Хүнтөрөлхтөнд хандсан Ислам нь, гол дүрэм журмаа, нэгэн ардад бий болсон буруу, түр зуурын эсвэл хэсгийн шинжийн дагуу биш, хүнтөрөлхтөнд байгаа үндсэн, туурвилаас ирсэн хэвшил болон хэрэгцээний дагуу тогтоодог. Иимээс, Ислам туурвилд зохимжтой шашин бөгөөд хуучрахгүй. Түүний итгэх үнэмшихийн үндэс нь, гайхамшигт байдал дээр биш, ухаан болон нээлттэй үнэн дээр л баригдав. Тийм болохоор шинжлэх ухааны үнэнтэй огт тулалдахгүй. Үйлчилгээ болон үйлстэй хамаатай тушаалыг нь нарийн шинжилбэл, эдгээр хүний байгаль болон ухаанд хэр их таарамжтай шийдвэр буйг шууд гэрчилнэ.
Хүнийг бусад оршигчдоос ялгах хамгийн чухал шинж ухаан буй тул, Куран Судар ухаарч бодохыг маш олон дурдсан байдаг. 750 орчим аяатад хүмүүсийг бодоход, шинжлэхэд ба ухаанаа хамгийн сайнаар ашиглахад уриалдаг.[1]
Аллахын элч рд итгээгүй хүмүүс, “Бидэнд гайхамшигт үйлс үзүүл, тэгээд Аллахад итгэцгээе, чамайг пайгамбар гэж зөвшөөрье” гэхлээр, Аллах Таала тэдний ийм саналд дурлаагүй; байгаа бөгөөд цорын ганц буйд нь итгэх үнэмшихийн тулд гайхамшигт үйл нэхэхэд биш, газар болон тэнгэрт сургамж олохоор бодоход залсан юм.
Ислам оюун ухааныг ийм ихээр чухалчилдаг тул, түүнийг хаадаг согтууруулах ундаа болон мансууруулах бодис тамхийг хориглосон юм. Учир нь, хүний хувьд сэрүүн байх илүү ашигтай, мансууран ухаан баларсан байх бол огт ашиггүй юм.
Ислам, байгальд зохимжтой шашин мөнийхөө үр дүнд, байнга бодит шийдвэр тогтооно. Түүнд эргэлзэх арга үгүй, хүмүүст төвөг удах ба байгалийн байдлыг албадах зарлиг байдаггүй. Жишээ нь, абдэст авах ус алга эсвэл бие өвдсөн учраас хэрэглэж чадахгүй бол, тэеммүм хийнэ. Мөргөлийг босоогоороо үйлдэж чадахгүй бол сууж, хэвтэж, мөн түүнчлэн тойруугаарөөр арга замаар үйлдэж болно. Мацаг барьж чадахгүй бол, казад үлдээнэ эсвэл золио төлнө. Зэкаат ба хаж нь, эдийн засгийн байдал сайтай хүмүүст фарз (албатай) юм. Исламыг тэбли хийдэг (бусдад мэдүүлдэг) мусульман хүн, зөвхөн үүнийг үнэн зүрх сэтгэлээсээ хариуцлагатай хийх, “яасан ч хамаг хүн төрөлхтнийг мусульман болгох” шаардлага үгүй …