Урсамтгайн Механик

Байгаль орчлонг харвал, загас сэлж, шувуу нисч буй нь, бүгд тодорхой зарчмаар (урсамтгайн механикаар) хэрэгжинэ. Ус мөрөн эсвэл тэнгисийн хөвөөнд ядаргаагаа тайлж байхдаа, усны хөдөлгөөн ямар ярвигтай нэгэн зарчим буйг анзаарав уу? Таны бодлоор уг зарчмыг нисэх онгоц нь, эсвэл нисдэг шавжаас аль нь илүү сайн бөгөөд үр дүнтэй хэрэглэдэг вэ? Загасны хэлбэрийг төлөвлөж байхдаа, ямар урсамтгайн зарчим нь хэрэгжүүлээ вэ? Байгаль орчлон бидний харсан ийнхүү бодит хэргүүд таны бодлоор тэхнологид яаж нөлөөлсөн цаашид ямар нөлөө үзүүлэх бол? Таны бодлоор халим ба хараацай шувууг судалж шинжлээд нисэх ба усан онгоцны түлш хэмнэж чадах уу? Шумуул усан дээр яаж, яагаад живэлгүй байж чаддаг вэ? Аалз гэнэт үсрэхэд түүний хөл ямар үүрэг нөлөөтэй вэ?[1]

Загасны зүрх нь, усны даралтыг биед хамгийн бага байхаар, маш гайхалтай зөв зориуд байрлуулсан юм шиг байдаг. Энэ нь, хурд өсөх тутам гадны даралт багасаж зүрхний цохилтыг хялбаршуулах боломжтой гэсэн үг. Загасны нүд , хэчнээн хурдан байсан ч байнга ижил даралтанд байхаар хамгаалагдсан байдаг юм. Иим учраас, загасыг хурдан эсвэл удаан сэлэхэд, нүдэнд нь даралт нөлөөлдөггүй.

Бид бүхэн гэрийн дотор гэнэт хурдалж эсвэл удаан нисэн, агаарт хий зогсон, дээш доош нисэн, таазанд бууж зогсож чаддаг ялаануудыг харж болно. Аварга загасны сүүл салаалсан, ёлын даль жигүүрийн үзүүрийн өдүүд нь өргөн, халимны сүүлний хэлбэр зэрэг нь тэдний хөдөлгөөнд хидродинамик эсвэл аэродинамикийн давуу талууд биелэх боломжийг хангажээ. Хараацай ба туна загасны,сүүл далавчны хэлбэр ч бас энэ давуу талыг улам бүр нэмнэ. Хүн төрөлхтөн ч нисэх ба усан онгоцонд бүтэц боломжийг ашигласан юм.

Шинжилгээний дүнгээр, аварга загасны арьсан дээр байдаг жижиг сувгуудын давстай усны үрэлтийг багасгах болон хөдөлгөөний чөлөөт байдлыг хангахын тулд хамгийн зохистой бүтэц болон хэмжээнд буйг харуулдаг юм.

Хүн ба амьтдын ясны үеүд тослогдох гайхамшигт зарчим нь өнөөдөр хүртэл техник технологийн тосолгоо хийх аргуудад иж бүрэн тайлбарлаагүй юм.

Хасах хэмд амьдардаг антифризтай загаснууд, цөлийн халуун элсэн цөлд мөлхөх могойнууд, тэнгисийн таталт,түрэлтийн үед тэвчээртэй загаснууд байдаг. Морснууд 1600 метр гүнд шумбаж чаддаг бөгөөд, тэнд даралт биднийхээс 160 дахин их юм. Мөн түүнчлэн, далайн гүний амьтад ийм их даралт доор яаж амьдраад байгааг ойлгох аргагүй үүнээс өөр ч олон юмны учрыг олоогүй байна. Зарим тэнгисний амьтад усны гүнд удаан хугацаагаар шумбахдаа арьсныхаа тусламжаар цусан дахь азотыг гадагшлуулж , усны гадаргуунд гарахдаа даралтын өөрчлөлтөнд ордоггүй байна.. Гэтэл хамгийн мэргэшсэн шумбагчид ч гэсэн гүнээс усны мандалд аажим аажмаар дасгах байдлаар гардаг. …[2]

Энэ мэтээр , хүн бүр эргэн тойрныхоо оршигчдыг бодоход , хязгааргүй ухаан,сүр хүчний эзэн болсон нэгэн туурвигч бий гэдгийг,бас өөрийгөө дэмий бүтээгдээгүй гэдгийг, энэ дэлхийд тодорхой нэгэн зорилгоор ирснээ анзаарна. Ер нь, эрдэм шинжилгээний олон ажлын дүнгээр, эртний овгийн шашнуудаас хамгийн хөгжсөн нь хүртэл бүхнийг өөрчлөх нэг агуу хүч оршиж байгааг итгэж үнэмшихээс аргагүйг тогтоосон юм.[3]

