Б. ИСЛАМД ҮЙЛЧИЛГЭЭ ба ТЭДНИЙ НУУЦ УЧИР

Өмнөх хэсэгт Аллах буйг, бэлгэ дэмбэрлийг, хүнийг том шалгалтаар хамгийн сайхан маягт туурвисныг, түүнийг маш их чухалчилж буйг, маш олон боломж ба шинжүүд хайрласныг үзэв. Үүнээс хойш хүний оршигчдын уг хорвоонд ямар нэгэн үүрэг болон хариуцлага үгүй буйг төсөөлөх боломж бий юү? Ухааны хэн нэгний дэлхий дэх байдлын амьтад болон бусад ухаангүй оршигчдоос ялгаагүй буйг бодож чадаах уу? Иим нэгэн хүний идэх, уух, өмсөх, гэрлэх, арвижих хооронд эргэлзсээр, тодорхой хугацаа насалсны дараа өөрийгөө үгүй болж үхэл ирэхийг яаж бодох билээ?

Аугаа Эрх Кур-ан Судартаа ингэх айлдана:

“Бидний таныг ухаангүйгээр дэмий туурвисан бөгөөд өөрсдийгөө манай онгонд буцаалгахгүй гэж бодов уу?” (Мү-минүүн, 115)

“Би жин ба хүмүүсийг надад үйлчилгээг гэж л туурвив.” (Зарият, 56)

“Чамд ил (үхэл) иртэл Рабдаа үйлчил!” (Хижр, 99)

Ибадэт (үйлчилгээ) нь боол болох, үгэнд орох ба бууж өгөх гэсэн утгаар хэрэглэдэг бөгөөд, өргөн утгаараа бол хэн нэгний Раббынхаа мэдүүлсэн хэмжээнд амьдрахдаа хийсэн бүх хөдөлгөөн, үгс, мэдрэмж болон бодол юм.

Ибадэт нь Аллах Таалагийн боолууд дээрх эрх ба хайрласан шинжүүдийн хариугаар хийх шаардлагатай талархлын илэрхийлэл юм. Хийсэн үйлчилгээ үнэндээ хүний өөрийнх ашиг юм. Учир нь, үйлчлэх нь хүмүүсийг эд бараанд зүүгдэхээс аварч, хараа болон бодол санааг илүү өндөр зорилгонд залах ба илүү өргөн хязаараар явуулна.

Нөгөө талаас үйлчилгээ зөвхөн ахиратын төлөө биш. Үйлчилгээний сэтгэл ханамжийн ашгийн хамт эд барааны ашиг ч байдаг. Учир нь Ислам хүний идэвхийн ямар ч талбайг ч хайхрахгүй ба амьдралыг бүх чигээр нь агуулсан бүхэл нэгэн систем юм.

Ижлээр нь, Ислам хүний идэвхийн талбай хооронд зохимжтой нэгдэл ч барьдаг. Иим учраас, тэнгэрлэг шийдвэрийг дагасан дэлхийн үйлс үйлчилгээний буян олгохоор үл барам, үйлчилгээнүүд ч маш олон эд ба биеийн ашиг агуулдаг. Эдгээрийн нууц ба нарийн учрын нэг хэсэг нь хүний ухаанаар ойлгож болдог ч, ихэнхийг нь ухаанаар ойлгож чадахгүй. Угаасаа үйлчилгээний үндэс ч, Аллахад үнэнчээрээ боол хийх бөгөөд, дэлхийн ашиг олох биш юм. Гэхдээ, урамшуулахын тулд, үйлчилгээний ашгийг жаахан дурдмаар байна:

%d bloggers like this: