5. Шинжлэх ухааныг дэмждэг.

Ислам өнөөдөр хүртэл “шинжлэх ухаантай” хэзээ ч зөрөлдөөгүй эсвэл байлдаагүй. Ислам шинжлэх ухааныг хориглохоос байтугай, яг эсрэгээр нь түүнийг хамгийн хүчтэй урамшуулан, шинжлэх ухаанаас суралцахыг мусульман бүрт фарз (шашны шаардлага) болгосон юм.[1] Нөгөө талаас, шинжлэх ухааны нээлтүүд хэзээ ч Исламын үгсийг үгүйсгээгүй, эсрэгээр нь байнга тэднийг зөвшөөрсөөр байдаг. Яагаад үгүйсгэх билээ? Шинжлэх ухаан нь Аллахын туурвисан оршигчид дээр судалгаа хийж, Аллахын тэдэн дээр тавьсан зарчмыг нээхийг хичээнэ. Ислам ч Аллахын Y илгээсэн бөгөөд яг илгээсэн шигээ хадгалагдсан тэнгэрлэг шашин юм. Тэгэхээр шинжлэх ухаан Ислам хоёрын эх нэг юм. Өөрөөр хэлбэл: Нэг эхтэй хоёр салаалсан мөрөн шиг… Шинжлэх ухааны нээлтүүд хийх бөгөөд шинжлэх ухаан хөгжих тусам Аллахын аугаа бэлгэ, хүч, оюун нь хязгааргүй буй нь илүү илэрч, хүн төрөлхтний Аллахад итгэл үнэмшил бас өсдөг. Иим учраас шинжлэх ухаан нь Исламын салшгүй нэгэн хэсэг юм.

Аугаа Эрх нь, Тэрвээрийн ухааны эзэмшсэн, ил далангүй бүх юмыг мэдэж буйг илэрхийлэх янз янзын гоё нэртэй байдаг. Боол нь Аллахын илим (ухаан) бэлгээс хувь авахыг хичээх ёстойдог. Нөгөө талаас, хүн төрөлхтнийг шинжлэх ухаан руу урамшуулах олон янзын аяат болон хадис байдаг. Эдгээрээс заримыг дурдъя:

Аллах Таалагийн Пайгамбар Эзэнд маань анхны хандсан нь “Унш!” тушаал юм. Уг тушаалын яг араас шүтлэгтэй хүмүүсийн анхаарлыг хүний туурвигдахад татан энэ тухай шинжилгээг урамшуулав. Дараа нь “Унш!” тушаалыг дахин үзэгтэйгээр сургасан бөгөөд хүн мэдэхгүй зүйлсийг заасан Раббийн (Багшийн) маань маш их өгөөмөр буйг нь илэрхийлж, сураад судалгаа хийдэг боолууддаа маш олон юм буулгаж өгөхөө өгүүлсэн юм. (Алак, 1-5)

Дагаж буусан аяатуудад үзэг болон бичсэнд нь, номд тангараг өргөн, китап (ном) гэсэн үгийг олон удаа тодруулан дахиж, шинжлэх ухаан, эрдэмтэд, бодох, бяцалгахыг магтан дурдав.[2] Иим учраас унших, бичих, боловсрол, сургалт, шинжилгээ, бодох, ухаарах мэтийн шинжүүд уг шашны үндсэн зан болсон юм.

Аугаа Эрх нь ингэж айлдана:

“Аллах өөрөөсөө бусад бурхан үгүйг гэрчилсэн байдаг. Мэлэк нар (тэнгэрийн элч нар) ба ухааны эрдэмтэд ч эрх тэгш хандан гэрчилсэн; Тэр андашгүй давуу, ганц шийдвэр болон гүн ухаантай Аллахаас өөр бурхан байдаг үгүй.” (Ал-и Имран, 18)

Уг аяатад жинхэнэ эрдэмтэд Аллах болон Түүний мэлэк нарын хамт дурдсан бөгөөд, үүнээс том ямар ч цол байж болохгүй.

