5. Ахиратад Итгэх Үнэмших

Аллах Таала хүмүүст маш үнэтэй гавьяа болон тоологдошгүй шинжүүд хайрласан байдаг. Эдгээрийн учиргүй буйг бодож болохгүй. Аугаа Эрх түүнчлэн боолуудаас зарим зүйлс нэхэн, тушаалыг нь дагагсдад шагнал амлаж, босогчдыг ч зовлонгоор айлгана. Ахират ч, Аллахын алмасан үгийн үнэн болох, дэлхийд хийсэн үйлсийн хариуг авах, зэррэ чинээ сайн эвсэл муу үйлс ч харагдах агуу тооцооны өдөр юм.

Дэлхийд зарим хүмүүс харгисдын шийдвэр доор дарагдан мөлжигдөнө, тамлалтад автах ба насаараа уйтгар зовлонгоос өөр юм үздэггүй. Үүний эсрэгээр зарим нь ч дэлхийд баяр баясгалан, амар тайван ба шинжийн хооронд насална, хүчгүйдийг зовооно. Уг хоёр хэсгийн туульс нь эрхийг эзэнд хүргэх, эрх тэгшийг харгислал дээр гаргах, төгсгөлийн үе ирэлгүй нас барах хөшгөөр дуусч мэдэх үү? Үзэгчдийн өмнө жүжиг толилуулсан театрын хамт олны, нэгдүгээр ангийг толилуулсны дараа хөшгөө хаан, явдлыг тархай бутархай, тайлбар нэхэх байдалд орхиж жүжгээ дуусгасан нь, үзсэн байдал юм уу?! Иинхүү байдал хэрэгжвэл, оюун санаа нь бүрэн хөдөлсөн, уур нь татсан, жүжиг ба зохиолчийнх нь зорилгыг мэдэхэд сонирхсон үзэгчид юу бодох вэ?! Ухаантай нэгэн жаал ч ямар нэгэн жүжгийг ингэж төгсөхийг зөвшөөрөхгүй. Тэгвэл, бүх юмыг төгс төгөлдөр туурвисан бүх юмыг мэдсэн Аллахын, уг агуу том орчлонг, нэгэн жаал ч хийхгүй муухай аргаар төгсөхийг бодож яаж болох вэ?![1]

Дотуур нь амьдарч буй уг хорвоог хамгийн сайхнаар туурвисан Аллах Y, ахират гээд ялгаатай нэгэн хорвоо ч туурвихаа алмасан бол, хэн ч үүнээс сэжиглэх эрхгүй. Учир нь Аугаа Эрх нь үүнийг чадахаа бидэнд байнга баталсаар байдаг. Абу Рэзин t ингэж ярина: Нэгэн өдөр:

“–Аяа Аллахын Элч! Аллах оршигчдыг дахин яаж амилуулдаг? Үүний дэлхий дээрх жишээ юу вэ?” гэж асуулаа. Эзэн маань р:

“–Чи нутгийнхаа уул хөндийгөөр гантай улиралд ерөөсөө явж өнгөрөөгүй юу? Дараа нь дахиад бүх тал ногоон болсон хаврын улиралд тэнд очоод үзээгүй юү?” хэмээн айлдав. Намайг, “Мэдээж!” гэхлээр:

“–Тэр нь Аллахын дахин туурвихын баримт юм. Аллах үхэгсдийг ингэж амилуулна!” хэмээн айлдав. (Ахмад, IV, 11)

Тэгэхлээр, нэгэн өдөр ирж китамат тэсрэх ба дэлхийн амьдрал дуусч ахиратын амьдрал эхэлнэ. Хүмүүс нас барсны дараа дахин амилуулан дэлхийд хийсний тооцоог өгнө. Итгэн үнэмшиж сайхан үйлс хийгсэд нь Диваажинд, үгүйсэгсэд нь Тамд орно. Итгэн үнэмшсэн ч нүгэл хийгсэд, нүглийнхээ харьцаанд Тамд яллагдсаны дараа Диваажинд орно, эсвэл Аллахын өршөөлд хүртвэл шууд Диваажинд орно.



[1].     Проф. Др. М. С. Рамазан эл-Бүүтий, Күбра-л Якийнийяти-л Кэвние, х. 180.