8. Зарим гайхамшгаас нь

Пайгамбар Эзэн маань маш олон гайхамшигтай байдаг.[1] Эдгээрийн эхэнд, өмнө нь ч товчоор дурдсанаар, цаг эринийг сүрдүүлсэн Кур-ан Судар болон Аллахын Элч  Эзний маань сонгодог амьдрал ба өндөр суртахуун л байдаг. Үнэхээр нь Пайгамарб Эзний маань ариун амьдрал ба өндөр суртахуунд хэн ч чухлаар эсэргүүцээгүй. Эдгээрийг шинжилбэл, хэр том гайхамшиг байсныг маш амархан ойлгох болно.

Пайгамбар Эзний маань эдгээрээс гадна тоогүй гайхамшгаас зарим нь ийм юм:

Маккад Курайш түүнээс нэгэн гайхамшиг нэхэхлээр Аллахын Элч  Рабдаа залбирсан, Сар хоёр хуваагдан уг гайхамшиг бүх талаас харагдсан байв. Сарыг хоёр хуваагдахад нэг хэсэг нь Абу Кубайс Уулын талд, нөгөө хэсэг нь Куайкиан Уулын талд үзэгдэв. Мүшрикчүүд хол замаас Маккад хүрээд ирсэн наймаачдаас ийм байдлыг харсан эсэхийг асууцгаав. Тэд ч Сар хагарсныг харснаа илэрхийлэв.[2]

Францын алдарт астрономич Лөфрансуа дө Лаланд Сарны хөдөлгөөнийг судалж байхдаа, уг гайхамшгийн зөв буйг хүлээн зөвшөөрөх ёстой болов.[3]

Пайгамбар Эзний маань мэсжидэд тулж хутба уншсан хуурай нэгэн хасарваанийн гуалин байв. мусульманчууд арвин болохлоор хутбагийн төлөө нэгэн минбэр хэрэгтэй болон. Аллахын Элчийг  минбэр дээр гарахлаар хасарваанийн гуалин санаснаасаа гэнгэнэж эхлэв. Расулуллах  минбэрээс бууж гуалинг илэхлээр нь гэнгэнэхээ больж тайвшрав. Пайгамбар Эзэн маань:

“‒Тэр хажууд нь хийж байсан зикруллахаас (Аллахыг дурдах үг) холдсон учраас уйлав!” хэмээв.[4]

Расул-и Экрэм Эзний авга ах Аббас Бэдирийн олзчуудын хооронд Мадинад ирэхлээр Эзэн маань түүнд:

“–Аббас аа! Өөрийнхөө, дүүгийн хүү Акийл, Нэвфэл бин Харис болон чиний гэрээт Үтбэ бин Амрын төлөө барьцаа төл! Чи их хөрөнгийн эзэн хүн” хэмээв. Аббас:

“–Расулаллах аа! Би мусульман байсан, Курайш намайг хүчээр замд гаргалаа” гэв. Расулуллах р:

“–Чиний мусульман байх эсэхийг Аллах л мэднэ. Чиний хэлсэн нь зөв байвал, Аллах шагналыг нь заавал өгнө. Гэхдээ чиний байдал бидний эсрэг харагдаж байв. Тийм учраас барьцаагаа төлөх хэрэгтэй” хэмээн айлдаж, дэргэд нь байсан 800 дирхэм алтыг ч дайны олз болгож авав. Аббас:

“–Расулаллах аа! Ядаж үүнийг л барьцаагаар тоол!” гэв. Расулуллах р:

“–Үгүй! Тэр Аллахын чамаас бидэнд хайрласан олз юм” хэмээв. Аббас:

“–Расулаллах аа, тэгэхлээр үлдсэн насанд минь намайг гуйхаар албадна!” гэв. Тэгэхлээр нь Аллахын Элч р:

“–Аббас аа! Эхнэр Үммү Фадладаа өгсөн тэр алт юу болох вэ?” хэмээн асуухлар нь Аббас:

