Расулуллах хижрий буюу Мадинад нүүсэн сарны тооллын 11-р жилийн Рабийүлэввэл сарын 12ны Даваа гаригт, Билгийн тооллын 632 оны 6 сарын 8нд өөд болов. Аллах Таала түүнийг агуу нэр хүндийнх нь дагуу шагнаж, биднийг түүний шафаатад (тусламжид) хүртэх болтугай!.
Амин!.
جَزَاكَ اللّٰهُ عَنَّا خَيْرَ مَا جَزَى نَبِيًّا عَنْ أُمَّتِهِ
Аугаа Эрх түүнийг өмнө нь хүрч ирсэн вахийг батлах, эдгээрийг түүхийн турш эвдэрсэн алдаанаас ариутгах[1], шашны дутсан хэсгийг бүтээх, өнгөрсний улсуудын эрхэлсэн ялаас болж даалгасан хүнд хариуцлагыг цэглэх ба орчлонд рахмэт буюу энэрэл болохоор[2] илгээсэн байв. Бид ч Вэда буюу Салах Ёсны Үгэнд нь анхаарал үзүүлэн, уг үүргээ хамгийн сайхнаар хийснийг гэрчилнэ.
Расулуллах нэгэн нүүдэлчин болж Мадинад орсноос зөвхөн арван жилийн дараа, Аллахын зөвшөөрлөөр Исламыг Умманаас Улаан Тэнгис, Сириэс Емэн хүртэл бүх Арабистанд хүртэл ноёрхсон байв. Ингээд түүхэндээ анх удаа Арабын нэгдэл бий болсон юм. Ламартин, ЛьХистойрэ дэ ла Турqуйэ нэртэй бүтээлдээ ингэх хэлнэ:
“ Агуу том зорилго, , асар бага зэвсэг ба үр дүн бардам байх нь хүний суу алдрын гурван том хэмжүүр , орчин үеийн түүхийн хамгийн агуу баатруудыг (Хз.) Мухаммедтай зүйрлэж хэн зориглох вэ?”
“Ой санааны гүн ухаантан, уран илтгэгч , элч, илэрхийлэгч, байлдагч ба эзлэгч нь; ухаант итгэлийн, төсөөлөгч, төлөөлөгч ба хөшөөгүй нэгэн шашин болон дэлхийн хорь, сэтгэлийн нэгэн улс төрийн байгуулагч (Хз.) Мухаммед! Хүний хэмжээг тогтооход хэрэглэдэг хэмжээс бүрийн дундуур асууцгаая:
«–Түүнээс агуу нь бий юү?»”