3. Асхаб Кирамын Кур-ан Сураад Сургах Хөдөлгөөн

Мусульманчууд түүхийн турш Кур-аны сургаалыг ихээр чухалчилсан байдаг. Учир нь Аллах ба Элч нь хүмүүсийг хамтран цугларч Кур-ан Судрыг уншин ойлгоход урамшуулдаг байв.[1]

Пайгамбар Эзэн маань Кур-аныг сайн мэдэгсдэд хаа ч үнэлсэн, тэдэнд байнга давамгайлуулсан юм. Имам, захирал болон дарга мэтийн нийгэмтэй хамаатай удирдлагын албатан томилох эсвэл шэхидүүдийг (шашны дайнд өөд бологсод) оршуулж байхдаа алийг нь өмнө оршуулах хэрэгтэйг асуувал, Кур-аныг сайн мэдэгсдийг илүүд үзсэн байдаг.[2] Тэбүк Дайнд явахад Нэжжарчуудын тугийг Умара бин Хазмад өгөв. Дараа нь Зэйд бин Сабитыг харахлаараа тугийг Умарагаас авч түүнд өгөв. Умара t:

“−Расулаллах аа! Надад уурлав уу?” гэж асуухлаар нь Пайгамбар :

“−Үгүй! Үнэхээр уурлаагүй! Гэтэл та нар ч Кур-аныг илүүд үзэцгээ! Зэйд Кур-аныг чамаас илүү цээжилсэн. Хамрыг нь огтолсон хар арьстан боол байсан ч Кур-аныг илүү цээжилснийг бусдаас илүүд үзнэ!” хэмээн айлдав. Эвс ба Хазраж аймгуудад ч тугаа Кур-аныг илүү цээжилсэн хүмүүст бариулахыг тушаав. (Вакидий, ИЙЫ, 1003)

Расулуллах  Вэда Хаж буюу салах хаж мөргөлийн үеэр:

“−Хүн төрөлхтөн өө! Шинжлэх ухаан танаас арилах буюу үгүй болохоос өмнө түүнээс хувиа авцгаа!” хэмээн айлдав… Нэгэн бадавий ингэж асуув:

“−Нэбийяллах аа! Шинжлэх ухаан биднээс яаж арилгах вэ? Бидний гарт Мусхафны хувиуд байгаа, түүний хамаг агуул\гыг сурцгаасан, эмэгтэйчүүддээ, хүүхдүүддээ, үйлчлэгчүүддээ ч сургасан…” (Ахмад, V, 266; Хэйсэмий, I, 200. Зү. Тирмизий, Илим 5/2653)

Ярианы уг хэсэг нь бидэнд асхаб кирамын Кур-ан Судрыг бичих, сурах болон сургах үйл ажиллагааны зэргийг заадаг. Үүнийг дараах үг ч дэмжинэ:

“Сахабагаас нэгэн гэртээ ороход эхнэр нь түүнээс шууд ийм хоёр юмыг асуудаг байв: 1) Өнөөдөр Кур-анаас хэдэн аяат буув? 2) Аллахын Элчийн хадисаас хэдийг цээжилсэн бэ?” (Абдулхамид Кэшк, Фий рихаби-т тэфсир, I, 26)

Асхаб-и Суффад багшаар томилогдсон Убада бин Самит t хүмүүст Кур-ан ба бичиг сургаснаа илэрхийлнэ. Тэр болон бусад сахабичууд гаднаас ирсэн хүмүүсийг гэртээ зочин болгож тэднийг дайлж, Кур-ан сургадаг байв.[3]

Үбэй бин Ка-б t ч Мадина хотод ирсэн хамт олонд Кур-ан ба фиких сургадаг байв. (Ибн-и Са-д, I, 316-317, 345; Вакидий, III, 968-969)

Расулуллах  Халид бин Вэлидиг нэгэн дайнд илгээв. Халид t тэндээс Аллахын Элчид бичсэн захидалдаа Бэни-л Харис аймгийг Исламд урьсан ба тэднийг байлдалгүй Исламд осныг мэдүүлсний дараа ингэж хэлнэ:

“Би тэдний хооронд сууж байна, тэдэнд Аллахын тушаасан зүйлсийг хэлж, хориглосноос нь татгалзуулж байна. Аллахын Элчийн захидлыг иртэл тэдэнд Исламын үндэс ба ПайгамбарЭзний маань Сүннэтийг л сургана.” (Проф. Др. Мухаммад Хамидуллах, эл-Вэсайку-с сиясиyе, х. 131)