“–Ямар алт?” гэв. Расулуллах р:

“–Нөгөө чиний Маккагаас дайны замд гарах өдөр, танай дэргэд Аллахаас өөр хэн ч байгаагүй үед эхнэр Үммү Фадлад; «Уг дайнд надад юу болохыг би мэдэхгүй. Хэрэв ямар нэгэн осолтой учирвал, энэ чинээ нь чинийх, төдий чинээ нь Убайдуллахын, төдий чинээ нь Фадлын, төдий чинээ нь Күсэмийн тэгээд төдий чинээ нь ч Абдуллахын юм!» гэсэн алт!” хэмээв. Энэ үгсийн дараа гайхалтад автсан Аббас:

“–Үүнийг чамд хэн мэдээлээ вэ?” гэхлээр нь Расулуллах р:

“–Аллах мэдээлэв” хэмээв. Гайхалт нь тайвнаар эргэсэн Аббас т:

“–Чамайг пайгамбар болгож илгээсэн Аллахад тангараг өргөмүй, үүнийг Үммү Фадл бид хоёроос гадна хэн ч мэдэхгүй байв. Андашгүй чи Аллахын Элч мөн” гэв. (Бухарий, Жихад, 172; Ахмад, I, 353; Ибн-и Са-д, IV, 13-15)

Умайр бин Вэхбийн хөвүүн Вэхб ч Бэдирт мусульманчуудад олзлогдов. Умайр Курайшийн мүшрикчүүдийн суут ухаант баатрын нэгэн байв. Маккад Пайгамбар Эзэн маань болон асхабыг нь маш их зовоосон байв. Нэгэн өдөр Умайр, Хижр хэмээх газар Сафван бин Үмэйегийн хамт сууж Бэдирт алагдагсад ба тэдний учирсан бэрхшээлийн тухай ярьж байхад Сафван бин Үмэйе:

“–Үнэхээр тэд ийм болсны дараа амьд байхын ямар нэгэн утга үгүй!” гэв. Умайр:

“–Үнэхээр зөв хэллээ! Хэрэв өртэй ба миний дараа өлсч үхэхээс нь айсан хүүхэдтэй байгаагүйсэн бол, заавал очоод Мухаммедыг алахсан. Угаасаа миний талаар тэдний хүлээж авах шалтгаан ч бий; «Олзолсон хүүгийнхээ төлөө ирлээ» гэх болно. Миний сонссоноор зах зээлээр явдаг гэнэ” гэв. Умайрын эдгээр үгс Сафванд таалагдав:

“–Чиний өр минийх болог. Чиний нэрээр би төлнө! Хүүхдүүдэд чинь өөрийнх хүүхдийнхээ хамт, тэдний амьд байх хугацаанд сахиж, тэдний аж ахуйг хамгийн сайхнаар хангана!” гэв. Тэгэхлээр нь Умайр сэлмээ сайхан билүүдэн хордуулав. Сафван ч унаа ба замын хоолыг нь бэлтгэв. Умайр Мадинад очоод мэсжидийн үүдэн дээр зогссон, тэмээгээ уяж, сэлмээ бүслэв. Хз. Умар түүнийг харахлаараа:

“–Энэ нь Аллахын дайсан Умайр юм! Валлахи зөвхөн муу үйлийн төлөө л ирсэн байх ёстой. Бидний эв эейг муудуулсан, Бэдирийн өдөр Курайшид бидний тоог таасан нь тэр байгаагүй юү?” гэсний дараа Аллахын Элчийн дэргэд оров:

“–Расулаллах аа! Нөгөө Аллахын дайсан Умайр сэлмээ бүсэлж иржээ!” гэв. Расулуллах р:

“–Түүнийг миний дэргэд илгээ!” хэмээв. Умар t буцав. Түүний хүзүүн дэх сэлмийн бүсийг бат барив. Энсараас дэргэдээ байсан хүмүүст:

