Хаж мөргөл нь эдийн засаг болон эрүүл мэндийн талаар хүч хүрэх хүмүүсийн, амьдралдаа нэгэн удаа, тодорхой өдрүүдэд Мэккэ хот дахь Кабэд зочлон үйлдэх мусульманы нэгэн үйлчилгээ юм. Хажид очсон мусульм аны чухал зан үйлийг мэдэж ,залбирч,боловсорч дурдатгал үлдээх болно. Хөдлөх бүртээ Аллахыг санан Түүний хайрыг сэтгэл зүрхэндээ мэдэрч хүлээж авна. Даруу занд суралцаж, энэ насны хуурамчийг ухаарч, тэвчээрт суралцаж, буулт хийх, туслах, итгэл үнэмшил, цаг ба хөдөлгөөний дициплин, үхэл ба киямэтын бэлтгэл, ямар ч ургамал болон амьтанд аюул үл хүргэх, хэний тухай ч муугаар эс бодох мэтийн сайхан шинж олж авна. Учир нь, гадны төрхөөрөө зарим им тэмдэг агуулсан хаж, үнэндээ сэтгэл зүрхийг догдлуулж тусгай байрлал тусгай хөдөлгөөнөөс бүрддэг юм. Тийм учраас хүн бүр түүнээс олон талаар суралцаж ашиг олж авдаг.
Хаж нь хүнийг зүрх сэтгэлийн амьдралд зална. Учир нь энэ эелдэг зөөлөн үйлчилгээ амьтны амь үл хороох, нэгэн ялаа ч эс алах, навч ногоог үл тастах, Аллахын туурвисныг үл шалбалах мэтийн халамж, энэрэл ба хайраар дүүрэн байдаг.
Хажжид очсон мусульманчууд, ижил цаг ба газар дотор нэг дор уулзан, сэтгэл зүрхээрээ холбогдоно Хүмүүсийн нутаг ус удам угсаа гарал үүсэл арьс өнгөний ялгаа үгүй болж Исламын найрамдал орно. Тэнд дарга-ажилтан, баян-ядуу, эрдэмтэн-мунхаг, хаан-хар ард бүгд нэг дор, ижил хувцас өмссөн, ижил зиндаанд ба ижил эгнээнд зэрэгзэн сууна. мусульманчууд тэнд нэг нэгнийхээ уйтгар зовлонг хуваалцаж бие биеэ сонсон, алсад суугаа ах дүү нартаа мэнд илгээнэ.
Энд хүртэл дурдсанаас гадна үйлчилгээнүүд ч бий бөгөөд, бүгд нь маш олон нууц учир ба ашигтай байдаг.
Үйлчилгээнүүдийн нууц учир ба ашиг нь, бидний дурдсанаар дуусдаггүй. Үйлчилгээнд бидний ойлгож эс чадах бусад маш олон нарийн нууц байдаг. Тэдний зарим нь цаг хугацааны явцад илэрч мэдэх бөгөөд, гол учир ахиратыг ойлгоно.
Андашгүй нь мусульманчууд үйлчилж байхдаа ийнхүү дэлхийн болон жижиг ашгийг бодохгүй. Тэд үйлчилгээгээ Аллахын агуу тааламжийн тухай л хийдэг. Харин бидний дурдсан төрлийн ашгууд ч Аллахын боолууддаа хайрласан сайн сайхан юм. Эдгээрийг мэдэх ба бодох нь хүнд тустай дур ба хүсэл олгоно.[1]
Энд хүртэл товчоор дурдсан үйлчилгээнүүдийг харвал, Исламыг амьдралын бүхэл тал гадна дотуур харьцаатайг үзнэ. Ислам нь нэгэн өдөр эсвэл тодорхой цаг үед багтаж чадах шашин биш юм. Амьдралыг төрөхөөс үхтэл, түүнчлэн хойд насан хүртэл бүх талаар нь агуулна. Др. Тимоти Гианотти ингэж хэлнэ:
“Исламыг сонгосныхоо дараа би үүнийг анзаарав; уг шашин дэлхийн бүх талыг үйлчилгээний газар болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл ажиллагааг нэг талд орхиж Аллахыг дурдах тулд өөрийгөө хийдэд хаах хэрэг үгүй. Жишээлбэл мөргөл нь хүн бүрийн хувьд Аллахыг байнга дурдахын хамгийн хялбар, хамгийн амархан хэрэглүүштэй арга.” (Ахмэт Бөкэн – Аyхан Эрyигит, Шинэ Амьдралууд, I, 15-16)
[1]. Үйлчилгээнүүдийн эрдмийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах тул хар. Осман Нури Топбаш, Ислам, Итгэл Үнэмшил, Үйлчилгээ, х. 192-418 (http://www.islamicpublishings.net/images/book/ingilizce/islamimanibadet_ing.pdf); Проф. Др. Өмэр Чэлик, Др. Мустафа Өзтүрк, Др. Мурат Кая, Үсвэ-и Хасэнэ, Истанбул 2003, I, 110-221 (www.usveihasene.com); Др. Мурат Кая, Эзнээс р маань Амьдралын Хэмжээнүүд, Истанбул 2008, х. 62-307.