Эцэст нь дөч хүрэхлээр нь, Аллах Таала:
“Чамайг туурвисан Раббынхаа нэрээр унш!”[1] хэмээн тушаалаараа түүнд пайгамбарын үүрэг хайрлав. Аллахын Элч урилгаа анх нээсэн өдрүүдэд Сафа даваанд өндөр нэгэн хадан дээрээс Курайшчуудад хандан:
“–Аяа Курайшийн нийгэм! Би танд тэр уулны бэлд эсвэл тэр хөндийд дайсны морьтнууд бий; шууд танд довтолно, барааг тань булааж авна гэвэл, надад итгэх үү?” хэмээн асуув. Тэд огт бодолгүй:
“–Тийм итгэнэ! Одоо хүртэл чамайг дандаа зөв буйгаар оллоо. Худал хэлснийг чинь хэзээ ч сонсоогүй!” гэцгээв.
Тэгэхлээр нь Расулуллах өөрийгөө Аллахын талаар илгээсэн сануулагч нэгэн пайгамбар буйг зарлав. Үгэнд нь итгэж Аллахын хүссэн шиг амьдрагчдын ахиратад төгс төгөлдөр шагналд хүртэж, үгүйсгэгчдийн бол маш ширүүн зовлонтой тааралдахыг, тийм учраас энэ дэлхийд байхдаа мөнхийн амьдралд маш сайн бэлтгэх хэрэгтэйг бишрэлтэйгээр ярив. Гэтэл хүмүүсийг буруу итгэл үнэмшлээс буцаах нь маш хэцүү байв.[2]
Аллахын Элч тэр өдрөөс хойш аймгийнхаа хамаг зовлон зүдүүрийг үл хайхран Эрхэд урихаас нэгэн мөчөөр ч хойш зогсоогүй. Айл бүрээр явж, хажжийн хамт олон ба зах зээлээр айлчилж, завшаан бүртээ хүмүүсийг авралтад дуудаж байв. Залхах гэдгийг огт мэдэхгүй, хамгийн ширүүн дайсандаа ч ижил үнэнийг дахин дахин ярьж байв. Хүмүүст:
“Энэ хийсэн ажлын хариуд танаас огт хөлс нэхэхгүй !”[3] гэж зөвхөн Аллахын тааламжийн төлөө мэдүүлж ярьснаа тайлбарлаж байв. Зөрүүд зантай кафирчууд бол, түүнээс гайхамшгууд нэхсээр байв. Аугаа Эрх ингэж айлдав:
“…Ингэж хэл: «Раббыгаа магтмуй. Би нэгэн хүн буй элчээс өөр юу ч биш.» Хүмүүст хидаяат (авралт, бэлэг) хүрэхэд, тэдний итгэн үнэмшихийг саатуулсан нь зөвхөн тэдний: «Аллах пайгамбар болгож нэгэн хүн илгээсэн гэж үү?» гэсэн буй юм. Ингэж хэл: «Дэлхий даяар алхаад суурьшигсад нь (хүн биш) мэлэк байсансан бол, бид ч тэдэнд тэнгэрээс пайгамбар болгож нэгэн мэлэк илгээх байв.»” (Исра, 93-95)
Расулуллах үммий хүн байсан, тэр үеийн ихэнх хүмүүс шиг унших бичихийг мэддэггүй байв. Тийм учраас ярьсан зүйлсийг ямар нэгэн ном эсвэл хүнээс сураад хүмүүст дамжуулах боломжгүй байв. Үммий нэгэн хүний дөчин наснаас хойш гэнэтхэн хамгийн өндөр зэргийн уран ба ойлгомжтой үг хэлэх урлагаар маш чухал мэдээлэл өгч эхэлсэн нь зөвхөн тэнгэрлэг вахийтай байж болохсон. Үүнийг тэр үеийнх хамаг өстөн нь мэдэж, зөвшөөрч байв. Аугаа Эрх Кур-ан Сударт ингэж айлдав:
“Чи үүнээс өмнө бичиг бичдэггүй, эсвэл гараараа тэрийг бичдэггүй байв. Тийм байсансан бол, худлыг дагагчид нь сэжигт унах байв.” (Анкэбүт, 48)
Мүшрикчүүд, Пайгамбар Эзний маань боловсролыг шагшиж, түүний ерөөсөө худал хэлээгүйд чин сэтгэлээрээ итгэж байв. Гэтэл эрх бусаар татаж авсан дэлхийн зарим ашиг хонжоо болон сэтгэл дуртай зангаа болимооргүй байв. Жишээлбэл Аллахын Элч нэгэн өдөр, хатуу өстөн нь байсан Абу Жэхил болон найзуудынх нь дэргэд очив. Тэд:
“–Мухаммед аа! Үнэхээр бид чамайг үгүйсгэхгүй. Чи бидний дэргэд хэтэрхий үнэнч, итгэмжтэй нэгэн хүн байна. Гэхдээ бид чиний авчирсан аетуудыг л үгүйсгэн…” гэцгээв. (Вахидий, Эсбабү Нүзүл, х. 219; Тирмизий, Тэфсийр, 6/3064)
Мүшрикчүүд Хз. Пайгамбарыг зорилгоос нь болиулах тулд маш их хичээцгээв. Түүний маш их хайртай байсан авга ахаас нь тусламж шаардав. Эзэнд маань очиж түүнийг өөрсдөө хаанаар сонгох, хоорондоо мөнгө цуглуулж хамгийн баянаа болгох, хамгийн гоо сайхан бүсгүйчүүдтэй гэрлүүлэх мэтийн сонирхолтой олон санал болгож, “Чамайг юу хүссэн хийхэд бид бэлэн” гэцгээв. Аллахын Элч нэлээд ил ба ойлгомжтой уг хариуг өгөв:
“–Би танаас юу ч гуйхгүй байна. Баялаг ч, ханы цол ч, удирдамж ч! Миний ганцхан хүсэл ийм юм: Бурхадыг шүтэхээ больж, цорын ганц буй Аллахд л үйлчилцгээгээрэй!” (Ибн-и Кэсир, эл-Бидае, III, 99-100)
Пайгамбар Эзнээс маань ямар нэгэн буулт гардаж чадсангүй мүшрикчүүд, даралт хийх хөдөлгөөнийг эхлүүлэв. мусульманчуудад хийсэн зовлон ба харгислалыг өдөр бүр ихэсгэв. Хэсэг мусульманчууд, тэр үеэр эрх тэгш байдал тогтсон Абиссинд хижрэт (нүүдэл) хийв.