“–Пайгамбар Эзний маань дэргэд орж суугаад, түүнийг уг муугаас хамгаалцгаагаарай! Учир нь, тэр итгэмжтэй хүн биш юм!” гэв. Расулуллах р:

“–Умар аа, түүнийг тавь! Чи ч, Умайр аа над руу дөх!” хэмээж яагаад ирснийг асуув. Умайр:

“–Таны олзолж авсан хүүгийнхээ төлөө л ирлээ. Түүний талаар надад хайрлаарай!” гэв. Аллахын Элч р:

“–Тийм байвал тэр сэлэм чинь ямар учиртай вэ?!” хэмээн асуув. Умайр:

“–Аллах сэлмүүдийг гэсгээг! Тэд бидэнд ямар ашигтай болоо доо?” гэв. Расулуллах  дахиад:

“–Надад зөвийг хэл, чи энд яагаад ирээ вэ?” хэмээн асуув. Умайр:

“–Би өөр учиртай биш, зөвхөн таны гарт олзолсон хүүхээ авахын тулд ирсэн” гэв. Расулуллах р:

“–Чиний Хижирт Сафванд ярьсан нөхцөл юу байв?” хэмээн асуухлаар нь Умайр айгаад:

“–Би түүнд ямар нөхцөл шаардах юм бэ?” гэв. Расулуллах  тэдний яриаг үг үгээр нь дамжуулан:

“–Аллах чамтай чиний хийх ажилд оролцож чамайг саатуулав!” хэмээв. Тэгэхлээр нь Умайр:

“–Би гэрчилнэ, андашгүй чи Аллахын Элч мөн! Расулаллах аа! Бид тэнгэрээс ирсэн мэдээ болон буусан вахийн тухай чамайг үгүйсгэв. Уг явдлыг Сафван бид хоёроос гадна хэн ч мэдээгүй байв. Валлахи энэ мэдээг чамд зөвхөн Аллах л хүргэсэн юм! Намайг Исламаар бэлэглэж энд авчирсан Аллахад хамд болог!” гэсний дараа шэхадэт буюу гэрчилгээний үгийг хэлэв. Тэгэхлээр нь Аллахын Элч р:

“–Дүүдээ шашныг нь сайхан ярьж өгөөрэй! Өөрт нь Кур-ан уншиж сургаарай! Олзыг нь ч чөлөөт тавиарай!” хэмээн айлдав. Пайгамбар Эзний маань тушаалыг шууд гүйцэтгэв. Умайр:

“–Расулаллах аа! Би Аллахын туяаг унтраахыг хичээсэн бөгөөд мусульманчуудад ширүүн харгислал хийсэн нэгэн байлаа. Та намайг зөвшөөрвөл Маккад очоод мүшрикчүүдийг Аллахад, Элчид нь болон Исламд урья! Аллахын тэдэнд ч хидаяат хайрлахыг найдна” гэв. Расулуллах  түүнд зөвшөөрөл өгөв.

Тэр хооронд Сафван бин Үмэйе, юу болохыг мэдэлгүй, Маккагийн мүшрикчүүдэд:

“–Хэдэн хоногийн хугацаанд ирэх мэдээллээр та баясна. Тэр нь танд Бэдрийн гашууныг мартуулна!” гээд, ирсэн хүмүүсээс сонин сайхан асуугаад байв. Эцэст нь нэгэн морьтон түүнд Умайр мусульман болсныг мэдүүлэв. Умайр бин Вэхб t Маккад ирэхлээрээ хүмүүсийг Исламд урьж эхлэв. Түүний ачаар олон хүн мусульман болов. Хз. Умайр нэгэн өдөр Кабегийн дэргэд Сафван бин Үмэйетэй тааралдан түүнд:

“–Чи манай том хүмүүсийн нэг! Бидний чулуунд үйлчлэн тэдэнд тахил барьсныг маань харахгүй байна уу? Шашин гэж энэ үү? Би Аллахаас өөр бурхан үгүйг гэрчилнэ! Мухаммед ч Аллахын боол ба Элч мөн!” гэв. Сафван түүнд ганц үг хэлж чадаагүй, тэгээд чимээгүй суув.[5]