“Хэл: Ааяа Раб минь! Ухааныг минь өсгө.” (Таахаа, 114)

“…Хэрэв мэдэхгүй бол, мэддэгээс асууцгаа!” (Энбияа, 7)

“Бид ийм жишээг хүмүүсийн төлөө авчирна; гэтэл тэднийг зөвхөн эрдэмтэд нь ухаарч ойлгож мэднэ.” (Анкэбуут, 43)

“Аллах, таны дундаас итгэн үнэмшигсэд болон өөрт нь ухаан өгөгсдийн зэргийг дээшлүүлнэ.” (Муцаадала, 11)

Расулуллах  Эзэн маань ингэж айлдав:

“Хэн нэгэн эрдэм гардах хүсэлтэйгээрээ нэгэн замд орвол, Аллах Y тэр хүнийг Диваажин хүрэх зам руу зална. Мэлэк нар түүний хийсэн үйлсэд дуртай тул эрдэм сурмаар байгаа хүн дээр жигүүрээ дэлгэнэ. Тэнгэр болон газарт буй бүх юм, түүнчлэн усан доорх загаснууд ч эрдэмтний төлөө Аллахаас өршөөл гуйна. Эрдэмтний энгийн итгэгчдээс давуу тал нь, тэргэл саран бусад однуудаас давуу байдагтай адил юм. Эрдэмтэд нь пайгамбаруудын өв залгамжлагчид мөн. Пайгамбарууд өв болгон алт мөнгө үлдээхгүй; тэд нар эрдмийг өв болгож үлдээнэ. Хэн ч уг өвийг авбал, том нэгэн хувь авсан шиг болно.” (Эбү Давуд, Илим, 1/3641; Тирмизî, Илим, 19/2682. Хар. Бухарий, Илим, 10; Ибн-и Мааца, Мукаддима, 17)

“Садака (хандивын) хамгийн сайн нь,хэн нэгэн мусульманы ухаан сурч, дараа нь түүнийгээ дүүдээ сургах нь мөн.” (Ибн-и Маажа, Мукаддима, 20)

“…Ухаан ба эрдмийн хүмүүсийн хамт байж, дориун зантай ба нүгэлтэн ааштай хүмүүсээс холдогсод ямар их баяртай вэ!” (Абу Нуайм, Хиле, ИЙЫ, 202-203)

“Долоон зүйл буй нь, боол нас барсны дараа оршуулсан байхад ч эдгээрийн ач буян түүнийг олно: Сургасан ухаан, урсгасан ус, малтсан усан худаг, тарьсан жимсний мод, байгуулсан мэсжийд (сүм), уншихаар өв болгосон Судар, түүнд өршөөл залбирал болно.”http://ebook/darulkitapcom_web/39-Asr-ı Saadette Çevre Bilinci.htm – _ftn22 (Байхакий, Шуаб, ИЙЫ, 248; Хэyсэмий, Ы, 167)

“Сүсэгтэн эцэст очих газар нь Диваажин болтол, дуулсан ямар ч ухаанаар ханахгүй.” (Тирмизий, Илим, 19/2686)

Расулуллах  унших сурахыг мэдсэн анд нөхдөө Мадинад мусульманчуудад бичиг сургахаар томилсон байв. Абдуллах бин Сайд, Убаада бин Саамит, Хафса бинт Умар, Шифаа бинт Абдуллах бичиг сургахаар томилогдсон сахаби ((пайгамбарын) анд нөхөр) нараас байв. (Исламд Орох-Залуусын Ислам Мэдлэг -, х. 109)

Исламын агуу эрдэмтдээс Фудайл бин Ияаз ингэж хэлэв:

“Эрдэмтэн, амил буюу сурснаараа ханддаг хүн ба сургагч болсон хүнийг тэнгэрийн улсууд «Агуу» гэж дурдана.” (Тирмизий, Илим, 19/2685)

Иим учраас мусульманчууд шинжлэх ухааны судалгааг үйлчилгээ хэмээн үзэн барьцгаав. Унших-бичих харьцаа хурдан өсөв. Пайгамбарын асхаб (анд нөхөд) болон тэдний дагасан үеийнхэн ухааны төлөө олон сарын аялал хийж, олон жил харийн орнуудад амьдрав.

