1. Тэвхид хамгийн чухал.

Үнэндээ бүх тэнгэрлэг шашнууд тэвхид буюу Аллахын цорын ганц буйг, ижил хань үгүй буйг сургав. Хз. Ибрахим , тэвхидийг ярихад аав Азараас эхлэв.[1] Еврэй шашны чухалчилж тодруулсан хамгийн үндсэн зарчим бол Бурхан нэг буй сэдэв юм. Тавратад анхны хүнтэй түүний хүүхдэд ба Нух[2], Ибрахим, Исхак, Якуб, Юсуф –алайхимү-с салам– нэг буй Аллахад урьцгаав. Хз. Мусад өгсөн арван тушаал болон Тавратын бусад хэсгүүдэд хамгийн ихээр дурдсан сэдэв бол Аллахын цорын ганц гэсэн нь юм.[3] Хз. Давудад буусан Забур/Магтаал нь цорын ганц буй Бурханд залбирна. Хз. Есүс ч шариат (шашны хууль) дахь анхны тушаал нь Аллахын цорын ганц байдал буйг илэрхийлнэ.[4]

Еврэй шашны хэтэрсэн зүйрлэлийг Бурханыг нэгэн хүн шиг дүрслэхэд; Христийн шашны хэтэрсэн хайр, үнэндээ хүн буй Хз. Есүсийг бурхан гэж хүлээн авахын, тэр тусмаа ганц ойлголтоос гурвуул ойлголтоор эргэхийн учир болжээ. Ислам бол энэ цэгт тэвхид ойлголтод цаг хугацаанд бие болсон булингарыг арилган Еврэй болон Хрситчүүдийг тэвхидэд нэгдэхэд урьсан юм.[5]

Оюун ухааны бөгөөд козмологийн баримтууд ч Туурвигч нэг гэдгийг заадаг. Кур-ан Судар ингэж айлдана:

“Аллах Y хүүтэй болоогүй; Түүний хамт өөр бурхан ч үгүй. Хэрэв тийм байсансан бол, бурхан бүр өөрийнхөө туурвисныг залж удирдан, тэдний нэгэн заавал бусдыг хожих байсан (бие биеэ хожихыг хичээхсэн). Аллах нь, тэдний (мүшрикчүүдийн) якыштырдыклары зүйлсээс хол, ариун юм.” (Мү-минүүн, 91)

“Хэрэв газар ба тэнгэрт Аллахаас бусад бурхан байсансан бол, газар тэнгэр хоёр, (эдгээрийн эв эе) ерөөсөө эвдрэн нурах байсан. Тэгэхлээр, огторгуйн Багш буй Аллах нь, тэдний зохистой гэж үзсэн шинжүүдээс хол, эрхэм юм.” (Энбия, 22)

Нэгээс илүү туурвигч буюу бурхан байх нь, аль нэгнээс чадалгүйдэх, дутах мэтийн дутуу шинжийг шаардах тул, Тэрвээр цор ганц Туурвигч байх нь андашгүй.

Ислам шашинд, том нүглийн хамгийн том нь Аллахыг эс таних, биеийг, бэлгэ тэмдэг болгон төсөөлөх үйлсэд нь түнш олох, түүнээс бусдад тэнгэрлэг хувь өгөхийг хичээх юм. “Ширк: Түнш олох” хэмээн нэрлэдэг энэ нүглийг “Акбару-л Кабайр: Том нүглийн хамгийн том нь” гэдэг. Аугаа Аллах ширкийг, “хамгийн том харгислал ба эрхгүйдэл”, “том нүглээр санаа нийлэх” хэмээн ангилуулав.[6] Аллах Таала, бусад нүглээс дуртайг нь өршөөдөг боловч, өөрт нь түнш олоод, үүнээс тавба хийлгүй нас барагсдыг огт өршөөхгүйгээ илэрхийлэв.[7] Нэг аятад ингэж айлдана:

“(Элч минь!) Андашгүй чамд ч, чамаас өмнөх пайгамбаруудад ч уг үнэнийг хүргэв: «Тангараг өргөмүй, хэрэв ширкэд унавал, хийсэн хамаг сайн үйлс дэмий үрэгдэх бөгөөд чи ч ахратад хохирогсдын нэгэн болно!»” (Зүмэр, 65)

Ширкийн нүглээс аврагдахын ганцхан арга зам бол, түүнийг хаяж тэвхидэд чиглэх юм.



[1].     Кур-ан Судар, Мэрем Сура, 42-47.

 

[2].     Туурвих, 1:26-28; 4:26; 6:9.

[3].     Гарц, 20:2-3; Үгс, 6:4-5.

[4].     Марк, 12:28-29.

 

[5].     Аал-и Имран, 64. Проф. Др. Ө. Ф. Харман, “Ислам” зү., ДИА, XXИЙЫ, 4.

Гуравт шүтлэгийг анх гаргасан Павел, Еврэйчүүд алахаар сүрдүүлэхлээр хойд зүгт зугтаат, Христийн шашны гуравт дээр байгуулсан сургаалыг сургаж эхлэв. Тэр үеэр олон Христчүүд татгалзсан гуравт шүтлэг, дараад нь Грекийн олон бурхантай шашнаар нөлөөлсөн Бизантын удирдагчдаар Христийн албан ёсны урсгал болгожээ. Фрэд Рийд, Shattered Images гарчигтай номондоо, Христийн шашны тэвхид шүтлэг хэр эвдрээд гуравтаар эргүүлснийг дэлгэрэнгүй өгүүлнэ.

[6].     Лукман, 13; Ниса, 48.

 

[7].     Ниса, 48, 116.