Өршөөл нь

Расулуллах  яллахдаа хүч нь хүрсэн боловч, өөрт нь маш их муу үйлс хийсэн хүмүүсийг өршөөсөн, түүнчлэн ямар нэгэн үг эсвэл тэмдгээр ч гэсэн тэдний гэмт хэргийг тэдэнд сануулаагүй. Учир нь Аллахын Элч  мусульман эсвэл кафир хэний ч мууг хүсэхгүй, хүн бүрт том ёс суртахуунтайгаараа ханддаг байв. Маккаг цус асгалгүй эзэлсэнд нь, хорин нэгэн жилийн турш өшөөтэй хандсан хүмүүс онгонд нь цуглаж шийдвэрийг нь хүлээж байв. Тэдэнд:

“–Ааяа Курайшийн нийгэм ээ! Одоо намайг таны тухай юу хийхийг бодож байгаа вэ?” хэмээн асуув. Курайшчууд:

“–Бид чиний буян ба сайн үйл хийхийг найдан «Буян хийнэ!» гэцгээнэ. Чи сайн сайхны эзэн дүү, сайн сайхны эзэн дүүгийн хүү!..” гэцгээв. Тэгэхлээр нь Расулуллах р:

“–Би ч Хз. Юсуфын дүү нартаа хэлсэн шиг: «…Танд өнөөдөр ямар ч муудуулах үгүй! Аллах таныг өршөөх болтугай! Андашгүй нь Тэрвээр энэрэлтийн хамгийн энэрэлт нь мөн»[1] гэж байна. За, явцгаа, одоо чөлөөтэй байна!” хэмээв. (Ибн-и Хишам, IV, 32; Вакидий, II, 835; Ибн-и Са-д, II, 142-143)

Тэгээд тэр өдрийг “Евмү-л мэрхамэ: Энэрлийн Өдөр” гэж нэрлэв…[2]

Тэр өдөр Ухудын дайнд авга ах нь Хз. Хамзаг алсан Вахший болон түүний элгийг хилэнгээрээ хазсан Хиндийг ч өршөөв.[3] Охин нь Хз. Зэyнэбийг тэмээнээс унагааж нас барсны учир болсон Хэббар бин Эсвэд ч уг том өршөөлийг хайрласан байв. Расулуллах  маш эелдгээр хандаж, Хэббарыг өршөөснөөс үл барам, түүнчлэн түүнийг дооромжлох ба хуучинд хийсэн үйлсийн улмаас үймүүлэхийг ч хориглов. (Вакидий, II, 857-858)

Маккагийн ялалтад Абу Жэхилийн хөвүүн Икримэ зугтсан байв. Расулуллах  өмнө нь хийсэн хамаг муу үйлсийг нэг тийш хаян түүнд итгэл өгч, хажуудаа дуудав. Эхнэр нь араас нь гүйцэн Эзний маань урилгыг хүргэж түүнийг Маккад буцахаар ятгав. Маккад дөхөхөд нь Расулуллах  том нэгэн гайхамшиг ба содон нэгэн эелдэг жишээ толилуулан асхабдаа ингэж айлдав:

“–Икримэ бин Абу Жэхил итгэгч ба мухажир болж манай дэргэд буцаж байна. Одоогоос хойш түүний аавыг битгий дооромжилцгоо! Учир нь маш муу хүн байсан ч шарилыг дооромжлох нь зөвхөн амьд садан хамаатныг зовно, шарилд хүрэхгүй.” (Хаким, III, 269/5055; Вакидий, II, 851)

Расулуллах  Икримэг ирж байсныг харангаа хөөрснөөсөө дээш ухасхийн гурван удаа:

“–Мархаба (хүн угтах үг) мухажир морьтон, тавтай морил!” хэмээв. Икримэ ч:

“–Валлахи Расулаллах аа, Ислам өстөн болохоор зарцуулсан зүйлсийн доод зах нь нэг ижлийг Аллах У Хазратын замд зарцуулна!” гэв. (Хаким, III, 271/5059; Вакидий, II, 851-853; Тирмизий, Исти-зан, 34/2735)

Расулуллах  үүн шиг өөр хэдийг өршөөв…



[1].     Юсуф, 92.

 

[2].     Вакидий, III, 352; Али эл-Мүттэкий, Кэнз, но: 30173.

[3].     Бухарий, Мэгазий, 23; Мүслим, Акдие, 9.