Асхаб-и кирам нь Пайгамбар Эзэнд маань аминаасаа илүү хайртай байв. Түүнд хандаж байхдаа байнга “Аав ээж, амь нас , бүх юмаа чамд зориулахад бэлэн , Расулаллах аа!” гэдэг байв. Түүний хөлд өргөс хатгуулахгүйн тулд өөрсдийгөө золиосолж байв. Мүшрикчүүдэд барьцаа болсон Зэйд бин Дэсинэ ба Хубайб V хоёрыг тамлалаар шэхид болгож байв. Амиа алдахын өмнө аль нэгнээс нь:
“–Амиа аврахын тулд өөрийнхөө оронд Пайгамбарыг байхыг хүсэх үү?” гэж асуув. Хоёулаа энэ тэнэг асуултын хариуд мүшрик рүү өрөвдөн харж:
“–Би өөрөө гэр бүлийнхээ хамт,миний сэтгэл зүрх , Пайгамбарыг энд авчирахыг хүсэх байтугай түүний буй газар хөлд нь өргөс хатуулахыг ч огт хүсэхгүй байна ” гэж хариулав. Уг ижилгүй хайрын өөдөөс гайхан хөшсөн Абу Сүфян:
“–Гайхмаар юм аа! Би дэлхий даяар Мухаммедын асхабын түүнийг хайрласан шиг тэргүүндээ хайртай өөр нэгэн албат хэзээ ч үзээгүй” гэв. (Вакидий, I, 360-362; Ибн-и Са-д, II, 56)
Ухудаас буцахдаа Расулуллах морь унасан, морины жолоог ч Са-д бин Муаз барьж байв. Са-дын ээж Кэбшэ бинт-и Үбэйд манай Эзэн дээр хүрэв. Са-д:
“–Расулаллах аа! Энэ миний ээж” гэв. Расулуллах р:
“–Түүнд мархаба!” хэмээв. Эмэгтэй нь Аллахын Элчид дөхөж ариун царай өөд нь харсны дараа:
“–Аав ээжийгээ чамд зориулъя Расулаллах аа! Чамайг энх мэнд байхад харсан, одоо хамаг хэрэг бүтлээ!” гэв.
Расулуллах түүнд шэхид болсон хүү Амр бин Муазын тухай харамсснаа илэрхийлсний дараа:
“–Са-дын эх ээ! Чамд сонин сайхан мэдүүлмүй! Чиний хамаг гэр бүлд сайхан мэдээ болоосой! Танай аймгаас шэхид бологсод Диваажинд бүгд цугларав. –Тэд нийт арван хоёулаа байв.- Гэр бүлийнхэндээ шафаат хийхэд тэдэнд зөвшөөрөл гарав” хэмээн айлдав. Эмэгтэй нь:
“–Бидний сэтгэл ханамжтай байна , Аллахын Элч ээ! Үүнээс хойш тэдэнд хэн уйлах вэ!” гэсний дараа:
“–Расулаллах аа! Шэхидчүүдийн хойноо үлдээсэн хүмүүсийн төлөө ч залбирч өгөгтүн!” гэв. Расулуллах р:
“Аллах минь! Тэдний сэтгэлийн гунигийг арилга, тэдний харьцааны буяныг хайрла! Хойш үлдэгсдэд хамгийн сайхнаар хамгаалах болтугай!” хэмээн залбирсны дараа замдаа үргэлжлэв. Асхаб-и кирам ч дагаж явж байв. Эзэн маань р Са-дад:
“–Чиний нутгаас олон шархтай хүн бий, бас тэдний шарх хүнд. Киямат өдөр бүгдээрээ шархтай ирнэ. Цус нь цусны өнгөтэй байх мөртөө, г анхилууна үнэртэй байх болно. Тэдэнд хэл, гэртээ очоод шархаа эмчлүүлэг! Хэн ч биднийг битгий дагаг! Үүнийг лав тушаал гэж тэдэнд мэдүүл!” хэмээн айлдав. Са-д т:
“–Расулуллахын лав тушаал юм. Бэний Эшхэл аймгаас хэнн нэгэн шархат ч биднийг дагахгүй!” гэж хашхирав. Хамаг шархтан аргагүй буцав. Шөнө жингөө гал түлж шархаа эмчлэхээр оролдов. Уг аймагт гучин шархтай хүн байв. (Вакидий, I, 315-316; Диярбэкрий, I, 444)
Өмнө нь Абиссинид нүүсэн мухажирчуудын сүүлийн хэсэг Хаyбарын ялалтын үеэр тэнгисийн замаар Пайгамбар Эзний маань дэргэд ирсэн байв. Тэдний хороонд Эсма бинт-и Үмэйс c ч байв. Тэр нэгэн өдөр Пайгамбар Эзний маань эхнэр Хафса эхийг маань айлчлахаар очив. Удахгүй Хз. Умар ч охин Хафсагийнхаа дэргэд оров. Умар t Эсмаг харахдаа:
“–Энэ хэн бэ?” гэж асуув. Тэр ч:
“–Эсма бинт-и Үмэйс!” гэв. Хз. Умар тоглосноо зэрэг:
“–Тэр Абиссинийн хүн юм уу? Тэр тэнгисийн аялалд оролцсон эмэгтэй юү?” гэж асуув. Эсма ц:
“–Тийм!” гэсэн хариулт өгөв. Тэгэхлээр нь Хз. Умар:
“–Нүүдэлд бид чамайг давлаа. Тэгээд Расулуллах Эзэндээ ойр болоход танаас илүү эрхтэй” гэв. Хз. Эсма c энэ үгэнд маш их уурлан:
“–Үгүй ээ, үнэхээр чи андуурсан, Умар аа! Та Расулуллахын хамт байцгаав. Тэр таны өлнийг цатгаж; мунхгийг сургаж байв. Бид бол Абиссинийн алсад, гадны кафир хүмүүсийн хооронд бэрхшээлийн хооронд амьдарч байв. Энэ ч Аллах болон Элчийнх нь төлөө байв. Аллахад тангараг өргөе, чиний хэлснийг Расулуллах Эзэндээ мэдүүлэхгүйгээр хоол ч идэхгүй, ус ч уухгүй. Би үүнийг Пайгамбар Эзэнд маань хэлээд, үнэн хэргийг мэдэж авна. Үнэхээр худал ч хэлэхгүй, буруу зам руу ч халтирахгүй, чиний хэлсэн дээр юм ч нэмэхгүй, энд юу болсон бол тэрийг л дамжуулна” гэв. Пайгамбарыг ирэхлээр Эсма ц:
“–Нэбийяллах аа! Умар ингэж ингэж хэлсэн” гэв. Расулуллах р:
“–Чи түүнд юу гэсэн бэ?” хэмээв. Тэр ч:
“–Эдгээрийг хэллээ” гэв. Аллахын Элч р:
“–Тэр миний санаанд танаас илүү эрхтэй биш. Тэр болон найзуудынх нь нэгэн нүүдэлтэй, та бол, усан онгоцны зорчигчид оо, хоёр нүүдэлтэй!” хэмээн айлдав.
