10. Хялбар байх зарчмыг баримталдаг.

Барагдашгүй энэрлийн эзэн Раб маань боолуудынхаа төлөө байна амархан зүйлсийг хүсч, Исламыг бүх талаар нь хялбашуулсан юм. “Шашин амьдрахын” тулд дэлхийгээс гараа татаж авах, байнга зовлон болон зүтгэлд автах, бүх төрлийн амтаас холдох хэрэггүй. Исламд орох ч, түүгээр амьдрах ч хамгийн хүчгүй хүмүүсийн ч маш амархан чадах чинээ хялбар байдаг.

Аяатууд ингэж айлдана:

“Аллах танд хялбарыг хүснэ, хэцүүг хүсэхгүй.” (Бакара, 185)

“Тэрвээр таныг сонгосон, шашин таны төлөө ямар нэгэн хэцүү зүйл ч үйлдээгүй.” (Хажж, 78)

“Аллах таны хүнд үйлсийг хөнгөлмөөр байна. Учир нь хүнийг хүчгүй туурвисан юм.” (Ниса, 28)

Расулуллах  Исламын хялбаршуулах зарчимаас нэгийг ингэж мэдээлэв:

“Аллах Таала Хазрат мэлэкчүүддээ ингэж тушаана: «Боол минь муухай үйл хиймээр байвал, тэгэхгүй байхад битгий бич! Хийхэд нь тэгснийг түүний эсрэг нүглээр бич! Хэрэв миний тааламжийг бодон муугаа боливол үүнийг түүний талд буянаар бич! Боол минь сайн үйл хийхийг хүсвэл, хийхгүй байсан ч түүнд нэг буян бич! Хэрэв тэрийг хийвэл, хамгийн багаар арван дахин болвоос, долоон зуун дахин хүртэл буян бич!” (Бухарий, Тэвхид, 35; Мүслим, Иман, 203, 205)

Асхаб нь Расулуллах рийн уяхан, өөрт нь ойлголцоход амархан бөгөөд байнга дөхөм үзүүлдэг хүн байсныг мэдээлнэ.[1]

Исламын хялбар шашин байсны зарим жишээ өгье:

Хүн бүр нь хүч болон боломжийнхоо хэмжээгээр хариуцна, түүнээс чадахгүй юмыг нэхэхгүй, тэр ч өөртөө байдаггүй ба хүч нь хүрэхгүй зүйлсээс болж хариуцахгүй. (Бакара, 285)

Исламд үе шатаар хэрэгжүүлэх нь гол юм. Согтуурах ундаа, мөнгөний хүү, шалиг явах мэтийн түгээмэл нүгэлүүдийг нэг удаадаа биш, гурав-дөрвөн үед, аажим аажмаар хориглосон юм.

Мөргөл үйлдэгсэд усаар абдэст авах шаардлага байдаг. Гэтэл ус олдохгүй эсвэл хэрэглэхэд бие өвдөх магадлал байсан тохиолдолд, хөрсөөр тэеммүм хийнэ.

Зорчигчдод ядаргаа, цаг хугацааны дутагдал мэтийн шалтгаанаас болж дөрвөн рэкаттай фарз мөргөлийг хоёр рэкатаар үйлдэх рухсатыг (зөвшөөрөл) тавьсан юм.

Мөргөлд босоо зогсох (киям) нь фарз юм. Гэтэл босч чадах хүч үгүй хүмүүс, өөрийнх байдалтай хамаатай сууж, хэвтэж эсвэл тэмдгээрээ мөргөл үйлдэж болно.

Итгэн үнэмшигчид мөргөлдөө ч өдөр тутмын амьдралдаа ч Кур-анаас амархан гэж бодсон хэсгийг уншина. Энэ тухай хүнийг албадах доод зах гэж үгүй. (Мүззэммил, 20)

Үйлчилгээ хийх төлөө тусгай байрны хэрэг үгүй. Цэвэр ямар ч газарт үйлчилгээ хийж болно. Расулуллах  ингэж айлдав:

“Бүх дэлхий надад мэсжид ба цэвэр болгогдов. Иим учраас үммэтээс минь хэн нэгэн итгэгч, мөргөлийн цаг болоход шууд биагаа газартаа мөргөл үйлдэг!” (Бухарий, Тэеммүм, 1)

Мацаг барих нь, биед аюултай бол бие өвдөгсөд болон зорчигчдод хэцүү болж мэднэ. Иим учраас тэд, Рамазанд мацаг барих эсэх талаар чөлөөлөгдсөн юм. Барихгүй тохиолдолд бие сайжирсан эсвэл аянаас буцсаны дараа л мацгаа каза хийнэ (нөхнө).

Хажжийн замд өвчин, дайн мэтийн аюултай байдал байвал, хажжид явах нь фарз болсон мусульманчууд, тухайн байдал өнгөртөл ийнхүү үүргээ хойшлуулж болно.

Аугаа Эрх нь өнчдийг хамгаалахад, тангаргын нөхөөсөнд (хэрэв хүн тангараг өргөсөн юмаа биелүүлж чадахгүй эсвэл боливол ингэснээ нөхөхийн тулд зарим үйлс хийх шаардана), гэрлэлтэд, мэхирт (эр хүн гэрлэхдээ эхнэртээ тогтоосон хэмжээний мөнгө өгнө; үүнийг мэхир гэж нэрлэнэ), гэрлэлтээс салахад, гэрийн амдьралыг авч явахад, үйлчилгээнд, хариуд, гэрээслэлд, гэрээнд, зээл авч өгөхөд, товчоор хэлбэл бүх төрлийн үйлсэд хялбаршил үзүүлэн, итгэгчдийн ч ингэж хандахыг хүссэн байдаг…[2]

Иинхүү жишээг нэмэлт тоолох боломж бий. Аугаа Эрхийн ийм том хайр хишгийн хариугаар бид ч Расулуллахтай  ижил мэдрэмж хуваалцан ингэж хэлье:

“Шашинд өргөл болгосон Аллахад хамд болог (талархъя)!” (Ахмад, VI, 167)



[1].     Мүслим, Хажж, 137.

 

[2].     Бакара, 178, 180, 220-241, 280; Ниса, 6, 19, 25; Талак, 2, 6, 7.