3. Ус

Орчныг сайжруулах ба цэвэрлэгээ хийхэд анхны шаардлагатай зүйл нь “ус” юм. Цаашид нь амьдарлын үргэлжлэл ч усанд хамаатай юм. Учир нь ус бол амь юм, хамаг амьтдын үндэс ус. Кур-ан Судар:

“Аллах амь бүрийг усаар туурвив” хэмээн айлдана. (Нүүр, 45; Энбия, 30)

Аугаа Эрх боолууд ашиглах гэж усанд өөр өөр шинж хайрласан байдаг. Эдгээрээс зарим нь:

1) Усанд хамгийн ойр хольц хидроген сүлфүр (хүхэр) (Х2С) нь уснаас хоёр дахин дахин хүнд боловч, өрөөний халуунд хийн байдалд шилждэг. Түүнчлэн муухай үнэртэй, хортой нэгэн хий юм. Тэгэхлээр нь Аллах Таала усыг хүнд зориулан тусгай бэлтгэв.

2) Усны хамгийн өтгөн буй байдал нь, төстэй химийн хольцын эсрэгээр хатуу буюу мөсөн байдал биш, +4 хэмийн шингэн байдал юм. Ингэхдээ тэнгис, нуур ба мөрөнд ус ёроолоос дээшээ биш гадаргаас доошоо хөлдөнө. Энэ ч усанд амьдардаг амьтдыг усан дээр бүтсэн мөсөн давхаргаар хөлдөхөөс хамгаална.

3) Усны хөлдөх ба буцлах цэгүүд ч органик амины төлөө хамгийн тохиромжтой хэм юм.

4) Ус поларитийнхаа ачаар олон янзын органик ба инорганик эдийг амархан уусгах шинжтэй байдаг.[1]

Кур-ан Судар “ус”ыг ихээр дурддаг. Бороо яаж бий болсныг, үүл бороогоор эргэх шатуудыг, бороог нарийн хэмжээгээр дэлхий дээр буулгаж түүнтэйгээр үхсэн шороог амилуулахыг, газрын доорх усыг, усны гүйдлийг ба бохир усыг ариутгахыг дурдана.[2] Эдгээрийн хүний хувьд хэр агуу шинжүүд байдагт анхаарал татан бороог “рахмэт (энэрэл)” гэсэн нэр өгнө.[3]

Усны үнэ цэнийг хамгийн сайнаар ухаарсан мусульманчууд, өөрсдөө усаар дайлсан хүнд “Ус шиг эрхэм бол!” гэж ерөөнө. Иим учраас усны ач тусыг чухалчилна. Ялангуяа Кабегийн дэргэд хажи мөргөлчдөд ус болон чихэрт ундаагаар дайлахыг нэгэн том нэр хүнд болон чухал нэгэн үүрэг гэж тоолно. Пайгамбар Эзний маань авга ах Аббас t Тайфад усан үзмийн багтай байсан. Исламаас өмнө ч дараа ч тэндээс хатсан үзэм тээвэрлэн, Зэмзэм усанд хийж хажи мөргөлчдийг дайлдаг байв. Түүний дараа хөвүүд ба ач нар ч бүгд ингэв.[4]

Нэг удаа Расулуллах  Харэм-и Шариф дахь ус болон чихэрт ундаа дайлсан сэбийлийн газар ирээд ундаа нэхэв. Хз. Аббас т, хүүдээ:

“–Фадл аа! Ээждээ очоод дэргэдэх нь (тусгай) ундаанаас Расалуллах рэд авчир!” гэв. Расулуллах Эзэн маань:

“–(Үгүй) надад хүн бүр уусан уг ундаанаас өг!” хэмээв. Хз. Аббас:

“–Ааяа Расулаллах аа, эндэх ундаанд заримдаа хүмүүсийн гар хүрч байна” гэв. Расул Эзэн маань:

“–Хүмүүс уусан яг тэр ундаанаас өг!” гэж айлдан Хз. Аббасын дайлсан ундаанаас уув. Тэгээд Расулуллах  Зэмзэмийн худаг дээр очив. Хз. Аббасын гэр бүл энд худгаас ус татан хажичуудыг дайлж байцгаав. Расулуллах р:

“–Аяа Абдулмутталибын удам, татацгаа! Та нар сайхан үйл хийж байна!” хэмээн шагшив. Тэгээд Расулуллах р:

“–Хүмүүс ээ, (миний хийсэн нэгэн юмыг үйлдэхээр) дайран танай эргэн тойронд арвижихгүйсэн бол, худгийн усыг тийш нь тавьж, би ч та нар шиг ус татахсан” хэмээв. Энэ хооронд гараараа ариун мөрөө зааж байсан. (Бухарий, Хаж, 75)

Расулуллах  хүмүүст усаар дайлах эрдмийг ингэж тайлбарлав:

“Киямэт өдөр Тамд орох болсон нэгэн Диваажны түмнээс нэгэнтэй тааралдан:

«–Хүн гуай! Чи ус нэхээд би чамд нэг уухаар ус өгсөнсөн, санаж байна уу?» гэнэ (ингэхдээ шэфаат (нүглээ өршөөлгөн Диваажинд орох тусламж) гуйна). Итгэгч хүн ч тэр хүнд шефат хийнэ. Өөр нэгэн, дахиад Диваажинд орох болсон нэгний дэргэд очоод:

«–Санаж байна уу; би чамд нэгэн өдөр абдэст авах ус өгсөнсөн?» гээд (шэфаат нэхнэ. Тэр ч санан) түүнд шэфат хийнэ. Дахиад Тамынх болсны нэгэн, Диваажны нэгэнд:

«–Хүн гуай! Намайг тийм тийм нэгэн ажилд илгээсэн өдрөө санаж байна уу? Би тэр өдөр чиний төлөө л явсансан,» гэнэ. Диваажных болсон нь түүнд шэфаат хийнэ.” (Ибн-и Мажэ, Эдэб, 8)

Расулуллах  уусан усны цэвэр ба амтат байхад анхааран, амтат устай худгийг илүүд үзэж[5] усыг бохирдохыг хориглодог байв.[6]

Тэр чигээр нь Ислам, абдэст авах ус цэвэр болохыг шаардан, амт, өнгө ба үнэр нь өөрчилсөн усыг уух ба хэрэглэхийг хүсэхгүй.

