Мүшрикчүүдийн харгислал дийлэгдэшгүй болохлоор нь Аллахын Элч асхабдаа нууцаар хижрэт (нүүдэл) хийхийг хэлэв. Үүнийг мэдсэн мүшрикчүүд ганцаараа үлдсэн Пайгамбар Эзэнд маань халдахаар төлөвлөв. Аймаг бүрээс нэгэн залуу ирж зэрэг дайрах байв. Ингэхдээ Аллахын Элчийн садан хамаатан ямар нэгэн эрх нэхвэл, өөдөөсөө бүх аймгуудыг олох байв. Тэр хооронд Аугаа Эрх нь Пайгамбар Эзэнд маань нүүхийг тушаав. Расулуллах Хз. Алиг дуудан хүмүүсийн түүнд хадгалуулсан барааг нь эзэн болгонд нь буцааж өгөх тулд төлөөлөгчөөр үлдээв. Учир нь Макка хотод үнэт эдлэлтэй болж, итгэмжтэй буйг мэдсэн учир түүнийгээ Расуллалхад хадгалуулаагүй хүн гэж байгаагүй.
Тэр шөнө мүшрикчүүд гэрийг бүслэв. Гэтэл Аллахад бүрэн итгэлтэй бууж өгсөн Пайгамбар Эзэнд маань ямар ч сэжиг, бухимдал эсвэл яарах шинж харагдахгүй байв. Жаахан хөрс базаж аваад мүшрикчүүд дээр цацаж Я-сийн Сурагийн анхны аяатуудыг уншин тэдний хоорондуур өнгөрөв. Түүнийг аль нь ч хараагүй.
Ингээд Аллахын Элч Макка дахь арван гурван жилийн боловсруулах үйл ажиллаганы дараа Мадина нүүж байв. Мадинагийн мусульманчууд буюу Энсар болон Маккагаас нүүж ирсэн Мухажирчуудыг бие биеийнхээ дүүгээр зарлав. Энсар нь Мухажир дүү нартаа бараагаа мэдүүлэн; “Энэ нь миний бараа; тал нь чинийх байг, ав!..” гэцгээв. Үүний хариугаар сэтгэлээрээ баян Мухажирчууд ч:
“−Эд бараа чинь чамд мубарак байг миний дүү. Чи надад захыг заавал болно!” гэцгээв. (Бухарий, Бүюү, 1)
Расулуллах тэр үеэр Мадинад амьдарч байсан Мухажир, Энсар болон Еврээчүүдийн бие биедээ ба шинэ байгуулсан Ислам Гүрэнд хариуцлагыг янзлах нэгэн эх хууль бэлтгэв. “Мадинагийн Вэсика (Баримт)” гэсэн уг бичиг, дэлхийн түүхийн бичсэн анхны эх хууль байв.[1]
Мүшрикчуудын мусульманчуудад илээр заасан өстний хандлага ба хөрш Еврэйчүүдийн ердөө гэрээгээ эвдэн амласнаа больсны улмаас зарим дайнууд болсон. Орчлонд рахмэт буюу энэрэл болохоор илгээгдсэн Расулуллах цэргийн довтолгоонуудад өндөр энэрэлтэй нэгэн бодлого явуулсан учраас, богино хугацаанд Арабын Хойгийг удирдлага доороо авсан ч, хоёр талаас ч их цус урсгахыг саатуулав. Бүх төрлийн асуудлыг анхны ээлжээр энх тайвны аргаар шийдэхийг илүүд үзэв.
Пайгамбар Эзэн маань өөрөө 29 дайнд явав. Эдгээрийн 16нд нь ямар ч байлдаан гараагүй, эсрэг талтай гэрээ хийв. 13д бол үйлийн байлдаанд орохоос аргагүй болж, эдгээрийн нийтэд мусульманчуудаас ойролцоогоор 140 хүн шэхийд болсон, дайснаас ч ойролцоогоор 335 хүн нас барав.[2]
Исламд дайны гол зорилго хүмүүсийг алах, олз омог булааж авах, дэлхийг мөхөөх, хувийн ашиг олох эсвэл өшөө авах биш; яг эсрэгээр нь харгислалыг үгүй болгох, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хангах, хүмүүсийг авралд хүргэх ба бүх төрлийн эрхгүй байдлыг арилгах юм.