Хүн туурвигдсанаараа нийгмийн оршигч юм. Ганцаараа амьдарч чадахгүй.Хамт олон, хэсэг бүлгээрээ амьдрах хэрэгцээтэй байдаг. Мөн түүнчлэн сул дорой туурвигдсан бөгөөд, хамаг хэрэгцээгээ өөрөө хангах чадвар үгүй. Тийм учраас хүмүүс нийгмээр амьдарч, бие биедээ туслалцах ба Аллахад хамтдаа үйлчлэх ёстой. Расулуллах ингэж айлдана:
“Аллахын гар (тусламж) чуулганы хамт. Чуулганаас салсан нь тамын замд орсон байх болно.” (Тирмизий, Фитэн, 7/2167)
“Чуулах нь энэрэл, салах нь зовлон юм.” (Ахмад, IV, 278)
Исламын тушаасан чуулганы мөргөл, Жума (тав дахь өдөр) мөргөл, баярын мөргөл, хаж, зэкат, хандив, тахил мэтийн үйлчилгээ, оршуулгын ёслол, найр хурим, өвчнийг айлчлах, садан хамаатны харилцаагаа бат байлгах, хэрэгцээтэй хүмүүст халамж үзүүлэх мэтийн хүмүүнлэгийн харьцаа хүнийг байнга нийгэмшүүлнэ Мэдээж, хүмүүсийн хамт хөдлөхийн шаардсан зарим төвөг ч байдаг. Тэдэнд тэвчих нь харамгүй сэтгэлийг шаардана. Ислам нийгмийн дотор амьдарч хүмүүсийн ачааг хөнгөлсөн мусульманчуудад том олон шагнал амалж байдаг.
Том хүмүүжил ба эелдэг зан эзэмшсэн Пайгамбар Эзэн маань бүдүүлэг ойлголтгүй хүмүүсийн үзүүлсэн олон төвөгтэй тааралдсан боловч, алийг нь ч гомдоохгүй, бүгдэд нь сайнаар ханддаг байсан. Авга ах нь Аббас т, Аллахын Расулыг уг байдалд өрөвдөн:
“–Аяа Расулаллах! Би харвал хүмүүс таныг зовоож, мандуулсан тоосоор таныг үймүүлж байна. Тусгай нэгэн асартай болж хүмүүстэй тэндээс яривал болохгүй юү?!” гэв. Орчлонд энэрэл болж илгээсэн Эзэн р маань:
“–Үгүй! Аллах Y намайг тэдний дундаас аваад амар тайвантай учруултал би тэнд суусаар байх болно. Улд минь гишгэг, хувцсыг минь татаг, мандуулсан тоосоороо намайг үймүүлэг!” хэмээв. (Хар. Даримий, Мукаддима, 14; Ибн-и Абий Шэyбэ, VII, 90; Ибн-и Са-д, II, 193)
Расулуллах үммэтдээ ч ижлийг санал болгон ингэж айлдана:
“Хүмүүсийн дунд холигдон тэдний төвгийг даасан мусульман, тэдэнд холигдон төвгийг даагаагүйгээс буянтай.” (Тирмизий, Киямэт, 55/2507)
“Хүн дүүгээс хариуцлагагүй биш юм. Яг хоёр гар шиг; эдгээрээс нэг нь нөгөөхөөс нь хариуцлагагүй огт байж болохгүй.” (Дэйлэмий, Фирдэвс, ИЙЫ, 409/5251)
“Итгэгчид нэг нэгтэйгээ уулзахдаа нэг нэгээ угаасан хоёр гар шиг юм.”[1]
Ислам нь ризэк олох тулд ажиллахыг, гэрлээд хүүхэдтэй болохыг, хандив тараахыг, өгдөг гар болохыг, цагаа сайнаар үнэлэхийг, ахиратыг олох газар буй дэлхийгээс хамгийн өндрөөр ашиглахыг, зөвийг бүх хүн төрөлхтөнд мэдүүлэн тэднийг буруугаас холдуулахыг, эд барааг, амийг, хэр хүндийг, эрхм эчанарыг, онгоныг, угсаа болон орон нутгаа хамгаалахыг… тушааж хүмүүсийг нийгмийн үйл ажиллагаа болон динамикаар амьдрахад зална. Зэррэ чинээ буян хийснийг ч, зэррэ чинээ буруу хийснийг ч заавал хариугаа авч үзэхийг[2] оюун ухаанд хадаж илүү анхааралтай, чийрэг ба гавшгай байхыг батална.
Ислам хүмүүсийг нийгэмшүүлэхэд залахдаа, тэдний ганц биеййн үйлчилгээ болон бяцалгалаас хэзээ ч холдуулахгүй. Нийгмийн бүх төрлийн харьцаагаа Аллахын тааламжийн төлөө ба үйлчилгээний зорилтоор хийхийг санал болгоно. “Халват дэр энжүмэн” гэсэн зарчмыг тавин “ард түмний хооронд ч Аугаа Эрхийн хамт байх ухаарлыг үргэлжлүүлэхийг” нь хүснэ. Өөрөөр хэлбэл “Гар ажлын ашигтаа, сэтгэл амрагтаа” гэсэн зарчмаар амьдрахыг гол байгаар заана.
Тэфэккүр-и мэвт (заримдаа үхэхээ бодох), хувь заяаны үнэмшил, бууж өгөх ба дуулгар (Аллахын хүсэлд бууж өгөх) мэтийн сэдвүүдийг зарим нь буруу тайлбарласнаас үл барам, хүмүүсийг ерөөсөө залхуурал ба найдваргүйдэл рүү залахгүй. Эсрэгээр нь итгэгчдийг бүр анхааралтай, шийдвэртэй ба амар санаагаар ажиллахад дасгана. Үхлийг санадаг хүн, цаг хугацаа багассаныг бодон хэмжээ ба чанараар илүү ажил хийхийг хичээнэ, хугацаагаа хэрэггүй юманд үрэхгүй. Нэфис (амь) ба шайтаны нүгэлд унахгүй. Хувь заяанд итгэн үнэмшсэн, тэвэккүл ба тэслимиетийг зөв ойлгосон итгэгч нь чадах юмаа хийлгүй Аллахад итгэхийн ямар буруу буйг мэддэг. Тийм учраас хүчний хэрээрээ чадах хамаг юмаа хийсний дараа үр дүнг Аллахад гуйвуулан санаа амарна. Хувь заяанд итгэн үнэмшээгүй, тэвэккүл ба тэслимиетийг зөвшөөрсөнгүй хүний бол угаасаа үүнээс илүү хийх юм байдаггүй. Тийм хүмүүс нь Аллахад итгээгүй тул хийсэн үйлийнхээ дүнгийн талаар байнга айдастай болж, дүн нь тэдний хүссэнээр гарахгүй байхад сэтгэлээрээ улам унана. Хувь заяанд үнэмшин Аллахад итгэсэн хүн бол, хариуцлагаа гүйцэтгэсний дараа үр дүнд хүрч чадахгүй байсан ч зорилтынхоо буяныг авна, түүнчлэн хэтэрхий гунигт автахаас ч хамгаалагдсан байх болно. Өөрөөр хэлбэл эд барааны талаар ч, сэтгэлийн талаар ч ашигтай юм.
Дараа нь мусульман болсон Амэрик хүн Карл Форбэс ингэж хэлэв:
“Би мусульман болоогүй, жишээлбэл сэдвийг зөвхөн социалист талаар үзсэнсэн бол, нэгэн иргэншил, нэгэн нийгмийг Исламаас сайн суурь дээр барьж болохгүйг бодохсон.”[3]