Ибн-и Аббасын чөлөөлсөн боол нь Икримэ ингэж ярина:

Абдуллах бин Аббас V хүү Али болон надад:

“–Абу Сайд дээр очоод түн дэх Пайгамбар Эзний маань хадисуудыг сонсоцгоо!” гэлээ. Бид хоёр Абу Сайдын дэргэд очлоо. Тэр дүүгийнхээ хамт цэцэрлэгээ засан усжуулж байв. Биднийг хармагцаа бидний дэргэд хүрч суугаад, ингэж ярьж эхэллээ… (Хар. Бухарий, Салат, 63; Жихад, 17)

Пайгамбар Эзний маань ач Хз. Хасан t өөрийнхөө хүүхдүүд болон дүүгийнхээ хүүхдүүдийг цуглуулж ингэж хэлдэгсэн:

“Хүүхдүүд минь! Ач нар минь! Та өнөөх хүмүүсийн багачууд боловч, удахгүй бусад хүмүүсийн ахмадууд байх болно. Тэгвэл заавал ухааныг сураарай! Сурсан ухааныг цээжилж дамжуулахад хүч хүрэхээргүй тань ч тэрийгээ бичээд гэртээ хадгалаг!” (Даримий, Мукаддима, 43/517)

Мусульманчууд барьсан эсвэл эзэлсэн бүх хотуудад, мэсжидийнхээ дэргэд сургууль, номын сан, халуун ус ба хоолны газар барив. Энэхүү сургуулиудад шашны сургаалын хамт анагаах ухаан, газар зүй, тооны ухаан, астрономи мэтийн хичээл бас сургав. Учир нь мөргөл мацаг мэтийн үйлчилгээнд киблэ ба цаг үеийг тогтооход астрономи, газар зүй мэтийн ухаан; закат ба өв хуваалзахад хүчтэй тооны ухаан хэрэгтэй байсан. Куранд дурдсан улсуудыг судлахад түүх, газар зүй мэтийн ухааныг мэдэх нь шаардлагатайдаг. Иим учраас мусульманчууд бүх төрлийн ашигтай ухааныг оролдсон юм.[3]

Мусульманчуудын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

Түүхийн турш тус тусдаа газруудад олон янзын иргэншил илэрч, эдгээр нь нэг нэгэндээ нөлөөлсөн, нэг нэгнийхээ ухааны өвийг авч дэвшүүлсэн юм. Ингээд шинжлэх ухаан нь тус тусдаа соёл ба иргэншлийн үйлчилгээгээр улам урагшлах боломж олж чадсан юм. Мусульманчууд ч өмнөх иргэншлүүдээс шинжлэх ухааныг дамжуулан авч, үүнийг даруй хөгжүүлэн илэрхийлж, сурсан юмаа хөгжүүлэн шинжлэх ухаан ба иргэншилд чухал нэмэлт хийцгээв. Робэрт Бриффо ингэж хэлэв:

“Европын урагшилсан бүх талбайд Исламын иргэншлийн заавал том хувь, мэдэхүйц нөлөө ба андашгүй нэмэлт болсон юм.”[4]

Мусульманчуудыг уг замд залсан нөлөө нь Пайгамбар Эзний маань: “Эрдэм нь итгэгчийн алдагдал юм, олсон газар түүнийг авахад хэнээс ч илүү эрхтэй”[5] хадийс-и шэриф болсон юм. Багаасаа эхлэн ингэж ойлгож боловсорсон мусульманчууд, өмнөх хүмүүсийн шинжлэх ухааны өвийг цуглуулах талаар бие биетэйгээ уралдав. Нэгэн хугацааны дараа дэлхийн хамгийн чухал ном ба хамгийн алдартай эрдэмтэд нь Ислам улсууд руу урсч эхлэв. Мусульманчууд эхлээд уг номуудыг Араб хэлээр орчуулан, бурууг нь засч, зөвийг нь хүлээж авсны дараа тэднээс дээд төвшний ном бичицгээв. Жишээлбэл өөрийнх үе хүртэл анагаах ухааны хамгийн агуу ном гэж алдаршсан Галэны Анатомийн Ном Ислам эрдэмтдээр орчуулсны дараа агуулгыг нь байгаагаар нь хүлээж зөвшөөрөөгүй, дээр нь шинжилгээ хийж, байсансан буруу хэсгүүдийг нь гаргасны дараа л хүлээн авч, мөн дэвшүүлэв.

