Саум (мацаг) нь үүр цайснаас нар жаргатал идэх, уух, энгэр зөрүүлэх зэргийг хориглон сахидаг мусальманы үүрэг. юм. Жил бүр сарны тооллын Рамазан сарын турш 29 эсвэл 30 хоног ийм үүргээ биелүүлдэг.
Мацаг нь, амьдралын тэмцэлд шаардлагатай буй “тэвчээр, ухамсар, биеийн хүслээ тэвчих ” мэтийг сургаснаар бидний ёс суртахууны байдлыг төгс төгөлдөр болгоно. биеийн идэх, уух ба бие тачаалын талаар дуусч барагдашгүй хүслийнхээ эсрэг хүний нэр алдрыг хамгаалагч халхавч юм. Мөн мацаг нь барьсан хүн шийдвэр, тэвчээр, ханамж, байдалдаа таатай байх, хатуужил болон тэсвэр мэтийн сайхан ёс суртахуунд хүртэнэ. Ядуурал ба өлсгөлөнг амсуулснаар бидэн дээрх шинжүүдийн үнэ цэнийг сануулна. Зүрхийг маань Аллахад талархал, боолуудад нь ч энэрэл ба тусламжийн мэдрэмжээр дүүргэнэ. Уг шинжээрээ мацаг нь нийгмийн доторх өшөө, атаархал мэтийн нийтийг бухимдлаар дарсан сөрөг зүйлсийг хожих хамгийн нөлөөтэй эмчилгээ юм. Тийм учраас мацаг зөвхөн тус үммэтэд биш, өмнөх үммэтүүдэд ч фарз болгосон үйлчилгээ аж. Аллах Таала ингэж айлдана:
“Итгэгчид ээ! Мацаг танаас өмнө фарз болгосон шигээ, Аллахад эсэргүүцэхээс зайлсхийсан такватай боол болох тул, тухайн өдрүүдэд танд ч фарз болгосон…” (Бакара, 183-184)
Мацаг сэтгэлийн талаар ашигтай байж болохын тулд, худал, гүтгэлэг, хов яриа, үг дамжуулах мэтийн ааш, зүхэл хараал үгсээс, зодоо, хамаг төрлийн муухай үйл ба нүглээс хатуу болгоомжлох шаардана. Расулуллах р, мацагтай итгэгчид өөрт нь хийсэн бүдүүлэг үйлсийг тайвнаар хариулахыг санал болгоно. Ингэхдээ мацаг барьсан хүн муу ёс суртахуунаас ч холдсон байх болно.
Мацаг нь хүний илүү эрүүл мэнд ба ашигтай болохыг батална. Үүнийг ой модод ч гэрчилж мэднэ. Модод өвөл навчаа халзран нойрт автана, түүнчлэн хавар гараад мөс хайлтал язгууртаа ус ч авч чадахгүй. Мацагтайгаар өнгөрсөн уг хэдэн сарын дараа хавар ирэхлээр, навч ба цэцгийн элбэгээс ухаарвал, өмнөхөөс илүү ашиг олно. Уурхайнуудад ч мацаг хэрэгтэй. Мотор ба машин удаан хугацаагаар ажилласны дараа тодорхой хугацаагаар зогсооно. Уг амралд тэдний өмнөх хүчийг олохыг хангана.
Анагаах ухааны тойргийнхон гучин хоногоос бага барьсан мацаг нөлөөгүй дутахыг, дөчин хоногоос илүү баривал ч дасах тул, зарим үед идэх уухаас завсарлахын хүргэх ашгийг хангахгүйг мэдүүлнэ. Сүүлийн үед Өрнөдөд хэрэгжүүлдэг анагаахын шинэ нэгэн аргаар, кроник өвчинд, өвчтөний байдлын дагуу урт эсвэл богино хуцагаат мацагтайгаар сайжруулдаг болой.[1]
Мацаг нь тархи ба зүрхний чадлын илүү сайн ажиллахад ч тусална.
Үүнийг ч санаанд байлгая; мацгийн зорилго бие махбодидоо харгислах биш юм. Расулуллах р, мацаг барихдаа сахурт (шөнө иддэг хоол) босох ба ам нээх (мацаг дуусахад иддэг оройн хоол) яарахыг санал болгов.[2] Тэгэхлээр нь мацгийн жинхэнэ зорилго бол Аллахад боол болох үүргээ гүйцэтгэх, ам сүнсээ боловсруулан таквад хүрэх, биe хүн ба нийгмийг хөгжүүлэх аргаар Аллахын таатай байх энх тайван орчим биe болгох юм.