Ус нь төдий чинээ чухал байтал, бид түүнд сайнаар хандахыг шаардана. Японы эрдэмтэн Др. Масару Эмото хөлдсөн усны болрын бүтэц дээр нэгэн судалгаа хийж, эдгээр нямбай, гоо сайхан зургаалжин бүтцээр бүрдсэн бөгөөд эдгээр болрууд хүний гар хүрээгүй байгалийн булгийн усанд, хүнийг гайхуулах чинээ эмх цэгцтэй сайхан бүтэцтэй буйг анзаарчээ. Хоёр саванд уг уснаас авч сорил хийжээ. Дээр нь хайр, халамж, залбирал ба талархлын үгс шивнэсэн нэгдүгээр савны усны болрууд байгалийн содон сайхнаа хамгаалсан; гэтэл дээр нь хараал агуулсан “чөтгөр” мэтийн муу үгс хэлсэн усны болрууд бол тарсан бөгөөд гоо сайхны хамаг шинжээ алдан, бүтэц нь эвдсэнийг харав. Тус сорилд ус нь, хөгжмийн таатай ая болон үймүүлэх муухай цохилтод ч тус тус өөр хариу өгөв.[7] Үүн шиг сорил чанасан будаа ба цэцэг дээр ч хийгээд, өөрт нь сайхнаар хандсан тал нь гоо сайхнаа хамгаалж байхад, нөгөө тал нь өмхийрч өнгөрөв.

Др. Эмото: “Сайн сайхныг бодон, усанд сайнаар хандах нь хүний биенд ямар нөлөөтэй байдаг вэ?” гэсэн асуултад ийм хариу өгөв:

“‒Энэ миний 7,5 жилийн судалгаа. Тэр хугацаанд хорт хавдар болон төстэй өвчиндөө сайн сайхан болон халамж шивнэсэн ус уснаас уулгавал, өвчнийг анагаахад эерэг нөлөө үзэв.”[8]

Үүнээс үзвэл бид нар хамаг хүн төрөлхтөн, амьтад, байлгаль орчин, товчоор хэлбэл хамаг дэлхийг хайрлан бүх юмд сайхнаар хандах хэрэгтэй.

Энд дурдах хэрэгтэй өөр нэгэн сэдэв ч, байгаль орчин болон усыг хэмнэх бодол юм. Аугаа Эрх ингэж айлдав:

“Идэцгээ, ууцгаа харин битгий үрцгээ!” (А-раф, 31)

“Зарцуулагсад нь чөтгөрийн анд нөхөд юм.” (Исра, 27)

“…Битгий үрээд бай; учир нь Аллах үрэн таран хийгчдэд дургүй.” (Эн-ам, 141)

Расулуллах  ч ингэж айлдав:

“Зөв зарцуулаад хангалттай идэцгээ, ууцгаа, өмсцгөө, садака (хандив) өгцгөө.” (Бухарий, Либас, 1; Ибн-и Мажэ, Либас, 23)

Ялангуяа усыг яасан ч асгах үрэх ёсгүй. Расулуллах  асхабаасаа Хз. Са-д дээр очсон байв. Са-д мөргөлийн төлөө абдэст авч, усыг элбэгээр хэрэглэж байв. Пайгамбар Эзэн маань:

“–Юунд ингэж зарцуулаа вэ?” хэмээв. Са-д т:

“–Абдэстэд бас зарцуулах гэж бий юү?” гэв. Аллахын Элч р:

“–Тийм, урсч буй мөрөн дээр байсан ч болдог!” хэмээв. (Ибн-и Мажэ, Тахарэт, 48)

Аллахад үйлчлэхийн төлөө абдэст авахдаа ч усыг зөв хямгатай зарцуулахыг тушаасан бол, бусад тохиолдолд зарцуулахыг огт зөвшөөрөхгүй нь тод байх ёстой.



[1].     Доц. Др. Шакир Кожабаш, Кур-анд Туурвилын Тухай, х. 157.

 

[2].     Нур, 4; Зухруф, 11; Зүмэр, 21; Вакиа, 68-70; Назиат, 31; Фуркан, 48.

 

[3].     А-раф, 57; Шура, 28.

 

[4].     Ибн-и Хишам, IV, 32; Ибн-и Са-д, II, 137; Вакидий, II, 838

 

[5].     Ибн-и Хажэр, Исабэ, III, 615.

 

[6].     Бухарий, Вүдүү-, 68.

[7].     Сафвэт Сэних, “Su Kristallerinin Sırrı”, Sızıntı, Aralık 2002, дугаар 287; М. Акиф Дэниз, İlk Adım, Şubat, 2003

 

[8].     Ипэк Дуркал, “Allahın 99 Adıyla Oluşan Kristalleri  Gösteriyor”, SABAH, GÜNAYDIN ХАВСРАЛТ, 2009.03. 28; http: //arsiv.sabah.com.tr/2009/03/28/gnu/haber,E64927875AE84F09B4896D9955C9BE15.html