1. Файз (Мөнгөний хүү)

Хариултгүй бараа олох үндсэн дээр орших файз/риба (мөнгө барааны хүү), гаднаа хүмүүст тусламж ба хялбаршил юм шиг харагдсан ч, үнэндээ хэцүү байдал дахь хүмүүсийн аргагүй байдлыг мөлжихөөс өөр зүйл биш юм. Иим учраас боолын эрхийн том нэгэн зөрчил юм. Шашны болон ёс суртахууны мэдрэмжийг сөнөөх ба эдийн засгийг дотроос нь мэрэх хорт хавдар юм. Баян бүр хүчтэй болохын, барлаг ядуу нь бүр бяцрахын учир байх болно. Ингээд нийгмийн хэсгүүдийн хооронд эрс тэс ялгаанууд бие болно. Гэхдээ нэр алдартай эдийн засагчдын хэлснээр, эдийн засгийн талаар хамгийн сайн төвшний нийгэм нь, энфласён (мөнгөний ханшны уналт) ба хүүгийн харьцаагаа тэглэсэн нийгэм юм.

Түүнчлэн файз (хүү) нь зах зээлд хиймэл өсөхөд боломж болгох; бусдыг бодох, тусалцаа, эв-нэгдэл, хүний хайр, энэрэл ба халамж мэтийн ёс суртахууны мэдрэмжийг сулруулна; аминч байх ба зөвхөн өөрийнхөө ашгийг бодохыг өдөөн мөнгө ба нэр хүнд олох шуналыг ташуурдах мэтийн маш олон янзын аюултай байдаг.

Файз (хүү) нь хүмүүсийг ажиллан олох ба үйлвэрлэн оролдохоос холдуулна. Файзад дассан хүмүүс, тариалан, гарын урлаг ба худалдаа мэтийн мөнгө олох гол урсгалаас салж гарна. энэ нь мөнгөөрөө мөнгө олох сонголт үлдэх ба тэр ч үйлдвэрийг багасгах аюултай юм.

Файз нь том тулалдаан болон дуусашгүй дайсагналын учир болно. Гэрээний төрлийн хооронд, өстөн өшөөтөн болох учир талаар файзтай адил нь үгүй. Файзын хамгийн муу тал нь ч, хүн түүнд донтогч болж өөрийгөө дахиад аварч чадахгүй юм.

Файзын ачаар, мөнгөөрөө ядралгүй мөнгө олох нь зарим хүмүүст таалагдсан ч, ийнхүү байдал үнэндээ бие хүн болон нийгмийн эсрэг үйдэл юм. Түүнчлэн удаан хугацаанд бодвол, нийгмийн хөдөлмөр-хөрөнгийн харьцааг замбараагүй болгодог тул, эцэст нь өөрөө файз иддэг хүмүүсийн хувь тавилан эсрэгээр ч эргэдэг.

Кур-ан Судар нь Аллах ба Тэрвээрийн Элчийн файзтай оролдогсдод дайн зарласныг мэдүүлнэ.[1] Өөр нэгэн аяат ингэж айлдана:

“Файз идэгсэд нь (булшаасаа), шайтан цохьсон хүн шиг босно. (Бакара, 275)

Расулуллах  Эзэн маань ч олсон мөнгөний хамгийн муухай нь файзаар олсон мөнгө болохыг мэдүүлэв.[2] Аллахын Элч  үммэтээ уг том нүглээс холдуулах тулд, файз идсэнд, идүүлсэнд, файзтай үйлс хийсэн албанд ба ийм гэрээний гэрчийг хараасан, нүглийн үүднээс бүгдийн ижил төвшинд байгааг мэдүүлсэн байв.[3]

Пайгамбар Эзний маань файзад тусламж үзүүлсэн хүн бүрийг хараасан нь, Ислам нийгэмд файзад ямар ч байр үгүйг, хэний ч түүнд ойртохгүй хэрэгтэйг хамгийн илээр ойлгуулах ба муу муухайн бүх хаалгыг хаахын төлөө юм.

Файз нь шашин бүрт харам болгосон нэгэн нүгэл юм. Учир нь түүний аюул ил тод юм. аяатууд түүний Еврээчүүдэд бас хориглосны илэрхийлнэ.[4]

Манай үед файзгүй эдийн засаг боломжгүй буйг бодох нь буруу юм. Файзгүй эдийн засаг мэдээж л боломжтой. Үүнийг амжсан хэдэн нийгэм байдаг. Ислам файзыг маш хатуу хориглосон, үүний хариугаар түнш болон хөрөнгөө ажиллуулж өсгөхийг санал болгов. Учир нь ийм арга хэнд ч ашигтай юм. Үүнтэй зэрэг, боломжоороо Аллахын төлөө зээл өгөхийг (карз-и хасэн) урамшуулсан ба хэцүү байдалд орсон хүнд өгсөн зээлийг садакагаас (хандив) илүү эрдэмтэй гэж тоолсон юм. Нөгөө талаас, зэкат ба садакаг ч тушааж, нийгэмд эдийн засгийн бүхэл тогтвортой байдлыг бий болгодог.



[1].     Бакара, 278-279. Расулуллах р, Аллахын дайн зарласан өөр нэгэн сэдвийг ч дурдана. Тэр ч Аллахын андуудад өстнөөр хандах юм. (Бухарий, Рикак, 38) Эднээс гадна ямар ч хэдэр ба нүгэлтийг ийм ширүүнээр сүрдүүлээгүй юм.

 

[2].     Ибн-и Абий Шэyбэ, VII, 106/34552; Вакидий, III, 1016; ; Ибн-и Кэсийр, Бидае, V, 13-14.

 

[3].     Мүслим, Мүсакат, 105-106. Мөн хар. Бухарий, Бүюү-, 24, 25, 113; Абу Давуд, Бүюү-, 4/3333; Тирмизий, Бүюү-, 2/1206; Ибн-и Мажэ, Тицарат, 58.

[4].     Ниса, 160-161.