Хз. Эсма ингэж хэлнэ: “Абиссиниас онгоцонд хамт яваад ирсэн Абу Муса эл Эш-арий асхабаас бусад хоёр нь нэг нэгээр ирээд надаас уг хадийсийг асууж байв. Дэлхийд тэднийг Пайгамбар Эзний маань энэ үгнээс илүү баясгасан, тэдний сэтгэлд үүнээс том өөр юм байгаагүй. Ялангуяа Абу Муса t уг хадийсийг надад дахин дахин яриулж, Эзний маань тэдний тухай үгийг дахин дахин сонсохоос хангалтгүй тааламж авч байв.” (Бухарий, Мэгазий, 36; Мүслим, Фэдайлү-с Сахабэ, 169)
Асхабын уг цэнгэлтэй хайрыг, тэдний хадийс-и шэрийф унших ба дамжуулахдаа үзүүлсэн анхааралд ч ил далангүй харна. Сахабэ-и кирам Пайгамбар Эзнээс нэгэн хадийс дамжуулж байхдаа, мэдэлгүй буруу хэлэхгүйн тулд өвдөг нь чичирч, нүүр нь улайж байв. Амр бин Мэймүүн ингэж ярина:
“Би Ибн-и Мэс-үүд Хазратын дөрөв дэхийн орой бүр хийсэн ярилцлагыг хэзээ ч алдахгүй байсан. Уг ярилцлаганд түүний; «Расулуллах ингэж айлдав…» гэж лав нэгэн үг хэлснийг хэзээ ч сонсоогүй. Нэгэн орой; «Расулуллах Эзэн маань ингэж айлдав…» гээд ярьж эхэлсэн, гэтэл цаашийг нь саналгүй толгойгүй бөхийлгөв. Түр хүлээсний дараа түүн рүү харсан; цамцны товч нь тайлсан, нүднээс нулимс гоожсон, хацар нь хөөсөн буйгаараа зогсож байв. Түр зуур ингэж хүлээсний дараа үгээ ингэж дуусгав:
«Расулуллах тэр шиг эсвэл түүнд ойр нэгэн юм хэлсэн байв».” (Ибн-и Мажэ, Мукаддимэ, 3)
Өмнө нь Диямэнди нэртэй нэгэн Ортодокс байтал, Мэвлана Хазратын Мэснэвийьтэй танилцсаны дараа нулимстай нэгэн итгэгч ба Пайгамабарт нэгэн амраг болсон Яман Өвгөний хайрын уг байдал үнэхээр үлгэр жишээ байдал юм. Шавь нарын нэгэн ингэж ярина:
“Нэгэн өдөр хичээл дуусаад, бид тарлаа. Үдийн үеэр Таксим руу явж байлаа. Германы Элчний хавьд нэгэн мэсжид байв. Нэг харвал Яман Өвгөн… Мэсжидийн хананд тулсан, сүүлийн амьсгалаа хураах мэт байдалд байв. Хүчгүй, тамир тэнхээгүй, толгой нь багахан баруун гар тийш хазайсан, уйлж байв. Шууд гүйгээд хажууд нь очиж:
«–Багш аа, та яагаад уйлж байгаа юм бэ?; танд ямар нэгэн юм болов уу?» гэлээ. Маш нарийхан, чичирсэн хоолойгоор:
«–Үгүй хүү минь, үгүй! Расулуллах Эзэн маань санаад орвол санаа алдан, хөл дээрээ гишгэх хүч үлдсэнгүй. Нэгэн газар тулах эсвэл суух шаардлагатай болж байна» гэв.”[1] (Мустафа Өздамар, Яман Өвгөн, Истанбул 1994, х. 191-192)
[1]. Түүхийн турш Пайгамбар Эзэнд маань мэдэрсэн уудам хайрын тухай баялагт жишээний төлөө хар. Осман Нури Топбаш, Эрдмийн Иргэншил, I, 223-265; http://www.islamiyayinlar.net/content/view/148/8/