2. Хүн ба Шашин

Шашин бол хүнийг өөрийг нь бүтээгчтэй болон бусад оршигчидтай харилцах харилцааг нь зохицуулдаг хууль, болон засаглах арга гэж тайлбарладаг. Үүнээс үзвэл шашин энэ нас болоод хойд насны амьдралын тухай сургаал мэдээллийг багтааж байдаг юм. Хүний энэ хорвоогийн амьдралдаа хэнд ч хохирол учруулахгүйгээр амьдрах, энэ ахар богино хугацааг тавтай өнгөрүүлж ирээдүй хойд насны эцэсгүй амьдралд өөрийгөө бэлдэж аюулаас хамгаалахын тулд зарим дүрэм журмыг бий болгодог..

Аллах орчлон даяр олон янзын оршигчид туурвисан байдаг. Гэтэл эдний хооронд хүн маш тустай байр эзэлдэг. Түүнд бусад амьтадад олддоггүй оюун, ухаан, учир, мэдлэг, эзэн болох мэтийн маш агуу чадал чадвар бэлэглэсэн юм. Харин эдгээр чадал чадвар нь хоёр талдаа хурц иртэй хутагтай адил юм. Эдгээрийн эерэг талыг нь хэрэглэвэл, орчлонд сайн сайхан, хүн төрөлхтөнд ч элбэг ач буян авчирна. Сөрөг талыг нь хэрэглэх юм бол, санаанд оромгүй аюул учруулан, гамшиг тарьж болох юм.жишээ нь: Аймшигтай харгислал аллага болон том дайн гаргаж ч магад Хүний энэ шинж ба чадварыг зөв залахын тулд, өөр нэгэн хүчний хэрэг байдаг. Тэр бол зөв шашин. Харин нэг юмыг мартаж болохгүй; Аллах Таалад хүний шашин шүтлэгтэй байх эсэх нь огт хэрэг үгүй, мөн хүн бий болгосон дүрэм журмаа шударга үнэнээр баримталдаг байх нь Аллахад ямар нэгэн ашиггүй. Гэтэл бид хүн төрөлхтний, ахиратын (хойд насны) жаргалаас байтугай, энэ хорвоогийн аз жаргалд хүрэхийн тулд ч завал шашны тушаалыг дагах шаардлагатай юм.[1]

Хамаш тэнгэрлэг шашнууд, хүний туурвигчаа таньж мэдэн, Өөрт нь боол болохын тулд туурвигдсаныг илэрхийлсэн байдаг.[2]

Шашныг хүмүүст пайгамбарууд таниулдаг. Ислам бүх пайгамбаруудыг нотлон пайгамбаруудад итгэн үнэмшихийг мусульман бологсодод шаардлагаар мэдүүлдэг. Ислам шашинд пайгамбарууд нэг бүхэл бүтэн дараалал үүсгэдэг юм. Пайгамбарууд өөрсдөөсөө өмнө ирэгсдийг нотлон, дараа ирэхийг ч мэдээлэв.[3] Үүнээс үзвэл Хз. Мухаммад уьийг пайгамбар гэж хүлээн зөвшөөрсөн хэн нэгэн, түүнээс өмнөх бүх пайгамбаруудыг ч хүлээн зөвшөөрсөн байх болно. Жишээлбэл Аллахын элч  Эзний маань бичсэн захиаг аваачсан Хаатиб бин Абий Балтаа , Александрия хотын Мукавкист ингэж өгүүлжээ:

«–Бид чамайг, Аллах Таалагийн хүн төрөлхтөнд шашнаар сонгосон Исламд урьж байна. Мухаммад Мустафа , зөвхөн чамайг биш бүх хүн төрөлхтнийг урьж байгаа. Тэднээс тэрвээрт хамгийн бүдүүлэг бөгөөд хатуу хандагсад нь Курайшчууд боллоо. Түүний хамгийн ширүүн дайсныг Еврэйчүүд хийлээ. Хүн төрөлхтнөөс хамгийн ойр дотноор хандагсад бол Христчүүд боллоо. Яг Хз. Муса , Хз. Есүсийг мэдээлсэн шиг, Хз. Есүс ч Хз. Мухаммад ирэхийг мэдээлсэн юм. Бидний чамайг Кур-анд урьсан нь, яг чини Тавратыг дагагчдыг Библэд урьсантай адил. Хүн бүр өөрийнхөө үедээ ирсэн пайгамбарын үммэт болох учиртай. Чи ч Хз. Мухаммад ьин эринд хүрэгсдээс нэгэн юм. Тэгэхлээр, бид чамайг Исламд урихдаа, Хз. Есүсийн шашнаас холдуулсан болохгүй. Яг эсрэгээр нь, тэрвээрин үйлд зохимжтой юмыг хийхийг санал болгож байна. »[4]

