Расулуллах хамаг хүн төрөлхтөнд эцэсгүй халаамж ба энэрлээр дүүрэн байв. Аугаа Эрх нь ингэж айлдав:
“Үнэхээр танд өөрсдөөс тань тийм нэгэн Пайгамбар ирсэн нь, таны санаа зовсон нь түүнд маш хэцүү санагдана. Тэр танд маш их хорхойт, итгэгчдэд маш их халамжтай, энэрэлтэй байдаг.” (Тэвбэ, 128)
Хэдий ч түүний итгэгчдэд халамж нь илүү байсан ч, Кур-ан түүний хамаг хүн төрөлхтөнд халамжтай байсныг гэрчилнэ. Кур-ан мөн түүний үммэтин хамаг хүн төрөлхтөнд, түүнчлэн дайснаа өрөвдсөнийг илэрхийлэв:
“Та тийм хүмүүс юм; тэд танд дургүй ч та тэднийг хайрлана. Та бүх судруудад итгэж үнэмшинэ; тэд бол тантай уулзахдаа «Бид итгэлээ» гэцгээв; өөрсдөө үлдэхдээ бол танд өширхөж хурууны өндгөө хазна. Ингэж хэл: «Өшөөнөөсөө (зовж) үхэцгээ!» Андашгүй нь Аллах зүрхний доторх зүйлсийг үнэнээр нь мэддэг.” (Ал-и Имран, 119)[1]
Хз. Пайгамбар зөвхөн хүмүүст биш, амьтад болон ургамалд ч эцэсгүй энэрлээр дүүрэн байв. Мүшрикчүүд урваж гэрээгээ эвдэн дайныг сонгосонд нь Расулуллах түмэн хүнээр бүрдсэн гайхамшигтай цэргийн хамт Макка руу замд гарсан байв. Арж гэсэн газраас хөдөлж Талуб руу явах замдаа, төл өлбөрч тэднийг хөхүүлж байсан нэгэн нохойг харав. Шууд асхабаасаа Жуайл бин Сүракаг хажуудаа дуудан энэ амьтад дээр мануулаар босгов. Исламын цэргийн эх нохой болон төлийг айлгахгүй тухай үг хэлэв. (Вакидий, ii, 804)
Расулуллах нэгэн өдөр Энсараас нэгний цэцэрлэгт очив. Тэнд байсан нэгэн тэмээ Пайгамбар Эзнийг маань харангаа орилон нулимс гоожуулав. Эзэн маань тэмээний дэргэд очиж, халамжаар илэв. Тэмээ нь тайвшрав. Тэгэхлээр нь Расулуллах р:
“–Энэ тэмээ хэнийх вэ?” хэмээн асуув. Мадинагийн нэгэн залуу дөхөж:
“–Энэ тэмээ минийх, Аллахын Элч ээ!” гэв. Расулуллах р:
“–Чамд хайрласан энэ амьтны улмаас Аллахаас айхгүй байна уу? Тэр чамайг түүнийг өлөн үлдээж, маш их ядраасныг надад гомдол болгож хэлэв” хэмээн айлдав. (Абу Давуд, Жихад, 44/2549)
Гэдэс нь хоосон тэмээний дэргэдүүр өнгөрч байхдаа ч:
“Ярьж үл чадах уг амьтдын тухай Аллахаас айцгаа! Тэжээсэн байхдаа уна, тэжээсэн байхдаа төхөөрч ид!” хэмээн айлдав. (Абу Давуд, Жихад, 44/2548)
Сэвадэ бин Рэбий- t эелдэг ба энэрлийн уг содон жишээг дамжуулав:
“Пайгамбар Эзний маань дээд онгонд гарч зарим зүйлс гуйлаа. Надад хэдэн (3аас 10ын хооронд) тэмээ өгөхийг тушаав. Дараа ч үүнийг санал болгов:
«–Гэртээ харихдаа гэр бүлдээ ингэж хэл; амьтдыг сайн сахиж, хоолыг нь сайхан өгөг! Бас тэдэнд хумсаа засахыг тушаа, тэгээд тэдний сааж байхдаа хөхийг нь шархдуулахгүй!»” (Ахмад, III, 484; Хэйсэмий, V, 168, 259, VIII, 196)
Нэгэн өдөр Расулуллах хонь сааж байсан хүнтэй тааралдав. Түүнд:
“–Хэн ээ! Малаа саахдаа үр төлд нь сүү үлдээ!” хэмээн айлдав. (Хэйсэмий, VIII, 196)
Абу-д Дэрда t нэгэн өдөр тэмээндээ хэтэрхий ачаа ачсан хүмүүстэй тааралдав. Тэмээ ачааны хүндээс босч чадахгүй байв. Абу-д Дэрда t шууд тэмээн дээрх илүү ачааг авч малыг босгосны дараа эзэнд нь ингэж хэлэв:
“–Хэрэв Аллах Таала, амьтанд учруулсан зовлонгоос болж олсон нүглийг тань өршөөвөл, танд маш том өршөөл хайрласан байх болно. Би Расулуллах Эзний маань ингэж айлдахыг сонсов:
«Аллах Таала уг хэлгүй амьтдад сайнаар хандахыг тушаана! Өгөөмөр газраар өнгөрч байвал амьтдынхаа жаахан бэлчихийг зөвшөөрцгөө! хориотой газраар явж байвал, түүгээр хурдан өнгөрцгөө, тийм газар цаг алдан амьтаддаа зовлон ба аюул битгий хүргэцгээ!»” (Ибн-и Хажэр, эл-Мэталибү-л Алие, II, 226/1978)