Жабир бин Абдуллах t ярина:

“…Нэгэн өдөр Расулуллахын  хамт алхаж байлаа. Эцэст нь өргөн нэгэн хөндийд буулаа. Расулуллах  бие засахаар явав. Би ч усны сав авч түүнийг дагав. Расулуллах  эргэн тойрноо харж, гэтэл хойно нь нуугдах юм олж чадаагүй. Хөндийн хөвөөнд хоёр мод анзаарав. Расулуллах  тэдний нэгний дэргэд очиж нэгэн мөчийг нь бариад:

«–Аллахын зөвшөөрлөөр надад бөхий!» хэмээн айлдав. Мод нь бурантагтай тэмээ шиг Эзний маань үгэнд орж бөхийв. Нөгөө модны дэргэд ч очоод нэгэн мөчийг нь барьж:

«–Аллахын зөвшөөрлөөр намайг дага!» хэмээн айлдав. Тэр ч нөгөөх нь шиг бөхийв. Хоёрын дунд хүрч нийлүүлэн:

«–Аллахын зөвшөөрлөөр намайг далдал!» хэмээв. Мод түүнийг далдлав. Расулуллах  намайг ойр буйг мэдэрвэл цааш явна гэж айгаад, хурдан гүйж тэндээс холдлоо. Нэгэн газар сууж би бодож суулаа. Нүдээ эргэж харвал Пайгамбар Эзнийг маань ирж буйг харлаа. Тэр хоёр мод ч бие биеэсээ салж, нэг нэгээрээ зогссон байв. Пайгамбар Эзний маань түр зогссоныг харлаа. Толгойгоороо хоёр тийшээ дохив. Дараа нь над руу алхаж, миний дэргэд хүрэнгээ:

«–Жабир аа! Миний зогссон газрыг харав уу?» хэмээн асуув.

«–Тэгсэн, Расулаллах аа!» гэлээ.

«–Тэгвэл тэр хоёр модон дээр очоод аль нэгнээс нэгэн мөч хэрчиж аваад ир. Миний түр зогссон газар хүрэхлээрээ нэгийг баруун, нөгөөг нь зүүн гар талдаа тарь!» хэмээн айлдав. Шууд хэлснийг нь гүйцэтгэж хажууд нь хүрээд:

«–Таны хэлснийг хийлээ, Аллахын Элч ээ, харин үүнийг яагаад хийгээ вэ?» гэж асуулаа. Расулаллах р:

«–Зовлонд автсан хоёр шарил хараад, уг хоёр мөч ногоон байх хугацаагаар миний шафаатаар тэдний зовлонг хөнгөлөхийг хүссэн» хэмээв. Дараа нь бидний буусан газар буцлаа. Расулуллах р:

«–Жабир аа, абдэст хийх ус бий юү, хүмүүсийг дуудаж өг!» хэмээв… Энсараас нэгний туламны ёроолд үлдсэн нэгэн дуслаас өөр ус байгаагүй. Тэр жаахан усыг асгах болбол, туламны хуурай хэсэгт алдаж яваад, газар ганцхан дусал унахгүй байв. Пайгамбар Эзэн маань тулмыг хоёр гараар барьж аваад, юу гэснийг ойлгоогүй зарим үгс уншив. Нэг талаас ч хоёр гараараа тэрийг шахаж байв. Дараа нь тулмыг надад өгч:

«–Жабир аа! Том нэгэн хул бий юү, нэг дуудаад үз!» хэмээв… Расулуллах  гараа хул дотор хийж хуруугаа дэлгэв. Дараа нь гараа хулын ёроолд тавин:

«–Жабир аа! Тулмыг аваад гар дээр минь ус асгаж “Бисмиллах” гэ хэмээн айлдав. Би шууд усыг гар дээр нь асгаж «Бисмиллах» гэлээ. Пайгамбар Эзний маань хурууны хоорондоос ус урсч байв. Ус нь хулын дотор эргэж байтал, эцэст нь амандаа дүүргэв. Расулуллах р:

