3. Зэкат, Садака, Инфак ба нууц учир нь

Зэкат нь, тодорхой хэмжээнээс илүү эд бараатай баячуудын, эд бараанаасаа зуны 2,5 хувь харилцаанд ядуу зүдүү хүмүүст, зэкат цуглах ажилчдад, сэтгэлийг нь Исламд бүлээлгэмээр байгаа хүмүүст, эрх чөлөөгөө худалдаж авахаар хичээдэг боолуудад, өөртэй хүмүүст, Аллахын замд ажиллаж буй хүмүүст ба замдаа хоцорсон зорчигчдод өгөх үйлчилгээ юм. (Тэвбэ, 60)

Мал амьтад ба хөрсний ургамал ч зэкатад орно. Аль нэгний тоцоог тус тустаа хийдэг. Газар тарилангийн зэкатыг “өшир” гэнэ. Садака болон инфак үгс бол, заримдаа хэдий фарз буй зэкат гэсэн утгаар хэрэглэдэг байсан ч, ердөө албагүй аргаар хэрэгцээт хүмүүст хийсэн тусламжийг илэрхийлнэ.

Зэкат нь баялагтай хүмүүсийн хөрөнгөдөө хуурагдан догширох ба хэрэгцээт хүмүүсийн баячуудаас өших ба атаархах мэтийн сөөрөг мэдрэлд автахыг саатуулан нийгмийн харьцааг хамгаална, бие хүмүүсийг бие биедээ найрамдал ба хайраар холбогдуулна. Баян ядуу хоёрын хоорондын зайг хамгийн багад буулгана. Ядуучуудын тоог үгүй гэх чинээ багасган, ийм учиртай илэрсэн олон янзын таагүй явдлыг давна. Жишээ нь Халиф Умар бин Абдүлазиз, зэкатын албаа Африкын орнуудаар илгээсэн аж. Алба нь бараагаа тарааж чадалгүй буцаж ирэв. Учир нь зэкат тараах хэнийг ч олж чадаагүйсэн. Тэгэхлээр нь Халиф уг мөнгөөр олон боол худалдаж аван чөлөөлөв.[1]

Зэкат нь өөр өөр төвшний хүмүүсийг хооронд холбоох ба нийгмийг өөрчлөх нэгэн гүүр юм. Ийм учраас Расулуллах : “Зэкат Исламын гүүр юм” хэмээн айлдав.[2]

Нийгмийн хэрэгцээтэй хэсэг бүлэг гишүүдийг баярлуулдаг зэкатыг, өгөгчиддөө хангасан ашиг бол бүр илүү юм. Үндсэндээ “цэвэрлэгээ, ариун, арвижих, элбэг” гэсэн утга агуулдаг “зэкат”, хүнийг сэтгэлийн зарим өвчин ба муу санаанаас ариутгана, барааг цэвэрлэж элбэгтэхийг нь батална.[3] Зэкатын үйлчилгээ хүний эзлэх ба шунал мэдрэмжийг ч хүмүүжилнэ.

Зэкат хөрөнгийн эздийн хүрсэн тэнгэрлэг шинжүүдийн хариугаар үйлдэх шаардах талархлын нэгэн илэрхийлэл юм. Аугаа Эрх талархвал шинжүүдээ өсгөхөө, ачийг нь мэдэхгүй бол ширүүн яллахаа мэдүүлэв.[4]

Мөн зэкат нь үндэсний баялгийг байнга эргэлтэнд оруулж , хөтөлгөж ашигтай болгох, заах зээлийг хөдөлгөх, худалдааг сэргээх мэтийн маш утга учиртай санхүүгийн ч ашигтай байдаг.

Дахиад, зэкатын ачаар Аллахын замд зүтгэсэн олон хүнийг дэмжин буянтай үйлс хийхэд тэргүүлнэ. Шинжлэх ухааны суралцагчдын сурахад тусламж үзүүлж, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулна .

Зэкат авах биш, зэкат өгөх нь илүү буянтай үйл юм. Аллахын Элч :

“Өгсөн гар авсан гараас буянтай. Туслахдаа, хариуцлагыг нь хүлээсэн хүмүүсээс эхэл! Хандивын буянтай нь, хэрэгцээнээс илүү бараанаас өгсөн нь юм. Хэн нь хүмүүсээс юм гуйхгүй бол, Аллах түүнийг хэнд ч хэрэгцээтэй болгохгүй. Мөн хэн ч өег болбол, Аллах түүнийг баян болгоно” хэмээн айлдав. (Бухарий, Зэкат 18; Мүслим, Зэкат 94-97, 106, 124)

Иим учраас илүү буян  хураах сонирхолтой мусульманчууд, их урам зоригтой ажиллан мөнгө олж  өглөгийн эзэн  болохыг хичээдэг. Эцэст нь хүмүүс ядуурлаас аврагдан ажиллах ба мөнгө олох шийдвэртэй болдог.

Зэкат өгдөггүй байх нь  хамаг ашиг нь хойшоо эргэн, бие хүн ба нийгмийн хувьд том хохирол илэрнэ. Зэкат өгөхийг мэдэхгүй харамч  гар татагчид  , хүний дэлхийд төвөг болоод зогсохгүй, ахиратад ч том хилэнтэй учирна. Расулуллах  ингэж айлдав:

“Хэн нэгэнд Аллах Таала бараа өгөөд, тэр ч зэкатаа эс төлбөл, уг бараа киямэт өдөр аймшигт  хорт могой болж өөдөөс нь ирнэ. Шанаан дээрээ (уур хилэн ба хорынхоо хурцыг заасан) хоёр хар цэг байдаг. Тэр өдөр у догшин хорт  могой, нүгэлтний  хүзүүг ороож  (амыг нь хаахаар) хоёр хацрыг нь хатгаж: «–Би чиний (дэлхийд маш хайртай байсан) өмч хөрөнгө, би чиний сан  хөмрөг чинь байна!» гэх болноы.” (Бухарий, Зэкат, 3; Тирмизий, Тэфсир, 3/3012. Зүйрл. Ал-и Имран, 180)

Расулуллах  Эзэн маань зэкатыг  ачаа дарамт мэт үзэж, цаг хугацааг нь  хойшлуулдаг, хүмүүст ямар нэгэн гай зовлон ирэхийг мэдээлсэн байдаг.[5] Нэг удаа ингэж айлдав:

“Эд барааныхаа зэкатыг өгөхөөс татглазсан улс бүр, заавал ган зудад нэрвэгдэж  мал амьтан үгүй болж тэдэнд  хур бороо дутагдана.” (Ибн-и Мажэ, Фитэн, 22; Хаким, IV, 583/8623)



[1].     Хар. Бүтий, Фикхү-с Сийрэ, Бэйрут 1980, х. 434.

[2].     Бэйхакий, Шуаб, ИЙЫ, 20, 195; Хэйсэмий, III, 62.

[3].     Тэвбэ, 103; Сэбэ, 39.

 

[4].     Ибрахим, 7.

 

[5].     Тирмизий, Фитэн, 38/2210, 2211.