Пэнсилванийн Улсын Их Сургуульд багшилдаг Др. Тимоти Гианотти, Исламыг сонгохлоороо өмнөх Христийн шашнаа үгүй гэж тоолоогүйгээ, өмнөх шашны өөрийнхөө Исламд ороход бэлтгэлийн хугацаа шиг өнгөрснийг хэдэн удаа дахисны дараа, Исламын Христийн шашны зорилгыг ч багтаасан хамгийн өргөн агуулгатай шашин буйг ярин:

“–Исламын зорилго бол зөвхөн хэсэг хүмүүсийг биш, бүхэл нийгмийг Аллахын Y онгонд үнэ цэнэтэй хүмүүс болгох юм” гэнэ.[5]

Пайгамбаруудыг нэг ааваас ах-дүү буйг илэрхийлсэн хадийс шэрийф (Хз. Мухаммадын үг)[6], бүх эрх ашгийн эх зарчмаараа дундын нэг байсныг заана. Өөрөөр хэлбэл эрх шашин нь, анхны пайгамбараас төгсгөлийн пайгамбар хүртэл итгэх үнэмших дүрэм журам болон ёс суртахууны үндсэн зарчмуудын талаар эгнэгт ижлээр явж, гагцхуу үйлчлэх арга болон үйл ажиллагааны ёсны талаар зарим өөрчлөлт үзсэн юм.[7]

Эрх шашин нэг буй тул, тэнгэрлэг шашнуудын хооронд төсөө их болох нь андашгүй юм. Жишээлбэл Ислам мөргөхийг тушаана. Ариун Библэд ч, мөргөл үйлдэх аргыг дурдсан ийм үгсийг уншина:

“Ир, мөргөн бөхийцгөөе ; биднийг туурвисан Багшийн өмнө сөхөрцгөө.” (Үгс, 95:6)

“Тэгээд Муса ба Харун нүүр дээрээ мөргөв.” (Тоонууд, 16:20-22)

“Муса яараад мөргөн үйлчлэв.” (Гарц, 34:8)

“Есүс газар дээр мөргөн … залбирав.” (Матта, 26:39)

“Тэгээд туслахууд нүүрээрээ газрыг мөргөв …” (Матта, 17:6)



[1].     Проф. Др. М. С. Р. эл-Бүүтий, Исламын Дүрэм Журам, х. 71-76.

 

[2].     Гарц, 20:2-3; Тэнсие, 6:4-5; Матта, 4:10; Элч нарын Үйлс, 17:26-28; Кур-ан Судар: Заарияат, 56.

 

[3].     Проф. Др. Ө. Ф. Харман, “Ислам” зү., Түрк Улсын Диянэт Сангийн Ислам Нэвтэрхий Толь, Истанбул 2001, XXIII, 4.

 

[4].     Уг урт ярианы бүгдийн тухай хар. Ибн Кэсийр, эл-Бидаая, ЫВ, 266-267; Ибн Са-д, Ы, 260-261; Ибн Хажар, эл-Исааба, III, 530-531.

 

[5].     Ахмэт Бөкэн – Айхан Эрйигит, Шинэ Амьдрал, I, 15.

 

[6].     Аллахын элч  Эзэн маань ингэж айлдав: “Би, Мэремийн хөвүүнд хүмүүсийн хамгийн ойрхон нь юм. Пайгамбарууд эх тустай, эцэг нэгтэй ах-дүүс байдаг. Би тэр хоёрын хооронд өөр пайгамбар үгүй.” (Бухарий, Энбияа, 48; Мүслим, Фадайл 145)

 

[7].     Проф. Др. Ө. Ф. Харман, “Ислам” зү., ДИА, XXIII, 3.