснаас гадна өөр олон сайн сайхан агуулга нь ил гарна. Даанч өнөөдөр Исламыг, мэдээд эсвэл мэдэлгүй буруу аргаар заадаг, эсвэл хаахыг хичээдэг. Ухаантай хүнд зохисон нь, Исламыг урьдаас хэлбэржсэн бодлоос хол ба талгүй буйгаараа зөв номоос бүтнээр нь сурсны дараа шийдвэр өгөх юм.
Аугаа Эрх бүх хүн төрөлхтөнд дэлхий болон ахиратын баяр баясгалан хайрлах болтугай! Дэлхийн нас дуусалгүй хамгийн зөв замыг олж, бидэнд гардаж өгсөн шалгалтын хугацааг хамгийн үр дүнтэй үнэлэхийг бид бүхэнд хайрлах болтугай! Таны гар дахь бүтээлийг ч уг замын учир ба аргын нэг болгох болтугай!.
Амийн!.
سُبْحَانَ رَبِّكَ رَبِّ الْعِزَّةِ عَمَّا يَصِفُونَۚ. وَسَلَامٌ عَلَى الْمُرْسَل۪ينَۚ. وَالْحَمْدُ لِلّٰهِ رَبِّ الْعَالَم۪ينَ
“Чиний хүндтэй Раб чинь, тэдний тохсоор буй бэлгэ тэмдгээс дээш, хол юм. Илгээсэн бүх пайгамбаруудад мэнд хүргэмүй! Орчлон бүрийн Раб буй Аллахад хамт байг!” (Саффат, 180-182)