1. Хүүхэд ба залуу нас

Расулуллах  МЭ 571 оны дөрвөн сарын 20 тохиолдох сарны тооллын Рабий-улэввэл сарын 12ны Даваа гаригийн өглөө, Нар мандахаас түр өмнө, Макка хотод хорвоод мэндлэв. Түүний ариун ураг Хз. Исмайлын хөвүүн Кайзарын удмын хамгийн цуутай нь Аднан хүртэл явна.[1] Расулуллах р, Курайш аймаг дотор, эцгийн талаараа ч эхийн талаараа ч хамгийн цэвэр ба хамгийн нэр хүндтэй гэр бүлийн харьяа юм.

Хүндэт эцэг нь Абдуллах наймааны зорилгоор Дамаскад очсон, буцахдаа Мадинад бие нь өвдөн, Аллахын Элчийг төрөхөөс хоёр сарын өмнө өөд болсон байв. Пайгамбар Эзэн маань, уур амьсгалаар нөхцөл сайтай нутагт өсөөд эрүүл болох ба Араб хэл сайтай болох тул, дөрвөн нас хүртлээ сүүний эх Халийма Хатаны дэргэд өсөв. Зургаа болохлоор нь, эх нь Хз. Амина, үйлчлэгч нь байсан Үммү Эyмэнийг ч дагуулан Эзнийг маань, эцэг Абдуллахынхаа бүлийг айлчлах гэж Мадинад аваачив. Буцахдаа Хз. Амина өвдөв. Эбваа тосгонд өөд болов. Тэнд оршуулав. Пайгамбар Эзэн маань р ингэж өнчин болсон буйгаараа Маккад харив. Одоо өвөөгийнхөө дэргэд байв. Гэтэл найман настай байхад нь, өвөг нь Абдүлмутталиб ч өөд болов. Түүнийг дараа нь авга ах нь Абу Талиб өргөж авч, харамгүй сэтгэлтэйгээрээ хамгаалав.

Пайгамбар Эзний маань өнчин хүүхэд ба залуу үе нь, агуу эелдэг ба хүндэтгэлээр дүүрэн өнгөрч байв. Нэг хэсэг хугацаагаар мал хариулав. Дараа нь худалдаа хийж үзэв[2]Наймаанд шударга тэгш зангаараа хүн болгонд танигдан, нэр хүнд олж “эл Эмийн: Хамгийн итгэмжтэй хүнцол авав. Итгэмж нь бараг түүний хоёр дахь нэр болсон байв. Нас 25 орчим болох үед, Маккад зөвхөн эл Эмийн гэсэн нэрээрээ дууддаг байв.[3] Мүшрикчүүд өөрийнхөө талын хүмүүст биш, “Мухаммадү-л Эмийн” гэцгээсэн Расул-и Экрэм Эзэнд маань итгэж, үнэт эдлэлээ түүнд хадгалуулж байв. Кабегийн байрыг засч байхад, Хажар-и Эсвэд буюу хар чулууг байранд нь тавих тухай маргалдсан үедээ, бүгдээрээ Пайгамбар Эзний маань шүүхэд эсэргүүцэлгүй бууж өгсөн, тэр суут ухааны шийдвэрээрээ том нэгэн дайныг зогсоосон байв.[4]

Аллахын Элч  пайгамбар болохоосоо өмнө ч сурвалжаараа аймгийнхаа хамгийн давуу нь, ургаараа хамгийн нэр хүндтэй нь, ёс суртахуунаараа хамгийн сайхан нь байв. Хөршийн харилцааг хамгийн дээд хэмжээнд чухалчилсан, үнэнчээрээ хамгийн дээд зэрэгт, хүмүүсийг зовоохоос хамгийн хол зогссон хүн байв. Хэнийгч буруушаасан, хэнтэй ч маргалдсан нь үзэгдээгүй юм.[5]

Расулуллах  хорин тав орчим нас хүрэхдээ, Маккагийн хамгийн эрэлхэг эмэгтэй байсан хатагтай Хз. Хатижа c түүний үнэнч занд гайхан биширсэн, түүнд гэрлэхийг санал болгожээ. Хатижа эх маань Пайгамбар Эзнээс маань арван тав эгч, хүүхэдтэй, бэлбэсэн нэгэн эмэгтэй байв. Хз. Пайгамбар  түүнтэй хамтран, хүн төрөлхтөнд үлгэр жишээ болмоор, маш эрхэмсэг ба тайван айлын гэр бүл байгуулав. Залуу гэр бүл анхны 24 жил зөвхөн Хз. Хатижагийн c хамт өнгөрөв. Дараах 5 жилийн хэсэг нь ганцаараа, хэсэг нь дахиад бэлбэсэн нэгэн эмэгтэй байсан Сэвдэ эхтэй маань өнгөрөв. Дараах гэрлэлт нь бол бүтнээрээ Ислам, хүмүүн ба улс төрийн зорилготой байв. Муу санаатай ба өстэй хүмүүсийн санаархсан шиг уг гэрлэлтүүдийн учир тачаал байсансан бол, Расулуллах  насныхаа хамгийн залуу ба чийрэг үейг өөрөөсөө арван тав эгч, бэлбэсэн ба хүүхэдтэй нэгэн эхнэртэй өнгөрөөхгүй байв. [6]



[1].     Бухарий, Мэнакибу-л Энсар, 28; Ибн-и Хишам, I, 1-3; Ибн-и Са-д, I, 55-56.

[2].     Бухарий, Ижарэ, 2; Абу Давуд, Эдэб, 17, 82; Хаким, III, 200.

 

[3].     Ибн-и Са-д, I, 121, 156.

[4].     Ибн-и Хишам, I, 209-214; Абдүррэззак, V, 319.

[5].     Ибн-и Хишам, I, 191; Ибн-и Са-д, I, 121.

[6].     Пайгамбар Эзний маань нэгээс илүү гэрлэсний нууц учрын тухай дэлгэрэнгүй мэдээллийн тулд хар. Осман Нури Топбаш, Хазрат-и Мухаммад Мустафа (с.а.в), I, 130-140 (http://hazretimuhammedmekkedevri.darulerkam.altinoluk.com/); Проф. Др. Өмэр Чэлик, Др. Мустафа Өзтүрк, Др. Мурат Кая, Үсвэ-и Хасэнэ, II, 392-405 (www.usveihasene.com); Др. Мурат Кая, Мөнхийн Замын Зураг ИСЛАМ, Истанбул 2009, х. 469-481.