«–Жабир аа! Ус хэрэгтэй хүмүүсийг дуудчих!» хэмээв. Хүмүүс ирж ханатлаа ус ууцгаав:

«–Ус хэрэгтэй хэн нэгэн үлдэв үү?» гэж би дуудлаа, хэн ч ирсэнгүй. Одоо Расулуллах  гараа өргөсөн, хул аман хүртлээ дүүрэн байж байв. Хэсэг хугацааны дараа хүмүүс өлссөнөөсөө гомдол илэрхийлэв. Расулуллах р:

«–Иншааллах, Аллах таныг цатгана!» хэмээв. Гэтэл Сийфүьл-Бахрад (тэнгисийн эрэг) хүрцгээв. Тэнгис давалгаа хийж, хөвөөнд нэгэн амьтан хаяв. Бид уг амьтны дэргэд гал түлэв, махыг нь шарж цадталаа идсэн ч талыг нь л дуусгаж чадав…” (Мүслим, Зүхд, 74)

Пайгамбар Эзэн маань хэн нэгний төлөө залбирвал, үүний нөлөө тухайн хүний амьдарлынх нь турш харагддаг байв. Хз. Абу Хүрэйрэд сонссон ямар ч юмыг мартахгүй байх; Хз. Энэс бин Маликад нас, эд бараа ба хөвүүдийн элбэг болох; Хз. Бэшийр бин Акрабад элбэгт хүртэх; Хз. Абу-л Есэрт урт насалж Мухаммедын үммэтийн түүнээс ашиг олж авах тухай хийсэн залбирал… эдгээрээс хэдэн юм. Уг хоёр байдлыг жишээ болгож өгье:

Абдуллах бин Хишам t Пайгамбар Эзэнд маань (зургаа байхдаа) хүрсэн байв. Ээж нь Зэйнэб бинт-и Хумайд түүнийг (Маккагийн ялалтад) Расулуллах  Эзэнд маань авчирч:

“–Расулаллах аа! Миний хүү мусульман болсны тухай бий-ат (баталгаа) ав!” гэв. Расулуллах р:

“–Тэр нь одоо бага!” хэмээн толгойг нь илээд Абдуллахын төлөө залбирав.

Абдуллах бин Хишам t насандаа зах зээлээр явж хүнсний бараа авдаг байв. Ибн-и Умар Ибн-и Зүбэйр хоёр түүнийг зах дээр харахлаараа шууд хажууд нь очоод:

“–Биднийг ч уг бараанд түнш болго! Пайгамбар Эзэн маань чиний төлөө элбэгийн залбирал хийсэн байв” гэцгээдэг байв. Абдуллах ч тэднийг тунч болгож байв. Зарим үед яг тэмээний ачаагаар ашиг олж, түүнийг гэртээ илгээдэг байв. (Бухарий, Ширкэт, 13)

Жуайд бин Абдуррахман ингэж ярина:

“Би Сайб бин Езидийг ерэн дөрөвтэй байхдаа харахад, нэлээд чийрэг, бяр сайтай байв. Надад ингэж хэлэв:

«−Би маш сайн мэднэ, энэ насандаа чих нүд минь маш эрүүл байсан нь, гагцхуу манай Расулуллах  Эзний залбирлын хүчээр юм. Бага байхад нагац эгч намайг Расулуллахын онгонд аваачиж:

“−Расулаллах аа, миний охин дүүгийн хүү өвдсөн, түүний төлөө Аллахад залбирагтун!” гэв.

