2. Цэвэрлэгээ

Ислам эд бараа болон сэтгэлийн бүх төрлийн цэвэрлэгээг урамшуулан, үүнийг яаж хийхийг ч сургана. Кур-ан Судар:

“…Аллах өөрийгөө цэвэрлэгсдэд дуртай” хэмээн айлдана. (Бакара, 222)

Расулуллах  ч:

“Аллах цэвэр юм, цэвэрлэгээнд дуртай” хэмээн айлдана. (Тирмизий, Эдэб, 41/2799)

Хз. Пайгамбарын насны турш бүх төрлийн цэвэрлэгээнд хэт анхаарал тавьсан нь тодорхой харагдана. Жишээлбэл мэсжид болон айлд орохдоо, нийгмийн дунд гарахдаа цэвэр ба гоё хувцас өмсөхөд, сайхан үнэр түрхэхэд, сонгино, сармис мэтийн бусдыг үймүүлэх юм эс идэхэд хэтэрхий анхаарал тавьдагсан.

Ислам нь тахарэт (гаддны цэвэрлэгээ), нэзафэт (сүнсний цэвэрлэгээ) болон нэзакэт (эелдэг байх) үндсэн дээр байгуулсан нэгэн ёс авчрав. Пайгамбар Эзэн маань “Цэвэрлэгээ бол итгэл үнэмшлийн хагас юм” хэмээн айлдав.[1] Хадис ба фикх номуудын бараг бүгд нь цэвэрлэгээний бүлгээр эхэлдэг.

Манай шашинд гол үндсэнээр, бие болон байрлалын цэвэрлэгээ хийлгүй зарим үйлчигээг бүтсэн гэж үздэггүй. Жишээлбэл жорлонгийн дүрэм журмыг ихээр чухалчилж, мусульманчуудын хувцсандаа бохир юм эс үсрүүлэх ба биеэ удаан засахыг тушаасан юм. Аллахын Элч р:

“Хойд насны зовлонгийн ихэнх нь, хатуу шингэнээс хэрэгтэйгээр болгоомжлохгүйгээс үүснэ”[2] хэмээн айлдан үммэтийнхээ энэ тухай нямбай хандахыг захисан юм.

Ислам нь өдөрт доод зах нь таван удаа гар, ам, хамар, нүүр, толгой, чих, хүзүү ба хөл шиг бохир ба микроптой байнга хүрэмжтэй байгаа эрхтнийг угаах ба цэвэр байлгахыг (абдэст) тушаав. Расулуллах р:

“Диваажины түлхүүр мөргөл, мөргөлийн түлхүүр бол цэвэрлэгээ юм” хэмээн айлдав.[3] Ингээд Ислам хүн бүрийн заавал хийх ёстой цэвэрлэгээг нэгэн үйлчилгээ болгож, хүмүүсийн цэвэрлэгээ хийж байхдаа, мөн үйлчилгээ хийхтэй адил баяртай болохыг хангасан юм.

Расулуллах рын ялангуяа дурдсан өөр нэгэн сэдэв бол амны цэвэрлэгээ юм. Үүний төлөө Аллахын Элч, тодорхой үед, ялангуяа абдэст авахын яг өмнө мисвак (сойз) хэрэглэхийг санал болгов.[4] мусульманчуудын өмнө ба дараа нь гараа угааж хоолыгоо цэвэрлэгээтэйгээр элбэгдүүлэхийг хүсэв.[5]

Нөгөө талаас байгалийн хэргээр сүннэт болох, умдагны үсийг хусах, хумсаа засах, сугаа цэвэрлэх, сахлаа тайруулан богиносгох ч Аллахын Элчийн сургасан цэвэрлэгээ болон боловролын дүрэмд ордог.[6]

Аллахын Элч  хувцасныхаа цэвэрлэгээнд эцсийн анхаарал тавьсан шигээ эмх цэгцээ ч ижил чухалчилдагсан. Үүнийг гэрчлэгсдээс нэгэн буй Абу Курсафэ t ингэж ярина:

“Би, ээж ба нагац эгчтэйгээ Расулуллах рад амлахаар онгонд гарсан байв. Эзнийхээ дэргэдээс салахдаа ээж ба нагац эгч надад:

«–Хүү минь, энэ хүнтэй төстийг бид хэзээ ч хараагүй! Түүнээс гоё царайтай, цэвэр хувцастай, зөөлхөн яриатай өөр хэнийг ч мэдэхгүй. Бараг ариун амнаас нь туяа цацардаг шиг байсан» гэцгээв.” (Хэйсэмий, VIII, 279-280)

Пайгамбар Эзэн маань нэг удаа Мэсжиддээ байхдаа дэргэд нь үс-сахалдаа баригдсан нэгэн хүн гарч ирэв. Хз. Пайгамбар  гараараа түүнд үс сахлаа янзлахыг заав.[7]

Расулуллах  хувцсандаа таагүй үнэр байхыг хүсдэггүйсэн. Нэгэн өдөр өмссөн хүрэмдээ хөлс ба ноосны үнэр мэдрэнгүүтээ тайлж гаргав. Үүнийг бидэнд мэдүүлсэн Хз. Айша ц, Эзний маань байнга сайхан үнэрт дуртай байсныг мэдээлэв.[8] Нэг жишээнд:

