ОРЦ 1. Хүн, орчлон ба туурвигч Мевлана Жалалэддин Руми ингэж хэлэв:

“Нэгэн өдөр нэгэн шар, эриний иргэншлийн төв асан Багдадад ирээд хотын захаар хэсэв. Гэтэл тийм гайхамшигт гоо сайхан, амт ба урлагийн содон үйлс дотор анхаарлыг нь зөвхөн замын дэргэдэх амтат гуа болон тарвасны хальснууд л татав. Угаасаа шар илжиг хоёрын үзэмжид таармаар зүйл нь, нэг бол замд асгарсан шарласан өвс, эсвэл замын хажуугаар ургасан бэлчээр юм!” (Мэснэви, б. 4, бадаг: 2377-2379)

Бид ч энэ хорвоод зөвхөн идэх уух, хөгжихтэй оролдох ёсгүй. Хоромхон зогсон бодох, хаанаас ирээд хааш явахаа харах, амьдралдаа үүний дагуу чиглэл өгөх ёстой. Юуны өмнө өөрийн биеэ хэрхэн бүтсэнээ , эд болон сүнсний бүтцээ, агуулсан агуу шинжүүдээ, тэгээд орчлонгоо гүнзгийрүүлэн бодож, эдгээрийн нарийн учрыг сураглах ёстой. Ингэвэл манай амьдрал бүр илүү утга учиртай санагдана.

Жишээ нь, хөрсийг бодоцгооё!. Ижил усаар тэжээсэн ч, дээр нь хэдэн мянган янзын ургамал гарч, эдгээр нь өнгө өнгийн, тус бүр өөр хэлбэрийн жимс ба хүнс өгч, түүнчлэн үүнийг төгс төгөлдөр гайхмаар дүрэм журмаар бүтээсэн байдаг. Ижил хөрсөнд ургаж, ижил усаар тэжээсэн хүнс,ургамал нэг нэгээсээ ялгаатай байгаа нь үнэхээр ухааныг гайхуулмаар явдал биш юм уу?[1]

Одоо харин тэнгэр өөд харж тэндэх содон агуу системийг ажиглая Жишээлбэл Нар… нар бол Дэлхийгээс 150 сая километр зайтай. Дунд зэргийн хэмжээтэй нэгэн од. Нар, эзэлхүүнээрээ тийм том юм чинь, дотроо манай дэлхий шиг 1.300.000 гариг багтаах боломжтой гэсэн үг. Гадаргуудаа 6000 граду халуун, дотор илч нь бол 20 сая градус юм. Тойрог замаараа цагт 720.000 километрийн хурдтай эргэлдэнэ. Энэ нь, ойролцоогоор , Нар өдөр 17 сая 280 мянга километрийн зам туулдаг гэсэн үг.[2]

Наранд секунд бүрт 564 саян тонн хидрожен 560 сая тонн хээлюмаар эргэнэ. Хоорондын 4 сая тонны хийн эд ч энерги болж цацарна. Өөрөөр хэлбэл нар нь нэг секундад 4 сая тонн, минутат бол 240 сая тонн эд алдана. Хэрэв нар нь 3 тэрбум жилийн турш ийнхүү хурдаар энерги гаргаж байвал, тухайн хугацаанд алдсан жин нь 400.000 сая үржүүлэх сая болох юм, гэтэл энэ тоо Нарны одоогийн нийт жингийнх 5000ны нэгт арай л хүрэх юм.

Бидний энэ хорвоо ийм содон бөгөөд жин болоод агуу энергийн эхэнд маш сайхан тохиромжтой зайд байрласан юм, энэ нь шатааж хөнөөх нөлөөнд ч ордоггүй, хэрэгтэй ашигтай энергийг ч алдахгүй. Уг гайхамшигт хүч болон энергитэйгээрээ Нар нь, эхлээд хүн төрөлхтөн болон дэлхий дээрх хамаг амьдралд хамгийн ашиг тустай болох хүч болон хэмжээтэй туурвигдсан бөгөөд, цацрал нь хэмжсэн байдалтай дэлхийд хүрдэг. Түүнчлэн олон сая жилийн турш …[3]

Бидний ярьж байгаа уг нар нь, Тэнгэрийн энэ галактикт оршиж буй, 200 тэрбум орчим одны зөвхөн нэгэн нь юм. Үнэхээр, Тэнгэрийн оёдлын галактик ч, орчин үеийн огторгуйн дурангаар харсан хэдэн тэрбум галактикийн зөвхөн нэгэн од юм. Бас уг Тэнгэрийн оёдлын галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл , 100 мянган гэрлийн жил хэрэгтэй. (Гэрэл нь 1 секундад 300.000 километр хурдтай.) дэлхийгээс манай галактикийн төвд очихын тулд ч 300.000 их наяд километр явах хэрэгтэй.[4]



[1].     Кур-ан Судар, Раьд сура, 4-р ает (Ра-д, 4).

 

[2].     Проф. Др. Осман Чакмак, Нэг Үр Доторхи Орчлон, х. 21, 66.

 

[3].     Проф. Др. Осман Чакмак, Орчлон нь Ном, Атомууд нь Үсэг, х. 50.

 

[4].     Проф. Др. Осман Чакмак, д.б, х. 6; Нэг Үр Доторх Орчлон, х. 10-12.