д. Хуулийн гайхамшигт эмх-цэгц нь

Кур-аны гайхамшигт талуудын нэг ч, тэшрий буюу хууль тогтоох талбайд ижилгүй содон ба төгс шинж нь юм. Кур-аны нийтлэг дэх гайхамшиг нь; агуулсан шийдвэр эрин бүрийн хэрэгцээг хариулж чадах, энэрэнгүй сэтгэлтэй хүмүүсийн шүүмжлэх ямар ч дутагдал үгүй, бусад хуулиудын талаар шийдэхэд маш хэцүү асуудлыг маш хялбараар тайлах, тогтсон шийдвэр том нарийн учир агуулсан ба уг содон эмхтгэлийг бусадтай харьцуулан маш богино хугацаанд оргилд хүргэсэн мэтийн талаараа ч ил гаргана.

Илим, иргэншил ба соёлоос хувь аваагүй нийгмийн дотор, унших бичиг мэддэггүй ба хуулийн сургаал үзээгүй нэгэн пайгамбарын ачаар гэв гэнэтхэн төгс төгөлдөр нэгэн эмхтгэл ил гарсан юм. Уг эмхтгэл нь, иргэний хуулийг, бие хүний байдлыг, улс хоорондын хуулийг, дайн ба энх тайвны дүрэм журам гэх мэтийг хамгийн сайн ба хамгийн бат нэгэн аргаар ил гаргасан байдаг. Кур-ан нь киямат хүртэл ирэх эрин бүрт хандах ийм хуулийн тогтолцоо авчирсан бөгөөд, мөн түүнчлэн уг эмхэтгэлийг маш богино хугацаанд зохион байгуулсан юм. Мүфэссир (Кур-аныг тайлбарлагч) Касимий, Кур-аны уг гайхамшигт талыг илэрхийлэх учиртай ингэж хэлэв:

“Аллах Таала, Араб үммэтийг шат шатаар нь хорин гурван жилд хүмүүжлүүлэн боловсруулав. Иим өндөр зэргийн хөгжил, энгийн байдалд бусад нийгэмд, нийгмийн идэвхтнүүдийн аргаар нэг хэдэн зуунд л бүтэж мэднэ…” (Мэхасинү-т Тэ-вийл, Кайр, II, 219)

Энд хүртэл дурдсан зүйлс, Кур-ан Судрын гайхамшигт талуудын маш бага хэсэг юм.