Эмир Чэлэби, Энмүүзэцү-т Тып гэсэн нэртэй бүтээлдээ, нэгэн зохиолчийн өмнө нь бичсэн бүтээлүүдийг өөрөө юм нэмэлгүй дамжуулж болохгүйг, хүний бичсэн бүтээлд өөрийнхөө туршлагын дүнг ч нэмэх хэрэгтэй буйг хэлнэ. Жишээлбэл сакамоня гэдэг эмийн хэмжээ, цаг агаарын байдлаар ч, өвсийн ургасан газраар ч өөрчлөгдөх тул, тухайн хэмжээг Ибн-и Синагийн Канун номоос шууд аваад хэрэглэх зөв болохгүйг, нөгөө талаас Антиокын сакамоняг Истанбулд Басра сакамонягийн хэмжээгээр өгөхлөөр буруу дүн гаргасныг илэрхийлнэ. (Шабан Дөгэн, Шинжлэх Ухааны мусульман анхдагчид Нэвтэрхий Толь, х. 132)

Үүнээс үзвэл, мусульманчуудын шинжлэх ухаантай харьцаа нь тохиолдлоор биш, эцсийн хэмжээнд ухамсартай болон шимтэй юм.

Мусульманчууд Астрономи судалгааг 800 онд Ахмад ал-Нихавэндий гуайгаар эхлүүлэв. Дараа нь том одон орны оргилууд барьцгаав. сэкстантыг дэвшүүлэн Нар, Сар, однууд ба бусад гаригийн өндөрлөгийг, цагийг, уулсын өндөр болон худгийн гүнийг хэмжив. Үйл ажиллагааны дүнгээр хуучин илгэцүүрүүдийг засан одны шинэ каталог бэлтгэв. Олон шинэ од олж, эклиптикийн ташууг дахин хэмжсэн, Нарны оройн хөдөлгөөнийг ажиглаж тогтмол одны хөдөлгөөнтэй холбогдуулсан, гаригуудын хөдөлгөөнтэй хамаатай бусад чухал нээлт хийв. Мусульманчууд тооны ухааны астрономид ашиглахад олон шинэ арга хэрэглэв. “хөвчийн тооцоо”гийн байранд тригономэтр ба “синүсийн тооцоо”г хэрэглэж бүр илүү баталгаат хэмжээсэнд хүрч чадав. Мөн түүнчлэн гаригуудын хөдөлгөөнтэй холбоотой тооцох техникүүдэд өмнө нь хүрснээс алслан төгс төгөлдөрт хүрэв.[6]

мусульманчууд үүн шигээ Геологи, Минэрологи, Ботаник, Зоологи, Математик, Физик, Хими, Анагаах Ухаан, Эмийн Ухаан мэтийн олон талбайд нээлт хийгээд уг ухаануудын хөгжилд том нэмэлт хийв. Жишээлбэл Ибн-и Сина (980-1037) 29 тусгай сэдвийн нээлтээрээ Эвропын эрдэмтэдийг тэргүүлсэн агуу эрдэмтэн юм. Анагаах ухааны тухай бичсэн эл-Канан фи-т Тып номыг нь Европын и сургуулиудад 600 жилийн турш сурах бичиг нь байлаа Нүдний бүтэц зохион байгуулалтыг анх дурдсан нь Ибн-и Рүшд аж (1126-1198). Али бин Исагийн (XЫ зуун) нүдний тухай бичсэн Тэзкирэтү-л Кэххалийн нэртэй бүтээл нь, хэдэн зууны туршид салбартаа ганцхан ном байсаар байж, Латин, Герман, Франц мэтийн хэлээр орчуулав. Аммар бин Али (XЫ зуун) 9 зуун жилээс өмнө нүдний хагалгаа хийж, катарактыг яаж гаргаснаа эл-Мүнтэхаб фий илаци-л аyн нэртэй бүтээлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн юм. Уг ном ч Латин, Герман гэх мэт олон хэлээр орчуулав.

