Ислам ямар ч шашин, хүйс, нийгэм ба ангийн ялгаа хийхгүйгээр хамаг хүн төрөлхтнийг тэнгэрлэг вахийн (Аллахын пайгамбартаа илгээсэн, илрүүлсэн мэдээллиг вахий гэдэг) хандсан ба хүмүүнлэгийн нэг гэр бүлийн гишүүн гэж үздэг. Хүмүүст, нэг аав ээжээс буусныг мэдүүлэн хоорондох зарим ялгааг дайсан болох шалтгаан биш, сайн харьцааны учир гэж үзэхийг зөвлөнө. Хүмүүсийн тус тусдаа ургаас бууж, тус тусдаа нийгэм бие болгосон нь, өөрсөд нь хайрласан шинжүүдийн талаар нэгэн шалгалт, хүн төрөлхтний дундын идеал болон зорилгын төлөө ач буяны уралдаан ба хамтран ажиллагааны учир гэж үздэг.[1]
Исламын ойлголтоор, хүмүүсийн хоорондын давуу талыг нь, ураг, өнгө, үндэстэн мэтийн албатай болон хүний эрхэнд бус аз тохиолдлоор биш, хүний эрх болон чармайснаараа олж гардсан Аугаа Эрхэнд ойр дотно болон такваны төвшнөөр л хэмждэг. Тэр чигээр нь, баян, гоо сайхан, хүчтэй болох, тодорхой нэгэн оронд дэвших мэтийн зүйлс ч давуу талын шалтгаан биш юм. Эдгээр Аллахын хайрласан шинжүүд бөгөөд, шүкрээ (талархлаа) хамгийн сайхнаар нь хэрэгжүүлэхийг шаардана. Нимэт бүрийн шүкэр ч өөрийн төрлөөс байдаг. Уг хорвоод хүмүүст хайрласан шинжүүд, шалгалтын асуулттай ижил. Нэгэн сурагч хэзээ ч өөрт нь тавьсан асуултаар өөрийгөө магтахыг бодохгүй, зөвхөн өгсөн хариултаараа авсан оноогоор дүгнүүлнэ.. Итгэгчид нь шалгалт болохоор хариулсан боломж ба шинжүүдийг Аллахын тааламжийн дагуу олсон ач буян ч зөвхөн ахиратад илрэх тул, уг хорвоод байхдаа бахархан өөрийгөө бусдаас давуу харах нь ямар ч утга учиргүй. Яг эсрэгээр нь, ийнхүү хандах нь том андуурал байх болно.
Ислам эрдэмтдээс Абу Хаазим ингэж хэлэв:
“Аллахад ойртуулдаггүй бүх шинж нь муу хэрэг юм.”
Хз. Пайгамбар р, хорвоод энэрэл болж илгээсэн боловч, нэг удаа өөрийнх давуу талуудыг мэдүүлэх ёстой болохлоороо, эдгээрийг “لَا فَخْرَ: Бахархах үгүй” үгсийг хэдэн удаа дахиж мэдүүлэв.[2]
Аллахын Y онгонд, түүний тушаалд илүү анхаарал хандсан итгэгч, бусдаас давуу байдаг.[3] Ураг зөвхөн мөнх бус шарилд хамаатай шинж юм. Шарил нь аминд өмсгөсөн уутаас цааш юмгүй. Гэтэл амь бол үүрд мөнх бөгөөд, түүний ураг ч байдаггүй. Учир нь, хамаг амиуд Аллахаас ирсэн байдаг.[4] Кур-ан Сударт ингэж айлдана:
“Аяа хүмүүс ээ! Үнэхээр бид таныг нэг эр ба нэг эмээс туурвив. Тэгээд бие биетэйгээ танилцахын төлөө таныг үндэстэн болон ястнаар хуваав. Андашгүй, Аллахын онгонд хамгийн үнэтэй тань хамгийн их такватай нь юм. Аллах бүх юмыг мэддэг л юм.” (Хужурат, 13)
Аллахын Расул ч ингэж айлдана:
“Хүнийг үйлс нь хойно үлдээсэн бол, угсаа нь урагшлуулж чадахгүй.” (Мүслим, Зикир, 38; Ибн-и Мажа, Мукаддимэ, 17)
Эзэн маань р, Мэккэ хотыг эзэлсний өдөр ингэж хандав:
“Аяа хүмүүс ээ! Аллах Таала танд мунхаг үейн ихэмсэг зан болон овог дээдэстэйгээ бахархахыг хориглов. Хүмүүс нь хоёр л ангитай юм: Нэг, ач ба такватай болж Аллах үнэлсэн хүмүүс; нэг ч нүгэлтэн, муу ба Аллахын онгонд үнэ цэнэгүй хүмүүс. Бүх хүн төрөлхтөн Хз. Адамын хүүхдүүд юм. Аллах Таала бол Адамыг хөрснөөс туурвив.” (Тирмизий, Тэфсир, 49/3270; Абу Давуд, Эдэб, 110-111/5116)
Пайгамбар маань Вэда (Салах) Ярианд ч ингэж айлдав:
“Хүн төрөлхтөн өө! Анхаарцгаа: Танай Раб нэг, эцэг (Адам) нэг юм. Анхаар! Арабын Араб бусаас, Араб бусын Арабаас, арьстын хар арьстаас, хар арьстын ал арьстаас ямар давуу тал үгүй. Эд нар бие биеэсээ зөвхөн таквагаараа л давуу байж мэднэ.” (Ахмад, В, 411)