3. Зина

Зина нь бүр эртээс хүний оюун ухаан, ёс суртахуун, хуулийн цэгцлэл болон тэнгэрлэг хамаг шашдын буруу ба муухай гэж үзэж байсан нэгэн харьцаа юм. Зина нь ургийн холиход, гэр бүлийн тарахад, садан хамаатан, хөрш, найз нөхдийн харьцаа мэтийн холбоонууды задалж нийгмийн сэтгэл ба ёс суртахууны үнэ цэнин үндсэнээс нь донслохын учир болно. Хүний махбодийн ханамжийн барьцаа болгож нэр хүндийг нь газарт буулгана.

Бие үнэлэх нь эмэгтэйн худалдааны түгээмэл болох, эмэгтэйн амьдарлын арга мэт хэрэглэх ба эмэгтэйн худалдагчдын илрэхийн учир болно. Эмэгтэй хүн ба эх болох хүндэтгэлээ алдана.

Нөгөө талаас зина эрүүл мэндийн үүднээс ч маш олон аюултай. Зинагийн намагт унасан хүмүүст тэмбүү, гонорэя мэтийн халдварт олон өвчин тусна. Манай үед анагаах ухааны эмчилгээ олж чадаагүй үхэлт өвчин ДОX, ихэнхдээ зина аргаар тардаг юм.

Боолууддаа маш хайртай буй Аугаа Эрх нь тэдний ийм муухай байдалд унахыг хэзээ ч хүсэхгүй. Иим учраас, зина хийхээс байтугай, дөхөхийг ч хориглосон байдаг. аяатууд ингэж айлдав:

Бие үнэлэхийн (муухай ба тавьтаргүй зангийн) илд нь ч нууцад нь ч дөхүүзэй!” (Эн-ам, 151)

“Зинад битгий дөх, учир нь тэр муухай нэгэн аалигүйдэл ба маш муу нэгэн зам юм.” (Исра, 32)

Өөрөөр хэлбэл зинад тохиромжтой шат бэлтгэсэн ямар ч зам болон аргад ойртохгүй байх хэрэгтэй. Расулуллах  хэрэггүй харааны зүрхэн ямар их аюултай буйг ингэж илэрхийлэв:

“Харам руу харах нь чөтгөрийн хортой сумын нэг. Хэн нь Аллахаас айсны улмаас үүнийг боливол, Аллах түүнд зүрхэнд нь дулаан мэдрүүлэх нэгэн итгэл үнэмшил хайрлана.” (Хаким, IV, 349/7875; Хэйсэмий, VIII, 63)

Иим учраас Ислам хамгийн эхэнд нь эрэгтэй ба эмэгтэйчүүдийн биеэ шашны зааснаар хувцаслахыг , бие биеэ өдөх хандлагаас татгалзахыг, үл таних эртэй эмэгтэй ганцаараа байхыг, нийтийн дунд хэтэрхий задгай нүцгэн явахгүй байх нь анхны төвшний арга хэмжээ юм. Хүмүүсийг өдөх төрлийн үг, харц болон дотно харьцааг нь зинад бэлтгэх хөдөлгөөн гэж буруушаах нь ийм учиртай юм. Ислам эдгээрээр дуусалгүй, гэр бүл болон нийгэмд хүүдүүдийг сайхан боловсруулах, гэрлэлт насыг шаардлагагүй байвал үл оройтуулах, гэрлэлтийг хялбаршуулах, нийгэмд шашин болон ёс суртахууны үнэ цэнийг амьд байлгах үүрэг даалгана.

Үүнээс үзвэл, Исламын зорилго гэмт хэрэгтнийг яллах биш, нийгэмд гэмт хэргийн орчин бий болохыг саатуулан, хүмүүсийн аюулгүй ба энх тайвнаар амьдрахыг хангах юм. Иим учраас Исламын түүхийн турш зинагийн ялтай маш ховор тааралдсан байдаг.

Нөгөө талаас Аугаа Эрх нь нүгэлтнүүдэд зарим гай зовлонг ирүүлэх замаар тэдэнд сануулга болгодог гэхдээ бүр олон хохирол болон үүрд мөнхийн зовлонгоос хамгаалахыг хүсдэг. Зина хийгчдэд ч зарим гамшиг илгээнэ. Расулуллах  үнийг ингэж мэдээлнэ:

“Нэгэн улс дотор зина болон бие үнэлэх илэрч эцэст нь тэр улс уг гэмт хэргийг ил хийж эхлэхлээр, тэдний хооронд заавал тахал өвчин ба тэднээс өмнө өнгөрсөн улсуудад харагдаагүй бусад өвчид тараагдана.” (Ибн-и Мажэ, Фитэн, 22; Хаким, IV, 583/8623)

Дэлхийд ийм олон аюул хортой буй зина, ахиратад ч хүнийг гутааж айхтар зовлон руу чирнэ. Расулуллах  ингэж айлдана:

“Өнөө шөнө зүүдэнд минь хоёр хүн (Жэбрайл Микайл хоёр) ирээд намайг босгон «За явцгаая» гэцгээв. Би тэднийг даган явав… Талхны үйлдвэр шиг нэгэн байранд очив. Тэнд юу хэлсэнийг ойлгох аргагүй орилоо, хашхираа холигдоод байсан. Дотор нүцгэн олон эрэгтэй эмэгтэй байсныг ухаарлаа. Доороос нь гал өсөх тутам орилоод, хашхираад байсан. Мэлэкчүүдэд тэд хэн буйг асуулаа:

«–Зина хийсэн эрэгтэй эмэгтэйчүүд» гэцгээв.” (Бухарий, Та-бийр, 48; Жэнайз, 93; Тирмизий, Рү-я, 10/2295)

Ливата (гомо), лэзбиенлэг (лесби) мэтийн адгийн муухай үйлс ч том нүгэлд тоологдсон юм. Эдгээр хэр их муу ба аюултай буйг оюун ухаантай хэн ч мэддэг.

Бидний энд тоолсон нүглээс гадна Ислам нь хүн алах, увдис хийх, зина гүтгэлэг хийх, эцэг эхийгээ үл ойшоох, өнчний эд барааг идэх, дайсантай байлдаж байхдаа дайны талбайнаас зугтах, худал ярих, харгислах, урвах, хүмүүсийн араар тэдний дургүй юмсыг ярих (гайбат), гүтгэх, хулгайлах мэтийн хүн төрөлхтөнд олон талаараа аюултай том нүглүүдийг ч хатуу хариглов.[1]



[1].     Бухарий, Шэхадат, 10; Васая, 23; Мүслим, Бирр, 55, 56; Абу Давуд, Эдэб, 35/4875; Ахмэд, ИЙЫ, 154, 135. Дэлгэрэнгүй мэдээлэл хар. Др. Мурат Кая, Эзнээс Маань Амьдралын Хэмжээ, Истанбул 2007, х. 308-458.