Оптик зүйн байгуулагч том физикч Ибн-и Хэyсэм (Алхазан) (965-1051) нүдний шилийг нээв. Али бин Аббас (994) манай зууны орчин үед хийх хагалгаанд тохиромжтой хорт хавдрын хагалгаа хийв. Түүний Китабу-л Мэликий нэртэй анагаах ухааны нэвтэрхий толь нь өнөөдөр ч хүмүүсийн гайхлыг төрүүлдэг. Абу-л Касим ал-Захравий (963-1013) мэс заслын эмчилгээг бие дааасан ухаан болгон, хагалгааны 200 орчим багажийг зурч, юунд ашигтай буйг болон хэрэглэх аргыг нь Тасрийф нэртэй бүтээлдээ тайлбарлав. Цусны бага гүйдлийг 1210-1288 онд амьдарсан Ибнү-н Нэфийс нээсэн бөгөөд үүнийг Ибн-и Синагийн Канун номд бичсэн тэмдэглэлдээ дэлгэрэнгүй тайлбарлав. Акшэмсэддин Хазрат (1389-1459) Маддэтү-л Хаят нэртэй номдоо анх удаа микропын тухай бичив.

Тооны ухаанд тэгийг анх хэрэглэсэн Харизмий (780-850), ал-Жэбр вэ-л Мукабэлэ номоороо Алгебр зүйн суурийг тавив. Мусагийн хөвүүд (ЫX зуун) дэлхийн тойргийг маш бага алдаатай хэмжив. Шинжлэх ухааны маш олон салбарт нээлт хийсэн Бэйрүний (973-1051) дэлхийн өөрөө ч Нарыг ч тойрдгийг батлан, Энэтхэгийн Нэндэнэ хотын ойролцоо хийсэн үйл ажиллагааны дүнгээр дэлхийн бөмбөрцгийн диаметрийг хэмжиж амжив. Энэ талаар тогтоосон хууль нь Европод “Бэйрүнийн дүрэм” гэж танигдав. Баттаний (Албатегни), 24 секунд зөрүүтэй Нарны жилийг тооцов. Нислэгийн анхны оролдлогыг Исмайл Жэвхэрий (950-1010) хийв. Нисэх онгоцны тэргүүлэгчийг 880 онд Ибн-и Фирнас хийв. Шубууны өд ба даавуугаар хийсэн онгоцоороо удаан хөөрч, дүүлээд газар дээр буув. Разий (864-925) дэлхийн таталтын тухай дурдав. Кристоф Колумба (1446-1506) Америк буйг мусульманчуудаас, ялангуяа Ибн-и Рүшдийн (1126-1198) номуудаас мэдэж авсныг бичив. Идрисий (1100-1166) 8 зуун жилийн өмнөөс, дэлхийн манай үеийн газрын зурагтай төсөөтэйг зурж чадав. Динэвэрий (в. 895) зургаан ботид ботаникийн том нэвтэрхий толь болох Китабу-н Нэбатыг бэлтгэв. Уг бүтээлдээ ургамлын зөвхөн гадны төрхийг тайлбарлахаас байтугай, түүнчлэн тэжээх хэмжээ, анагаах болон бусад шинжүүд, ургадаг газар мэтийг дурдан, тэднийг ангилсан байв. Жахиз (ө. 869) амьтадынтухай амьдрах аргын тухай Китабу-л Хаеван нэртэй долоон боть том нэгэн ном үлдээв.[7]

Эдгээр нь зөвхөн хэсэг жишээнүүд. Дурдсан бүтээлүүдийг шинжилбэл мусульманчуудын шинжлэх ухааны талаар хүн төрөлхтөнд маш том хувь нэмэр оруулсныг мэдэж болно.

