Ислам нь бүх хүн ба хий үзэгдлийг өөртөө урьж байдаг.Яс үндэс ,угсаа гарал, арьсны өнгө хамааралгүй мусульман байж болно. Хүн төрөлхтнийг хариуцлага болон эрхийн талаар цэгцэлсэн Ислам шашин хүнийг ерөөсөө итгэгчид итгээгүй гэж хоёр “улс” болгож үзнэ.[1]
Энэрлээрээ хамаг оршигчдыг гийгүүлэгч Аллахын Y талаас хүний баяр хөөр ба эсэн мэндийн төлөө илгээсэн нэгэн системийг алган чинээ хүнд зориулж тэднээс бусдыг ийнхүү шинжээс гачигдуулах нь ерөөсөө ухаалаг зүйл биш. Тийм байдал Аллахын энэрлийг илэрхийлдэг Рахман Рахийм хоёр бэлгэтэй ч зөрүүлнэ. Расулуллах ингэж айлдав:
“Энэрэлтэй хандагсдад Рахман буй Аллах Таала энэрлээрээ соёорхоно. Та дэлхийн газар дээрхэд халамж энэрэл үзүүлцгээ, тэгээд тэнгэрийнхэн ч танд энэрэл үзүүлэг!” (Тирмизий, Бирр, 16/1924)
Уг хадийс-и шэрифэд тодорхой нэгэн төрлийг заасангүй. Түүнчлэн зөвхөн мусульманчуудыг ч илэрхийлэхгүй. Дэлхийд амьдарч буй бүх хүн, амьтад болон ургамалд энэрэлтэй хандахыг тушаана.
Кур-ан Судар нь Пайгамбар Эзний маань бүх хүн төрөлхтнийг Аллахад урихын тулд томилогдсоныг ингэж илэрхийлнэ:
“(Расул минь!) Ингэж хэл: Хүмүүс ээ! Үнэхээр би, тэнгэр газар хоёрын эзэн буй Аллахын та бүхэнд илгээсэн пайгамбар юм…” (Араф, 158)
“(Аяа Мухаммед аа!) бид чамайг хорвоод рахмат (энэрэл) болгож л илгээсэн.” (Энбия, 107)
Расулуллах ингэж айлдав:
“Надаас өмнөх пайгамбарууд зөвхөн өөрийнхөө улсад илгээгдсэн. Би бол бүх хүн төрөлхтний пайгамбар болж томилогдсон.” (Бухарий, Тэеммүм, 1)
Иим учраас Расулуллах р, Исламыг зөвхөн Арабчуудад мэдүүлээгүй, амьд байхдаа хаад болон вангуудад илгээсэн элч болон захидлаараа Бизанс, Иран, Абиссина, Эгипт болон бусад улсуудыг Исламд урьсан юм.[2]
Ислам мөн бүх үе болон газарт ч хандана. Тодорхой нэгэн үе ба хэсэг нутгаар хязгаарлагдсангүй. Жишээлбэл өнөөдөр дэлхийн бүх талд үндэстэн бүрээс мусульманчуудыг харах боломж бий. Ялангуяа хажжийн улиралд энэ хүмүүс, Аллахын тушаалыг даган Кабэгийн тойронд цугларч цорын ганц Аллахад ёсолж үйлчлээд Исламын содон нэгдэл болон найрамдлыг толилуулдаг.
Ислам, хүн төрөлхтний хамаг хэрэгцээг хариулахуйц бүтэцтэй байдаг. Хүмүүсийн сүнс, махбодь, бие болон нийгмийн эрхийг хангасан; амьдрал, үхэл, бурхан, пайгамбар, мэлэкчүүд, шайтан (чөтгөр), дэлхий, ахират (хойд нас), шагнал, ял, диваажин, там мэт шашны талаар ямар ч ятгах буюу хангах тайлбар ойлгохгүй ойлголтыг гийгүүлсэн нэгэн амьдрал ба итгэл үнэмшлийн систем юм.
Уг байдлыг илүү сайн ухаарах тулд үүнийг санаанд байлгах нь хүрэмжтэй байх болно: Кур-ан нь харгислал туссан хүчгүй хүмүүсээс бүрдсэн Исламын анхны нийгмийн хэрэгцээнд хариулж чадсан шигээ, Атлантик Далайгаас Номхон Далай хүртэл эзэлсэн бөгөөд дэлхийн гадаргуу нь нэг ба ижилгүй гүрэн болсон үеэр ч Исламын нийгмийн сургаал болон хуулийн хамаг хэрэгцээг хангасан аж. Иинхүү нийгэм нь, итгэл болон шүтээн, үйлчилгээ, нийгмийн амьдрал, нийгмийн хууль болон бусад хэрэгцээтэй хамаатай хамаг мэдээллийг байнга уг сударт олж чадсан юм.[3]
[1]. Хүн бүр өөрийнх эринийхээ пайгамбарын үммэт байдаг. Хз. Мухаммад рийн пайгамбар болж илгээгдсэний дараахь хамаг хүмүүс ч түүний үммэт юм. Гэтэл эдний хэсэг нь түүнийг пайгамбар гэдэгт итгэсэн боловч, хэсэг нь үгүйсгэж байдаг.
[2]. Уг захидлуудын бичиж бидэнд хүрсэн бөгөөд, заримын оригиналыг нь ч Истанбул Топкапы Ордны Мүзэйд айлчилж болдог. Захидлуудын гэрэл зураг ба шинжлэхийн тул, Проф. Др. М. Хамидуллахын Six originaux des lettres diplomatiques du prophete de Islam, Парис 1985 / Исламын Пайгамбарын Оригинал Дипломатийн Зургаан Захидал, орч. Мэхмэт Язган, Истанбул 1998; Исламын Пайгамбар; ал-Вэсайку-с Сиясие нэртэй бүтээлийг харж болно.
[3]. М. Хамидуллах, Кур-ан Судрын Түүх (Le Saint Coranы оршил хэсэг), с. 23.