Расулуллах хэтэрхий эгэл ба даруу амьдардаг байв. Хз. Айша эх маань ингэж дамжуулна: “Хүмүүс Расулуллах Эзэнд маань нэгэн аyгаа авчрав. Дотроо сүү болон зөгийн балтай байв. Аллахын Элч ингэж айлдав:
«–Нэгэн ундаа дотроо хоёр шинж, нэгэн аyгаа дотроо хоёр нэмэлт! Надад энэ нь хэрэггүй. Гэхдээ үүнийг харам буйг бодохгүй. Зөвхөн киямат өдөр Аугаа Эрхийн намайг дэлхий дэх илүү зүйлсийн тухай асуухаас нь айна. Аллахын төлөө даруу зан гаргана. Хэн нь Аллахын төлөө даруу зан гаргавал Аллах түүнийг дээшлүүлнэ, хэн ч их зан гаргавал Аллах түүнийг доошлуулна. Хэн нь хэмнэлттэй хандвал Аллах түүнийг баян болгоно, хэн нь үхэхээ ихээр санавал, Аллахыг түүнийг хайрлана.»” (Хэйсэмий, X, 325)
Шифа бинт-и Абдуллах c ярина:
“Нэгэн өдөр Нэбий Экрэм Эзний маань дэргэд очлоо. Түүнээс зарим юм гуйж, байдлаасаа гомдол ярилаа. Тэр ч хажуудаа юм байгаагүйг хэлэн надад уучлал илэрхийлэв. Би ч «Юу ч өгөөгүй» гэж өөртөө жаахан шивнэлээ. Тэр хооронд үдшийн мөргөлийн үе эхлэв. Тэндээс охиныхоо гэрт очлоо. Хүргэн Шурахбил бин Хасэнэг гэрт нь харангаа бөвтнөж эхлэн түүнд:
«–Мөргөлийн үе ирсэн, чи одоо ч энд байна?!» гэлээ. Тэр ч:
«–Авга эгч ээ, намайг битгий буруушаа! Би хоёр хувцастай байсан, нэгийг Нэбий Экрэм Эзэндээ зээлдэж өгсөн» гэв. Тэгэхлээр нь би уг байдлыг буруушаан:
«–Эцэг эх минь түүний золиос болтугай! Би хүссэн юмыг өгөөгүй гэж түүн уурласан байсан, харин тэр ямар байдалтай байна !» гэлээ.” (Хаким, IV, 58/6892)
Хз. Айша эх маань ингэж айлдав:
“Расулуллах өглөөний цайнаас үлдсэн идээг оройд, оройн хоолноос үлдсэн идээг өглөөд хэзээ ч хадгалаагүй. Нэгэн хувцаснаас хоёр ширхэгтэй болоогүй. Хоёр цамцтай, хоёр нөмрөгтэй ч хоёр хормойтой эсвэл хоёр гуталтай ч байгаагүй. Гэртээ байхдаа зүгээр сууж харагдаагүй. Нэг бол нэгэн ядуугийн гутлыг засах эсвэл хэн нэгний хувцсыг оёдог байв.” (Ибнү-л Жэвзий, Сифатү-с Сафвэ, Бэйрут 1979, I, 200)