Аллахын оршиж ба цорын ганц буйг заасан баримтууд маш олон байдаг. Эдгээрээс хүн бүхний маш амархан гэрчилж чадах хэдэн жишээ хэлье:

Хүний үр хөврөл бүрэлдэх, төрөх ба өсөх, хүний оюун ухаан, түүгээр барамгүй ямар эдээр туурвигдан, ямар байдалд орсон нь …

Хүний айдас ба итгэл найдвар төрүүлэх цахилгааны цахих, тэнгэрээс хур бороо бууж, үхсэн хөрсийг дахин амилуулах нь …

Тэнгэр газрын нэг бүхэл систем оршиж буй бөгөөд энэ хоёрын хоорондын тоологдошгүй амьтадыг туурвиж бий болгосон буй нь…

Салхи бороо орохыг хэлж өгдөг нь , үүл бороог зөөдөг нь , нуур ба тэнгис бий болсон нь, уул мэт аварга том онгоцнууд хэдэн мянган гростонн жинтэй мөртөө усан дээр тогтох нь, дээр нь хэдэн зуун нисэх онгоц буудаг жижигхэн нэгэн хот шиг усан онгоцнууд далайд хөвөх нь нь[4]

Хамаг амьтадыг тэнгэр газар тэжээдэг нь…[5]

Хз. Мевлана өгүүлрүүн:

“Аяа хүү минь, бичгийг нэгэн бичигч бичсэн нь илүү юу, эсвэл өөрөө бичигдсэн бол илүү байж таарах уу?” (Мэснэвий, б. 6, бадаг: 368)

“Аяа гарын ургүй хүн ээ, хэлээч, гэрийн нэг барилгч, нэг архитэхт байсныг бодох нь уу, эсвэл баригч ба архитэхт болохгүйгээр өөрөө бие болсныг бодох нь уу ухаанд илүү зохимжтой байх вэ? Сайхан урлагийн бүтээл, сохор согог хүний гараас гарах уу, эсвэл гарын уртай, нүдний хараатай, сэтгэлийн мэдрэмжтэй хүний бүтээл юм уу?” (Мэснэвий, б. 6, бадаг: 369-371)

“Хийсэн, зурсан бүхэн та , мэдсэн ч мэдээгүй ч, бүгдийг хүний гарааар бүтээдэг!Ваарчин ваарчны ажлаа хийнэ; түүнийг зуурна, хэлбэрт оруулна, бүтээнэ! ваар , урлагчгүйгээр, өргөсөж, уртсах уу? Мод ч гэсэн мужааны гарын аясаар, түүнийг л дагна! Тийм байсангүй бол, үрэх, зүсэх, бусад модод хавсрах арга байхсан уу? Хувцас бас оёдолчны гарт оролгүй, яаж хайчлагдан, яаж оёгдохсон билээ? Аяа ухаантай хүн ээ, усны сав ус зарагчийн гарт ороогүйсэн бол, яаж дүүрч, яаж хоосрох билээ? Чи ч, хором бүрт, амьсгаа авч,хором бүрт гаргах ёстой! Тэгэхлээр, аяа учиртай хүн ээ, чи тэр ижилгүй, тэр агуу Туурвигчийн уран гарт байна! Нэгэн өдөр болж, нүдний чинь хөшиг нээгдэн, нууц уяаг тайлбал, урлаг урлаачийн гарт янз янзын хэлбэрт ордгийг ухаарна!” (Мэснэвий, б. 6, бадаг: 3332-3341)

Оршигчдын бие бүтэц болоод содон нэгэн шинж энэ бүтцийн дотор оршиж буйг “тохиолдол” гэж тайлбарлах нь огт боломжгүй. Проф. Др. Эдвин Конклин ингэж хэлнэ:

“Амьдралын жамыг өөрчлөх гэж санаархах нь, хаа нэгэн хэвлэлийн газар тохиолдлоор хэвлэгдсэн нэгэн агуу нэвтэрхий толийг манайх гэж санаархахтай адил.”[6]



[1].     Доц. Др. Сами Полатөз, Байгаль дахь Инженерийн Үйлс, Измир 2004, х. 15-16.

 

[2].     Полатөз, д.б, х. 18-42.

 

[3].     Проф. Др. Гүнай Түмэр, “Шашин” зү., ДИА, Истанбул 1994, IX, 315-317.

 

[4].     Рүүм, 20-46; Шуураа, 29, 32; Яасийн, 33-41; Бакара, 22. Мөн хар. Ибрахим, 32-33; Рүүм, 40, 48, 54; Фаатир, 9; Мү-мин, 61, 64, 79; Жаасие, 12; Талак, 12.

 

[5].     Фаатир, 3.

 

[6].     The Evidence of God, х. 174; Проф. Др. Вахидүддин Хан, Ислам Сүрдүүлж Байна, х. 129.