Цэвэрч ба Эелдэг байсан нь

Хувцсаа янзлахыг тушаасан, өмсгөл замбараагүй байдлыг зөвшөөрсөнгүй Хз. Пайгамбар  үс болон сахлын замбараагүй ургуулахыг зөвшөөрдөггүй байв. Өөрөө хэтэрхий цэвэрч ба сайхан хүн байв. Абу Хүрэйрэ t ингэж хэлэв:

“Би Расулуллах  Эзнээс маань гоё хэнийг ч хараагүй, ариун царайнд нь Нар урсаж буйтай адил байв…” (Ахмад, II, 380, 350)

Расулуллах  хүмүүсийн хэрэглэсэн ямар ч муу бүдүүлэг үгийг хэлдэггүй ба ингэж болохгүй гэж айлддаг байв:

“Киямат өдөрт итгэсэн хүнд тэгш зөв суртахуунтай бол айх юм болохгүй. Аллах Таала муухай хандсан, муухай үгс хэлсэн хүнд өшөөтэй.” (Тирмизий, Бирр, 62/2002)

Хэн нэгнээс түүний тухай дургүй нэгэн үг хүрвэл:

“Түүнд юу болж байгаад ийм үгс хэлж байна вэ” гэхгүй, “Заримд нь юу болоод тийм үгс хэлж байна вэ” гээд эелдгээр ханддаг байв. (Абу Давуд, Эдэб, 5/4788)