11. Өөдрөг явах итгэл найдвар өгнө.

Ислам хүмүүсийг өөдрөг байхыг хүснэ. Аугаа Эрх; “Рахмэт (энэрэл) минь бүхнийг бүслэв” гэж айлдана.[1] Аллахын Элч  ч ингэж айлдав:

“Аллах Таала оршигчдыг туурвихдаа, огторгуйн дээрх номдоо; «Рахмэт минь үнэхээр хилэнгээ хожно!» гэж бичив.” (Бухарий, Тэвхид, 15)

Уг итгэл, мусульманчуудын найдвартай байхад нь хангалттай. Нөгөө талаас өршөөл, энэрэл, тэвчээр, Аллахад бууж өгөх, байдалдаа таатай байх, сайхан санаа мэтийн сайн шинжүүд мусульманыг амьдралдаа санаа амар болгоно. Тохиолдсон төвөг болон өвчний нүглийн хариу болох ба сэтгэл санааны төвшнийг дээшлүүлэх нь ч амьдралын ачааг хөгөлөх талаар чухал байр эзэлдэг. Чадах юмаа хийсний дараа хувь заяандаа бууж өгөн Аллахаас ирсэн бүх юмыг таатай угтсан мусульманы гуниглах нь боломжгүй. Тэр нь байнга амар тайван, баяр хөөртэй амьдарна.

Итгэл үнэмшилгүй ба нүгэлтний хувьд ч тавба хаалга эцсийн мөч хүртэл нээлттэй юм. Хүн өөд болох эсвэл киямэт (дэлхийн төгсгөлийн) бэлгэ тэмдгийг хартлаа хэзээ ч иман блон тавба хийж мэднэ. Гэтэл нас барах ба киямэт хүнийг гэнэтхэн барих тул, цаг хугацаа алдалгүй, яаралтай Аллах өөд хандах хэрэгтэй. Аугаа Эрх нь ингэж айлдана:

“Хэл: Ааяа нэфсэндээ харгислал хийхэд хэтэрсэн боолууд минь ээ! Аллахын энэрлээс найдвараа битгий тасал! Аллах хамаг нүглийг өршөөнө. Андашгүй нь Тэрвээр Гафур (Өршөөгч) ба Рахим (Энэрэлтэй) юм. Тийм учраас найдвараа битгий алд, тэгээд танд (тамын) зүдгүүр хүрэхээс өмнө яаралтай Рабдаа хандаж Тэрвээрт бууж өгцгөө! Эс тэгвэл дараа нь тусламж олж чадахгүй.” (Зүмэр, 53-54)

Расулуллах  хүмүүсийн зарим зүйлсийг өлзийгүй гэж үзэхийг хориглосон, бүх юмыг сайн ба эерэг талаас нь харж сайнаар тайлбарлахыг чухалд тавьсан юм.[2]

Ислам нь муу таавраас татгалзан, хүмүүсийг байнга сайн таавраар хандахыг санал болгоно. Кур-ан Судар ингэж айлдана:

“Итгэн үнэмшигчид ээ! Тааврын ихээс холдоорой! Учир нь, тааврын хэсэг нь нүгэлд орно. Нэг нэгийнхээ мууд битгий дурла!..” (Хужурат, 12)

Хэрэгтэй арга хэмжээг авсны дараа, Аллахаас ямар нэгэн гамшиг тусвал үүнийг ч тэвчээртэй угтаж, шагналыг нь ч түүнээс авна.

мусульманчууд Аллахын хилэнгээс айсан ч, энэрлээс нь хэзээ ч найдвар тасраагүй. Айдас найдвар гэсэн хоёр мэдрэмж адил тэгшийг “бэyнэ-л хавфи вэ-р рэца” гэж илэрхийлнэ. Үхэх цаг дөхөхөд ч, мусульманчуудын Аллах энэ тухай мэдэрүүлж сайн таавар бүр өснө. Аллах Расул  ингэж айлдав:

«Хэн нэгэн тань нас барахдаа заавал Аллахыг сайнаар төсөөлөн бодоорой!»” (Мүслим, Жэннэт 81, 82; Абу Давуд, Жэнайз 13)

Эд барааны талаар үзвэл ч, мусульманчууд гутранги байж болохгүй. Учир нь Аллах Таала хүн бүрийн ризкийг (амьдрах арга) тогтоосон байдаг. аяатууд ингэж айлдана:

“Ядуурлаас айж хүүхдүүдээ битгий алцгаа! Таны ч тэдний ч ризкийг бид өгнө.” (Эн-ам, 151)

“Олон амьтан буй, ризкээ өөрсдөө дийлж чадахгүй. Харин тэднийг ч таныг ч ризикжүүлсэн нь Аллах юм. Тэрвээр бүх юмыг ёсоор нь сонсч мэддэг.” (Анкэбут, 60)

Хүн өөртөө ризэк болж юу шийдсэн бол түүнд заавал хүрэх болно. Тийм учраас энэ тухай гутранги байх ёсгүй, зөвхөн ризэк олохын тулд хэрэгтэй учрыг бат барих хэрэгтэй. Чадах хамаг юмаа хийж, шударга ажилласны дараа Аугаа Эрхийн өгсөн ризкийг – бага их гэлгүй – хүлээж авч, түүнийгээ ч Аллахыг таалах аргаар хэрэглэх ёстой.



[1].     А-раф, 156.

 

[2].     Бухарий, Тыб, 19; Мүслим, Сэлам, 102; Абу Давуд, Тыб, 24/3919.