6. Өрнөдийнхөн Кур-аны тухай

Олон хүний Исламтай танилцахаас өмнө, ялангуяа Кур-ан унших эсвэл сонсож эхэлсэн нөлөөлөлд нь орсныг гэрчилдэг. мусульман болсны дараа Кэриймэ гэсэн нэр авсан өрнөдийн нэгэн эрдэмтэн ингэж хэлнэ:

“Кур-ан, түүнийг авчирсан Хз. Пайгамбарт удирдамж хийн, заримдаа түүнд сануулга өгч байв. Хз. Пайгамбар Кур-аныг өөрөө бичсэнсэн бол ийм болохсон уу?”[1]

Математикийн профессор Гэри Миллэр, нэгэн өдөр мусульманчуудыг Христийн шашинд урьж байхдаа давах болон алдаа олох зорилгоор Кур-ан унших юмсан… 14 зууны өмнө бичсэн, цөл болон төсөөтэй зүйлсийг дурдсан хуучин нэгэн ном олохоо найдаж байв. Гэтэл Кур-анд олсон мэдээлэл, түүнийг гайхуулав. Уг номд, дэлхийд бусад ямар ч номд бичээгүй зүйлс буйг нээв. Кур-анд Хз. Мухамедын адал явдал, эхнэр нь Хз. Хатижэ, охид болон хөвүүдийнх нь нас барах мэтийн зүйлс олохоо бодож байв. Гэтэл ийм зүйлс байгаагүй. Эсрэгээр нь Кур-анд “Мэриьем Сура” гэсэн нэртэй, Хз. Мэрьемийг эрхэмлэсэн, ижлийг нь Христчүүдийн Библэд олдохгүй нэгэн бүлэгтэй тааралдав! Хз. Пайгамбарийн маш дуртай байсан эхнэр Хз. Айша эсвэл охин Фатима ц ийн нэрээр ямар ч сура байгаагүй! Түүнчлэн Кур-анд Хз. Иса буюу Есүсийн нэр 25 удаа, Хз. Мухаммад рийн нэр бол зөвхөн 4 удаа дурдсаныг харахлаараа, гайхал нь бүр өсөөд, эцэст нь мусульман болов.[2]

Амэрикаас Саалик анхаарал татам энэ үгсийг хэрэглэв:

“Кур-аныг уншихдаа амьдрал дахь буруунуудаа харж чадна. Уншихдаа түүний хүний яриа биш гэдгийг ойлгоно. Учир нь намайг хэн ч Кур-анаас таньсан шиг сайн таньж чадахгүй![3]

Пэнсилванаас Ковалски ингэж хэлэв:

“Кур-ан хүний тархийг уншдаг. Ухаанд минь ямар нэгэн асуудал байвал хариутыг нь Кур-анд шууд олж чадна. Маш олон хүнийг ч Кур-ан хүний тархийг уншдаг тухай надтай ижил санаатай буйг бодож байна.”[4]

Даглас Виллиамс ингэж хэлэв:

“Би Кур-аныг унших бүртээ хэтэрхий тайвныг олдог. Заримдаа оройтож хэвтээд, шөнийн гурав, дөрөв хүртэл Кур-ан уншина. Кур-анд буй аяатууд дахь гүн утгыг надад маш том амар амгалан өгөөд, миний мэдлэгийн төвшнийг дээшлүүлдэг. Амьдралынхаа ямар ч үед ийм төвшин үзсэнээ санахгүй байна.”[5]



[1].     А. Ары – Y. Карабулут, Би Яагаад Мусулман Болоо вэ, х. 184.

 

[2].     Дэфнэ Байрак, Тэд Яагаад Мусулман Болоо вэ?, х. 138.

 

[3].     Бөкэн, д.б., I, 157.

[4].     Бөкэн, д.б., I, 56.

[5].     Бөкэн, д.б., II, 16.