Аугаа Эрх нь Кур-ан Судартаа гоё ба цэвэр зүйлсээс ашиглахыг боолууддаа халал (шашны талаар чөлөөтэй, цэвэр) болгон, эдгээрийг хориглохыг хүсэгсдийг загнасан байдаг. Дараа нь Өөрийгөө хүмүүсийн ашигт буй зүйлсийг хориглолгүй, зөвхөн аюултай зүйлсийг харам (шашны талаат хориотой, бохир) болгосноо заан ингэж айлдав:
“Хэл: Раб минь ил далангүйгээр хамаг муухай ба ёс суртахуунгүй үйлсийг, нүгэл ба эрхгүйгээр хязгаараа давахыг… харам болгосон юм.” (А-раф, 33)
Нүгэл ба харамууд хүнийг эд ба сүнсний талаар хохиролд чирдэг хортой адил юм. Гэтэл шайтан ба нэфс (амь) тэднийг чимэглэн хүмүүст таатай шиг үзүүлнэ. Үүнд хуурагдсан хүмүүс ч эцэст нь амьдралаа сандаана. Харин халал буй зүйлс тоо болон ашгаараа илүү юм. Учир нь, “Зүйлсийн үндэс нь ибаах юм.” Өөрөөр хэлбэл нэг юмын харам байсны тухай шашны хүчит баримт үгүй бол тэр нь халал юм. Иим учраас харам ба хорио болсон зүйлс гажилт гэмээр бага юм. Мөн түүнчлэн, Ислам хорио бүрийн хууль ёсны үндсэнд өөр сонголтыг буюу илүү сайн ба цэвэр буйг нь заасан байдаг. Гэтэл ямар учиртай юм бол, хүн төрөлхтөн ийм олон халал зүйлийг орхин тодорхой тоотой харамуудыг сонирхоно.
Хэрэгцээ, санаандгүй шаардлага, албадах ба амины аюулын тохиолдолд зарим хорионуудыг халал шиг бодоход түр зуур ба хэрэгтэй чинээгээр зөвшөөрөл өгнө.[1] Гэтэл хэрэгцээ болон шаардлагыг тогтооход бие хүний бодлоос илүү шашны хууль ба бодит хэмжээг авах нь тодорхой юм.
Исламын тавьсан хорионуудын зорилго биеэр ба нийгмээр хүмүүсийг бүх төрлийн төөрөл ба буруугаас хамгаалах, энх тайван амьдрах ба Раббынхаа онгонд цэвэр духтайгаар гарахыг нь батлах юм. Үүнээс үзвэл Исламын хорионууд түүнийг энэрлийн шашин гэдэг энгийн учир ба үр дүн юм.
Нөгөө талаас Ислам шашин нь итгэл үнмэшил, ёс суртахуун болон хуулийн хэргийг нэг нэгтэйгээ холбогдуулан бүтэн ба тэгшээр нэг дор илэрхийлсэн юм. Илэрхийлсэн итгэл үнэмшил ба ёс суртахууны үндэсийг заримдаа хуулийн шийдвэрээр дэмжсэн байдаг.
Исламын тавьсан харамуудын бидний мэдсэн эсвэл мэдсэнгүй маш олон нууц учир ба хэрэг байдаг. Эд хорионуудыг дагах нь юуны өмнө боолын Раббынхаа өмнө чухал шалгалт өгөхтэй адил. Үүний хамт, шашны хориог дагах нь, боолуудад эд болон сүнсний маш олон ашиг олгоно. Аугаа Эрхийн хүмүүст уг талын энэрэл болон халамжид жишээ болгох хэдэн харам ба тэдний хохирлыг дурдах нь тохиромжтой байх болно: