Пайгамбар Эзэн маань хэтэрхий өгөөмөр байв. Курайшийн мүшрикчүүдин ахлагчдаас Сафван бин Үмэyе мусульман байгаагүй боловч Хунайн ба Тайф дайнаар Эзний маань дэргэд явав. Жийранад цуглуулсан олыг харуулж Сафваны маш дуртай байгааг хараад Расулуллах р:
“–Ихээр таалагдав уу?” хэмээн асуув. “Тийм” гэсэн хариулахад нь :
“–Ав, бүгд нь чинийх байг!” хэмээн айлдав. Сафван өөрийгөө барьж чадалгүй:
“–Пайгамбарын зүрхнээс гадна ямар ч сэтгэл зүрх төдий чинээ өгөөмөр байж чадахгүй!” гээд гэрчлэх үгийг хэлэн мусульман болов. Аймагтаа буцахдаа:
“–Аймагийнхан! (Гүйгээд) мусульман болцгоо! Учир нь Мухаммед ядуурал ба хэрэгцээний зовлон мэдрэхгүй байх маш том бэлэг хайрлаж байна” гэв. (Хар. Мүслим, Фэдайл, 57-58; Ахмад, III, 107-108; Вакидий, II, 854-855)
Эцэст нь, түүний ёс суртахууны сайн сайхныг яриад дуусгах аргагүй. Агуу эрдэмтэн Ибн-и Хазм ингэж хэлнэ:
“Ахиратын баяр хөөрийг, дэлхийн удирдлагыг, энх амгалан амьдарлыг, ёс суртахууныг хамаг сайхныг, хамаг эрдмийг олох сонирхолтой хүн нь Хазрат Мухаммедыг үлгэр жишээ болгож аваг! Учир нь Расулуллах бүх төрлийн буянд дандаа хамгийн түрүүнд байдаг. Аллах Таала түүний ёс суртахууныг магтсан, бүх эрдмийг хамгийн төгсөөр нь түүнд цуглуулсан бөгөөд түүнийг бүх төрлийн дутагдлаас ариутгасан байдаг.” (Ибн-и Хазм, эл-Ахлак вэ-с Сиер, Каир, 1962, х. 19-20, 50)