2. Мэлэк нарт итгэх үнэмших

Аллахын хүнээс өмнө туурвисан, эр эмийн ялгаагүй, Аллахын үгийг дагахаас салдаггүй, эелдэг ба туяаны оршигчид юм. Аллахын үгийг сонсч, Тэрвээртэй ярилцана. Аллахад огт эсэргүүцэхгүй, юу тушаавал шууд гүйцэтнэ. Идэх, уух, унтах, ядрах, залхах мэтийн хүний байдлаас хол байдаг. Амьтны хүсэл ба хүний дур үгүй. Алдаа эсвэл нүгэл хийдэггүй. Эцсийн хүчтэй бөгөөд нэлээд хурдан хөдөлж чадна. Аллахын тушаал ба зөвшөөрлөөр янз янзын төрхөд орж мэднэ. Гайб (нууц) ба зөвхөн Аллах мэддэг зүйлсийг мэдэж чадахгүй. Зөвхөн Аллахын сургасан сэдвийг, Тэрвээрийн сургасан чинээ мэдэж чадна.[1]

Гүйдэл хий үзэгдлүүд, мэдрэмжээр ойлгогдошгүй, хүн төрөлхтөн шиг оюун ухаантай, тэнгэрлэг тушаал хамаарах хариуцлагатай, сайн муу, итгэсэн, үгүйссэн ч буй оршигчийн төрөл. Шайтан ч Гүйдлэчүүдийн нэгэн юм.

Их зан гарган бослогод автсан Шайтан, Хз. Адамаас эхлэн хүнийг зөв замаас холдуулахын тулд чадах юмаа хийдэг.[2] Аугаа Эрх нь шайтаны хүн төрөлхтөнд дайсан буйг олон аргаар илэрхийлэн “Шайтаны алхмыг битгий дагаж яв!” хэмээн тушаав.[3] Ялангуяа Хз. Адамтай у хамаатай явдлыг тодруулан Шайтаны Адамын удмын эсрэг өсийн киямэт болтол үргэлжлэхийг нь мэдүүлнэ.[4] Кур-ан тэр болон түүний бүлгийнхийн хүмүүсийг тэднийг хараагүй талаас харж буйг, зөв зам дээр сууж хүмүүст баруун, зүүн, өмнө ба хойд чигээс нь дөхөж буйг[5], муу юмыг чимэглэн сайхан үзүүлж буйг[6], хий хоосон санаанд татан худал үгээр амлаж буйг[7], Аллахын тушаалыг зөрчиж харамыг (хоригийг) үйлдэхэд өдөөж буйг[8], хүмүүсийн хооронд дайсны харьцаа тарьж тэднийг бие биедээ өстөн болгосныг[9], тээнэгэлзэл өгч буйг, мэх ба хавх тавьж буйг[10] мэдээлнэ.

Аугаа Эрх нь шайтануундын омог асан Иблист, одоогийнх нь шалгалтын хорвоо тул нэхсэн цаг хугацааны чөлөөг өгсөн,[11] гэхдээ итгэн үнэмшиж зөвхөн Рабдаа бууж өгсөн шашны шүтлэг ба такватай боолууд нь юу ч хийж чадахгүй, тэднийг өөрөө хадгалах болохоо илэрхийлсэн юм.[12]

Шайтаны хүч зөвхөн түүнийг анд нөхрөөр хүлээн зөвшөөрөгсөд болон түүнийг Аллахын түнш гэж үзэгсдэд хүрнэ. Шайтан нь итгэн үнэмшээгүй хүмүүсийн анд юм.[13] Аугаа Эрх Кур-ан Сударт ингэж айлдана:

“Шайтанчуудын хэн дээр буухыг танд мэдээлэх үү? Тэд нар худал, нүгэл ба гүтгэлэгт хорхойт хүн бүр дээр бууна. Тэд нар, чихээ (шайтанчуудад) өгнө, бас тэдний ихэнх нь худалч юм. (Шуара, 221-223)

Кур-ан Судар жин ба хүн шайтанчуудын вэсвэсээ болон хавхаас Аллахад хорогдохыг санал болгосон байдаг.[14]

Гэтэл шайтаныг эсэргүүцэхийн аргагүй нэгэн хүч шиг төсөөлөх ёсгүй. Аугаа Эрх нь хэдий шалгалттай хамаатай түүнд хугацаа болон зарим боломж өгсөн ч, хязгааргүй хүч болон мэдэл өгөөгүй. Кур-ан нь түүний хавх хүчгүй буйг, хүмүүс дээр албадах эрх байдаггүйг, муу үйлсэд урихаас цааш яах ч чадахгүйг нь илэрхийлнэ.[15]



[1].     Бакара, 30-34; А-раф, 11, 27; Хүд, 69-70; Хижр, 28, 51-52; Исра, 61, 92; Кэхф, 50; Таха, 116; Сад, 71, 73; Нэжм, 5; Тахрийм, 6; Тэквийр, 20.

 

[2].     Нахл, 63.

 

[3].     Бакара, 168, 208; Эн-ам, 142; А-раф, 22; Юсуф, 5; Исра, 53; Таха, 117; Фатир, 6; Яасийн, 60; Зухруф, 62.

[4].     Хижр, 34-38.

[5].     Араф, 16-17, 27.

[6].     Эн-ам, 43; Энфал, 48; Нахл, 63; Фүссилэт, 25; Нэмл, 24; Анкэбүт, 38.

 

[7].     Ниса, 119-120; Исра, 64; Хаж, 52-53; Мухаммад, 25.

 

[8].     Бакара, 169; Ниса, 119; Мэрем, 83; Фатир, 6.

 

[9].     Майдэ, 91; Эн-ам, 121; Исра, 53; Юсуф, 100.

 

[10].   Ниса, 76; А-раф, 200-201; Энфал, 11; Юсуф, 5; Мү-минүүн, 97; Мүжадэлэ, 10; Нас, 4-6.

 

[11].   Бусад шайтанчуудад ч Иблис шиг урт нас хайрласан эсэхийн тухай мэдээ бидэнд үгүй. Гэтэл Иблист хайрласан урт нас нь, түүний биетэй хамаатай юм шиг харагдана. (А. Лүтфү Казанжы, Ислам Акайд, х. 111)

[12].   Хижр, 40-42; Нахл, 99; Исра, 65; Сад, 82-83.

[13].   А-раф, 27, 30; Нахл, 100; Мэрем, 83.

[14].   А-раф, 200; Нахл, 18; Мү-минүүн, 97-98; Фүссилэт, 36; Нас, 1-6.

[15].   Ниса, 76; Ибрахим, 22; Хижр, 42; Нахл, 99; Исра, 65.