Аллахын Элч дээд зэргийн даруу зантай хүн байв. Хүний хараанд хамгийн хүчтэй харагдсан Ялалтын Өдөр, онгонд нь гарч ярихдаа чичирсэн хүнд, боломжийнхоо хамгийн бага байсан үеэс нэгэн жишээ өгч ингэж тайвшруулав:
“–Тайвшир аа миний дүү! Би нэгэн хаан эсвэл эзэн биш. Наранд борцолсон мах идсэн Курайшийн нэгэн эмэгтэйн хөвүүн байна!..” (Ибн-и Мажэ, Эт-имэ, 30; Хаким, III, 50/4366)
Хүмүүс түүний тухай хэтэрүүлснийг зөвшөөрдөггүй байв:
“Намайг «Аллахын боол ба Элч» гэцгээгээрэй!” хэмээн айлдав. (Бухарий, Энбия, 48)
Тэр батлах өгүүлбэрийн эхэнд ялангуяа ба заавал “абдүхү: Аллахын боол” үгийг нэмэн, үммэтийгээ өмнөх нийгмүүдэд байсан шиг хүнийг тахин шүтэх аюулаас хамгаалав. Дахиад энэ жишээнээс:
“Та намайг миний эрх биш дээд төвшин дээр битгий гаргаарай! Учир нь Аллах Таала намайг элч болгохоосоо өмнө боол болгосон байв” хэмээн айлдав. (Хэйсэмий, IX, 21)
Асхабын мэдээлснээс, Расулуллах өвчтэй хүмүүсийг эргэж, оршуулах ёслолд оролцож, боолуудын урилганд очиж, илжиг унадаг байв. Унаагаа хүмүүст унуулж, хоолоо газар дээр тавьж иддэг байв. Ширүүн ноосон хувцас өмсч, сөхөрч хонь сааж, зочинтой өөрөө уулзаж, тэдэнд үйлчилж юу байгаагаараа дайлдаг байв. Нэгэн бэлбэсэн эмэгтэйн, нэгэн ядуугийн , нэгэн аргагүйн ажлыг шийдэх тулд, түүний хамт хэрэгцээг нь хангатал алхахаас татгалзахгүй ба их зан гаргахгүй байв.[1]
[1]. Хар. Тирмизи, Жэнайз, 32/1017; Ибн-и Мажэ, Зүхд, 16; Нэсай, Жума, 31; Хаким, I, 129/205; II, 506/3734; IV, 132/7128; Хэйсэмий, IX, 20.