Кур-ан Судар нь яруу найраг ч биш, хүүрнэл ч биш. Гэхдээ яруу найраг, хүүрнэл зохиолын ч чадвар гайхамшгийг тэгш багтаасан найруулга бүхий байдаг. Яруу найраг болон хөгжимд олдохгүй нэгэн гоо сайхан агуулна. Түүнийг дахин дахин уншихдаа эвсэл сонсохдоо нэг маяг мэдрэхгүй, байнга өөрчилдөг ба шинэчилдэг дуу чимээнээс хүний мэдрэмж бүр нь бүгд ижилхэн хувиа авна.[1]
Кур-ан нь хэлэнд буй ижил утгатай үгсээс хамгийн нарийн заавартай, хамгийн сайн тайлбарладаг ба хамгийн хүчит фэсâхаттай буйг нь сонгоно.[2] Ибн-и Атиyе ингэж хэлнэ:
“Кур-ан нь тийм нэгэн ном юм, түүнээс нэгэн үгийг гаргаж, дараа нь хамаг Араб хэлийг уудалбал, түүнээс илүү зохимжтой үг олохын арга үгүй.”[3]
Кур-ан Судар нь, уран зохиолын одоо буй төрлүүдээс ялгаатай ба өөрийнх тусгай найруулгатай байсан ч, түүнчлэн уран зохиолын төрөл бүрийг хамгийн төгс төгөлдрөөр нь агуулна. Кисса буюу туульс , мэв-иза, тарих буюу түүх, тэшрий, жэдэл, мүназара буюу маргалдаан, ахират, жэннэт буюу диваажин, жэхэннэм буюу там мэтийн олон сэдвийг, айлгах ба баясгах аяатуудыг, агуулсан утгын хүчит тус тус найруулга бүхий дотор уран ба ойлгомжтой үг хэлэх нь хамгийн өндөр төвшинд байнга илэрхийлнэ.
Кур-ан нь сэтгэл зүрхэнд нэвтэрдэг. Хүмүүсийг Кур-аныг сонсохоос хорьсон хэрцгий мүшрикчүүдээс Абу Сүфян, Абу Жэхил ба Ахнас бин Шэрик нэг нэгээ мэдэлгүй, нууцаар, шөнө гэртээ мөргөл үйлдэж байхдаа Кур-ан уншсан Пайгамбар Эзний маань сонсохоор очсон, бие биетэйгээ тохиолдож уулзахдаа өөрсдийгөө буруушаасан байв. Уг байдал гурван шөнө ингэж үргэлжлээд, эцэст бие биедээ:
“–Хэн нэгэн битгий анзаарааг! Ард түмэн бидний уг байдлыг мэдвэл, үнэхээр маш их нэр хүнд алдана. Үүнээс хойш энэ тухай хэнийг ч үгэндээ оруулж чадахгүй!..” гээд хийснээ буруушаасны дараа, дахин ийм үйл хийхгүүгээр хоорондоо амлалзав.[4]
Нэгэн бадавий, Аугаа Эрхийн:
فَاصْدَعْ بِمَا تُؤْمَرُ وَاَعْرِضْ عَنِ الْمُشْرِك۪ينَ
“Чамд тушаасан зүйлсийг ил далангүй хэлээд мүшрикчүүдээс нүүрээ буруул!”[5] аяатыг нь хэн нэгний уншсаныг сонсонгуутаа шууд мөргөнө. Ингэсний учрыг асуухад ч:
“–Гагцхуу уран шинжийнх нь улмаас мөргөсөн!” гэнэ.[6]
Уг аяатад түүнийг нөлөөлсөн шинж нь, “тэнгэрлэг мэдээллэг хамгийн төгс аргаар илрүүлэх, зөв буруу хоёрыг сайхан ялгаж, түүнийг ил далангүй илэрхийлэх ба уг учраар зоригтой хандах утга агуулсан “фэ-сда-” гэсэн үг ба[7]; хэдий богино байвч олон утга агуулсан “би-ма тү-мэр: Чамд тушаасан, хэлсэн бүх юмыг” нэр томьёолол байв.
Дахиад өөр нэгэн бадавий:
فَلَمَّا اسْتَيْـَٔسُوا مِنْهُ خَلَصُوا نَجِيًّا
“Түүнээс найдвар алдахдаа хоорондоо шившиж ярихаар (нэгэн буланд) орцгоов”[8] аяатыг сонссон байв. Тэгэхлээрээ:
“–Би гэрчилнэ, нэгэн боол ийм үг хэлэхэд хүч хүргэж чадахгүй!” гээд, сонирхол ба гайхамшгаа илэрхийлэв.[9]
Тэр үеэр бадавийчууд, уран болон ойлгомжтой үг хэлэхээр хамгийн дээд төвшний хүмүүс байв.
Кур-ан мөн тус тусдаа үе ба байрлалд амьдардаг, шинжлэх ухааны төвшин нь маш ялгаатай буй бүх хүн төрөлхтөнд, тэдний төвшний дагуу хандана. Тустай ойлголтын боломжтой нэгэн аяатыг, анхны үеийнхэн өөрийнхөө байдлын дагуу, дараах үеийнхэн ч хүртсэн шинжлэх ухааны төвшний дагуу л ойлгоно. Энэ тухай Арабын агуу уран зохиолч Мустафа Садик эр-Рафий ингэж хэлжээ:
“Кур-аны гайхамшгаас нэг ч дандаа мэдэгдэшгүй зарим үнэнийг, дандаа мэддэг үгсийн дотор нуусан ба эдгээрийг цаг болохлоор нь ил гаргах юм.” (Вахю-л Калэм, Кувайт, II, 66)
[1]. Проф. Др. М. А. Драз, эн-Нэбэү-л Азим, Даруьл калэм, х. 102.
[2]. Бүүтий, Равай-, х. 140.
[3]. Ибн-и Атиyе, эл-Мухаррару-л вэцийз фий тэфсири-л Китаби-л Азиз, Бэйрут 1413, I, 52.
[4]. Ибн-и Хишам, I, 337-338; Табэрий, Тарих, II, 218-219, Ибн-и Эсир, Камил, II, 63-64, Ибн-и Сэйед, I, 99; Зэхэбий, Тариху-л Ислам, х. 160-161; Ибн-и Кэсир, эл-Бидае, III, 47; Халэбий, I, 462.
[5]. Хижр, 94.
[6]. Ахмэд Жэвдэт Паша, Кисас-и Энбия, Истанбул 1976, I, 82.
[7]. Зэмахшэрий, Эсасү-л бэлага, Дару-л Фикр, 1409/1989, х. 351, “صدع” зүйл.
[8]. Юсуф, 80.
[9]. Ибн-и Ашур, I, 107; Ахмэд Жэвдэт Паша, Кисас-и Энбия, I, 82.