Аллах Таала боолуудынхаа хийсэн бүх үйлс ба бусад оршигчидтой хамаатай зүйлсийг, ирээдүйд болох маягаар нь эрт мэддэг. Мөн бүх юм цаг хүрэхээр нь Аллахын өмнөөс мэдсэн чигээр бие болно. Энд зарим хүний бодсон шиг хүмүүсийг албадах гэж байдаггүй. Учир нь Аллах Таала бурхан байсны хэргээр боолуудынхаа ирээдүйд хийх ажил үйлс болон хөрөнгөдөө хэрэгжих зүйлсийг мэдэх ёстой юм. Эс тэгвээс Тэрвээрийн хувьд нэгэн дутагдал ярих магадлал болохсон.
Хүмүүс оюун ухаантай ба эрх чөлөөт бөгөөд, алба доор биш юм. Аллах эртний ухаанаараа өнгөрсөн ба ирээдүйг мэдэх тул, болох юмсыг өмнөөс нь бичсэн байдаг. Мэдэх нь хийх гэсэн үг биш. Нар хиртэх цаг ба минутыг тооцох боломж бий. Гэтэл Нар нь, эрдэмтэд өмнөөс мэдсэн учраас хиртэхгүй. Нар нь угаасаа хиртэнэ, гэтэл эрдэмтэд үүнийг судалж өмнөөс мэднэ. Нэг юмын хэрэгжихийг өмнөөс мэдэн бичих ба цаг нь хүрэхлээр нь түүнийг туурвих нь тустай, тухайн юмыг хийхийх хүсч хөдлөх нь тустай зүйл юм. Хүн чөлөөт мэдлээрээ юм хиймээр байж, Аллах ч шалгалтын улмаас түүнийг чөлөөт тавьисан учраас түүний хүссэн үйлийг туурвина. Гэхдээ сайн ба зөв үйлийг таатай хүлээж авав ч, муу үйлд дургүй байдаг.[1]
[1]. Акайд тухай дэлгэрэнгүй мэдээллийн төлөө хар. http://www.islamicpublishings.net/images/book/ingilizce/islamiman ibadet_ing.pdl