“Аллахын Элчшөнө сайхан үнэрээрээ танигддаг байв.” (Даримий, Мукаддимэ, 10)

Асхаб өөрийнх ажлаа өөрөө хийдэг хүмүүс байв. Тэд Жума мөргөлийн үе хүртэл ажлаа хийж, Жума цаг дөхөхөд ажлаа орхин мөргөлд очдог байв. Иим учраас бие нь хүнд үнэртдэг байв. Тэгэхлээр нь Эзэн маань тэдэнд:

“–Тав дахь өдөр угаацгаагтун!” хэмэн айлдав. (Бухарий, Жум-а 16, Бүю- 15; Мүслим, Жум-а 6)

Мусульманчууд орныхоо булан бүрт янз бүрийн байр, усны суваг ба гоожуур бариулав. Цэвэрлэгээ нь дутуугүй болох тулд хөдөө хүртэл бүх талд халуун усны байр хийцгээв. мусульманчуудын гэр орон эцсийн хэмжээнд цэвэр байдаг. Гуталтайгаараа дотогш огт ордоггүй. Гэрийн дотор хаа ч мөргөл үйлдэхээр цэвэр байдаг. Гэртээ амьтан тэжээх гэсэн юм байдаггүй. Түүнчлэн гэртээ шувуу ч оруулдаггүй. Алдаршсан эрдэмтэн сахабийчуудаас Абдуллах бин Мэс-үүд t болон Исламын бусад суутнууд, гэрээ өдөр бүр шүүрдэхийг тушаадаг байв. Иим учраас тэдний гэрт нэгэн өргөс олох ч аргагүй байв. (Ибн-и Абий Шэйбэ, V, 264/25921-2)

М. дө Тэвэно мусульман нийгмийн цэвэрлэгээ болон эелдэг байдлын тухай эдгээрийг хэлнэ:

“Түркчүүд эрүүл амьдардаг ховор өвдөнө. Манай оронд бөөрний өвчин болон бусад олон аюултай өвчдийн аль нь ч тэдэнд үгүй, нэрийг нь ч мэддэггүй. Миний бодлоор Түркчүүдийн уг содон эрүүл мэндийн гол учир бол ихээр халуунд усан биеэ угаах ба эрүүл хүнс идэх буй юм. Тэд нэлээд бага иддэг. Бас идсэн нь ч Христчүүдийнх шиг холимог зүйлс биш.”[9]

Расулуллах  хүмүүсийн өнгөрч явсан зам, модны доор, хананы ёроол, ардын амрахаар суусан газрыг бохирдуулахыг хатуу хориглов.[10] Абу Муса эл-Эш-арий, t Басрад захирлаар очихдоо ингэж хэлэв:

“–Намайг тан дээр Умар бин Хаттаб илгээв. Танд Раббынх тань Судар Ном ба Эзнийх тань Сүннэтийг сурган замыг тань цэвэрлэнэ.” (Даримий, Мукаддимэ, 46/566; Ибн-и Абий Шэйбэ, V, 264/25923)

Расулуллах  амьтадын сахил ба цэвэрлэгээний талаар ч санал өгч, ялангуяа хонь ямаа хоёрын дээрх хир ба тоосыг цэвэрлэхийг шаарддаг байв. (Хэyсэмий, IV, 66-67)

Ислам үйлчилгээний байрны цэвэрлэгээнд ч тусгай анхаарал үзүүлэв. Жабир t ингэж ярина:

“…Нэг удаа Расулуллах  уг мэсцидэд биднээр айлчлав. Гартаа Ибнүү Тааб гэж мэдсэн хурма модны навч барьж байв. Мэсцидийн кибла зүгт нэгэн шүлс харж, тэрийг барьсан навчтайгаар арчив… Дараа нь бидэн рүү эргэн:

«–Надад шафран өгцгөө!» гэв. Хорооллын нэгэн залуу босч бүхэл хурдаараа гэр лүүгээ гүйж атгандаа шафрантай үнэр авчрав. Расулуллах  тэрийг барьж аваад барьсан навчийн үзүүрт түрхэв. Дараа нь түүнтэй шүлсний мөрийг арчив. Бидэнд мэсжиддээ шафрантай үнэр түрхэх заншил түүнээс үүссээн юм…” (Мүслим, Зүхд, 74; Мэсажид, 52; Бэyхакий, Күбра, I, 255)



[1].     Мүслим, Тахарэт 1.

 

[2].     Ибн-и Мажэ, Тахарэт, 26.

 

[3].     Ахмад, III, 340.

[4].     Бухарий, Жума, 8; Тэмэнний, 9; Савм, 27; Мүслим, Тахарэт, 42.

[5].     Хар. Тирмизий, Эт-имэ, 39/1846.

 

[6].     Бухарий, Либас, 63-64.

 

[7].     Муватта-, Шаар, 7; Бэyхакий, Шуаб, V, 225.

 

[8].     Абу Давуд, Либас, 19/4074.

 

[9].     M. De Thevenot, Relation d’un Vogaye Fait au Levant, Парис, 1665, х. 58.

 

[10].   Абу Давуд, Тахарэт, 14/26; Ибн-и Мажэ, Тахарэт, 21; Ахмад, I, 299; III, 305; 381; Хаким, I, 273/594.