Тэгэхлээр нь Расулуллах  толгойг минь илээд намайг бүх талаар элбэгийг харах тул залбирав…».” (Хар. Бухарий, Мэнакиб, 21-22)

Абу Хүрэйрэ t ингэж ярина:

“Бид Расулуллахын  хамт нэгэн дайн явж байв. Гэтэл цэргийн идээ ундаа барагдав. Унааны заримыг төхөөрөх юмсан. Хз. Умар т:

«−Аллахын Элч ээ! Би бүгдийн үлдсэн идээг цуглуулж та тэдэн дээр элбэгдэхийн тулд залбираад өгсөн нь дээр биш үү?» гэв. Эзэн маань тэглээ. Буудайт нь буудайгаа, хасарвааньт нь хасарвааниа, хасарваанийн үртэй нь үрээ авчрав.”

Тэнд байгсад шохоорсноосоо Абу Хүрэйрэ Хазратаас:

“−Үрээр юу хийж байв?” гэж асуув. Тэр ариун сахабий:

“−Хүмүүс идэх юм олж чадаагүй тул түүнийг идэж, дээр нь ус ууж байв” гээд явдлын цаашийг ингэж ярив:

“Расулуллах  залбирал хийв. Идээ нь маш их элбэгдээд, бүгд сав суулгаа дүүргэв. Хз. Пайгамбар  уг тэнгэрлэг бэлгийн хариугаар:

«Би Аллахаас өөр бурхан үгүйг гэрчилнэ, мөн би Тэрвээрийн Расул юм. Уг хоёрын тухай сэжигт авталгүй Аллахад хүрсэн хүн Диваажинд орох болно» хэмээв.”[6] (Мүслим, Иман, 44)



[1].     Хар. Бэйхакий, Дэлайлү-н Нүбүввэ, Бэйрут 1985; Абу Нуайм, Дэлайлү-н Нүбүввэ, Халэп 1970-1972; Суютий, Ер бусын талаараа Манай Пайгамбар: эл Хасайсү-л Күбра, Истанбул 2003.

 

[2].     Камэр, 1-3; Бухарий, Мэнакиб 27, Мэнакибү-л Энсар 38, Тэфсийр 54/1; Мүслим, Мүнафикийн, 43, 47, 48; Тирмизий, Тэфсийр, 54/3286; Ахмад, I, 377, 413.

 

[3].     Зэкай Конрапа, Манай Пайгамбар, Истанбул 1987, х. 110.

 

[4].     Хар. Бухарий, Мэнакиб, 25, Жума, 26; Тирмизий, Цум-а 10, Мэнакиб 6; Нэсай, Жум-а, 17; Ибн-и Мажэ, Икамэ, 199; Даримий, Мукаддимэ 6, Салат 202; Ахмад, Ы, 249, 267, 300, 315, 363. Заасан уг эхүүдэд өөр маш олон гайхамшиг дурдсан байдаг.

 

[5].     Хар. Ибн-и Хишам, II, 306-309; Вакидий, I, 125-128; Ибн-и Са-д, IV, 199-201; Хэйсэмий, VIII, 284-286.

 

[6].     Пайгамбар Эзний маань амьдрал, ёс суртахуун ба гайхамшгийн тухай уг номнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл олж болно:

       http://www.islamiyayinlar.net/content/view/36/8/

       http://www.islamicpulishings.net/images/book/ingilizce/Rahmetesintileri_ing.pdf

       http://hazretimuhammedmedinedevri.darulerkam.altinoluk.com/

       Ибн Исхаq (150/767), The life of Muhammed, Карачи: Oxford University, 1967; Мэвлана Шибли эн Нумани, Siretü’n-Nebi=The Life od the Prophet, Лахор: Казы, 1979; Афзалуррахман, Encyclopaedia of Seerah: Muhammed, Лондон: The Muslim Schools Trust, 1982; Абдулахад Даwуд, Mohammad in the Bible, Дэвха [Доха]: A Publication of Presidency, 1980; Мартин Лингс, Muhammad: his life based on the earliest sources, Лондон: The Islamic Texts Society, 1983; А. Х. Видяртхи, Mohammad in world scriptures, Шинэ Дэлхи: Deep-Deep Publications, 1988.