Мусульманчууд шинжлэх ухааны үйл ажиллагаагаа Аллахыг илүү сайн ойлгох ба боолуудад нь үйлчилж Тэрвээрийн тааламжийг олохын тулд хийцгээв. Тийм учраас ашиггүй шинжлэх ухааныг оролдохоос татгалзаад зогсохгүй , хүмүүсийг аюулд хэрэглэхээс ч хол зогсов. Эриний султан хаан Мүтэвэккил, Хүнэйн бин Исхакаас дайсандаа уулгах хор хийхиг нэхэв. Хүнэyн нь хор хялбархан бүтээх хүчит химийн эрдэмтэн байв. Гэтэл шоронд хийж сүрдүүлсэн боловч үүнийг зөвшөөрөөгүй:

“Миний шашин дайсандаа ч сайнаар хандахыг тушаана. Миний мэргэжил ч хүнийсайн сайхан ашигт үйлчлэх, тэднийг анагааж эрүүл мэндэд тус хүргэх болохоос алах биш” гэв. (Шабан Дөгэн, д.б, х. 132)

Кэт Стэвэнс ингэж хэлэв:

“Өнөөдөр Өрнөдийн дэвшүүлсэн үйл ажиллагааны маш бага хэсэг нь хүн төрөлхтөнд хандана. Бусад нь тодорхой хэсэг бүлэг хүмүүст албадах чигээр хэрэглэхэд үйлдвэрлэдэг. Өнөөдөр шинжлэх ухааны дүнгийн % 5 нь хүний асуудалд шийдвэр авчирдаг бол, % 95 нь сүрдүүлэх маягаар…” (Ислам Тухай Ярианууд, х. 39)



[1].     Ибн-и Мажэ, Мукаддимэ, 17.

[2].     Калэм, 1; Зухруф, 2; Духаан, 2; Лукман, 27; Нисаа, 127; Зүмэр, 1; Мү-мин, 2, 67; Бакара, 2, 164, 266; Аал-и Имран, 118; Эн-аам, 32, 50; Рум, 8; Яасийн, 68; Жаасия, 13…

[3].     Проф. Др. М. Хамидуллах, Исламд Орох, х. 243-264.

 

[4].     Робэрт Бриффоо, The Making of Humanity, х. 190.

 

[5].     Тирмизий, Илим, 19/2687; Ибн-и Маажа, Зүхд, 15.

 

[6].     Проф. Др. Сэйед Хүсэйн Наср, Islamic Science (Ислам ба Шинжлэх Ухаан), х. 113-134.

 

[7].     Энэ тухай баян ишлэл болон жишээг эдгээр бүтээлээс олж болно: Проф. Др. Фуат Сэзгин, Science et technique en Islam I-V, Франкфурт, 2004 (Исламд Шинжлэх Ухаан ба Тэхник I-V, Анкара 2007) болон бусад номууд нь; Проф. Др. Сэyyид Хүсэйн Наср, Islamic Science, An Illustrated Study, World of Islam, Festival Pub. Co. Ltd., Англи, 1976 (Ислам ба Шинжлэх Ухаан, Истанбул 1989); Др. Сигрид Хункэ, Allahs Sone über dem Abendland – Unser Arabischen Erbe, Герман 1960 (Европ Дээр Мандсан ИСЛАМЫН НАР, Истанбул 1991); Проф. Др. М. Хамидуллах, Исламд Орох, х. 243-264; хттп://www.1001инвэнтионс.цом; Сарра дэ Вайз, Les Penseure de l’Islam, Парис 1923; Avicenne, Парис 1900; Проф. Др. Мэхмэт Байрактар, Исламд Шинжлэх Ухаан ба Тэхнологийн Түүх, Анкара 1985; Ахмэт Гүркан, Исламын Соёлын Өрнөдийг Иргэншүүлсэн нь, Истанбул 1969.