Аллах болон Элчийнх нь тушаалаар эмэгтэйчүүдэд тусгай нэгэн хууль гаргав. Эмэгтэй нь нийгэмд ариун явдал ба эрдмийн жишээ болов. Ээж бологсод нэр хүнд олов. Пайгамбар Эзний маань; “Диваажин бол зөв сайхан ээжүүдийн хөл доор байдаг юм!”[1] хадисээр эмэгтэй хүн эрх эдэлж үнэ цэнэд хүрэв. Расулуллах амьдралынхаа турш хэн нэгэн эмэгтэй рүү гар далайсангүй, хэнийг ч цохиогүй.[2] Учир нь Аугаа Эрх; “Эмэгтэйчүүдтэй сайн суугаарай, тэдэнд сайхнаар хандаарай!” хэмээн айлдсан байв. (Ниса, 19)