Пайгамбар Эзэн маань өөрт нь хүрч ирээд саяхан мусульман болсон хамт олны гишүүдийн Мадинас түр сууж байгаад Кур-ан болон шашны үндэснүүдийг сурах ба өөрийнхөө яаж хийснийг үзэн Исламыг сайн ойлгохыг хүсдэг байв. Жишээлбэл Абдулкайсын хамт олон ирэхэд Энсараас тэднийг зочин болгох ба дайлахыг гуйв. Энэ хооронд хэрэгтэй шашны мэдлэгийг сургах ба мөргөлд хэрэгтэй сурануудыг цээжлүүлэхийг ч сануулав. Өглөө ирэхлээр нь мэнд эрэн, тэднээс Энсарын сонирхолд таатай байх эсэхийг асуув. Тэд ч таатай байснаа илэрхийлэв. Дараа нь Пайгамбар маань хамт олныг, шашныг бүр сайн сурч чадах гэж асхабын гэрт хэд хэдээр тараав. Энэ арга илүү ашигтай болов. Асхабын хичээсэн ба Абдулкайсчуудын сурах хүслээр төгс таатай болсон Пайгамбар Эзэн маань тэдэнтэй нэг нэгээр нь сонирхон цээжилсэн Тахийятыг, Фатиха болон бусад суранууд ба сурсан сүннэтийг өөрөө шалгав. (Ахмад, III, 432)

Үүнээс үзвэл Расулуллах  өөртөө ирсэн овогуудтай дотно сонирхолтой харилцаж байв. Буцахад ч тэднээс, энд сурсан юмаа нутагтаа ч сургахыг гуйдаг байв.[4] Ижил сонирхол ганцаараа ирэгсэдэд ч хүчинтэй байв. Жишээ нь Үмэйр бин Вэхб Мадинад ирж мусульман болоход Расулуллах  асхабдаа:

“–Дүүдээ шашныг нь сайхан ойлгуулаарай! Өөрт нь Кур-ан уншиж сургаарай!..” хэмээн айлдав. (Ибн-и Хишам, II, 306-309; Вакидий, I, 125-128; Хэйсэмий, VIII, 284-286)

Өдөр шөнөгүй Мэсжидэд байсан Асхаб-и Суффа, нэг талаас ухаан сурч, нөгөө талаар байнга ажиллан шавь ба багш боловсруулж байв.

Пайгамбар Эзэн маань ба халифууд нь Ислам бүлгийн тус тус төвүүдэд маш олон эрдэмтэй сахабийг багш болгож илгээв. Тэд хүмүүст Кур-ан болон сүннэтийг сургаж байв.[5] Жишээлбэл Мус-аб бин Үмэyр t Мадинад багшаар томилогдохдоо хүмүүст Исламыг ярин, завшаан бүрт Кур-ан уншиж байв.[6] Дамаскад илгээсэн Абу-д Дэрда t тэнд маш удаан насалж, маш алдаршсан нэгэн ухааны төв байгуулав. Түүний хяналт доорх шавь нарын тоо 1600 давж байв. Шавь нараа арван хэсэгт хувааж, аль нэгэнд боловсруулсан багш нараас нэгийг томилсон ба тэдний дэвшлийг ээлжээр хянав. Уг анхны шатыг давагсад шууд түүнээс хичээл авч байв. Ингээд дээд шатны шавь нар Абу-д Дэрдатай t суралцах болон доод төвшний шавь нарт нь багшлах эрхтэй болж байв.[7] Ижил аргыг бусад сахабийчууд өөр газарт ч явуулав.[8]

Хз. Умар т, Езит бин Абдуллахыг төвөөс холд амьдарч буй бадавийчуудад Кур-ан сургахаар илгээв. Абу Суфяныг ч бадавий аймгуудаар явж сурах төвшнийг нь тогтоох хянагчаар томилов. Тэр түүнчлэн Мадинад хүүхдүүдэд Кур-ан сургахаар гурван сахабийг томилон аль нэгэнд нь сарын 15 дирхэм цалин өгөв. Идэрчүүдийн ч хамт хүн бүрт, амраас нь доод зах нь таван аяат сургахыг тушаав.[9]

Нэг удаа Хз. Али т, Күүфэ Мэсжидээс дуу гарсныг сонсохлоороо юу буйг асуув. Түүнд:

“–Зарим хүмүүс Кур-ан сурч уншиж байна” гэв. Хз. Али:

“–Тэдэнд ямар их баяртай юм бэ! Эд нар Расулуллахын  санаанд хамгийн энхрий хүмүүс байлаа” гэв. (Хэйсэмий, VII, 162)

Табийнээс (асхабын дараахь үеийнхэн) Абу Надра ингэж хэлнэ: “Пайгамбар Эзний маань нэг дор цугларвал шинжлэх ухаан (хадиснууд) ярилцдаг ба Кур-анаас нэгэн сура уншдаг байв.”[10]

Мүжахид (хижрий тооллын 20-103), Ибн-и Абий Лэyлагийн зөвхөн Кур-анаас бүрдсэн ба хүмүүс уншихаар уулзсан нэгэн номын сан байгуулсныг мэдүүлнэ.[11]

Ибн-и Мэс-үүд тын энэ үг энэ талаар маш учиртай:

“Өөрөөс гадна бурхан үгүй Аллахад тангараг өргүмүй, Аллахын судраас намайг хаана буусныг мэдээгүй ямар сура буугаагүй юм. Дахиад Аллахын судраас намайг хэний тухай буусныг мэдээгүй ямар ч аяат буугаагүй юм. Хэн нэгнийг Аллахын судрыг надаас сайн мэдсэнийг сонсоод, тэмээгээр түүнд хүрэх боломжтой байвал, зогсолгүй шууд замд гарна.”[12] (Бухарий, Фэдайлу-л Кур-ан, 8)

Өөр нэгэн чухал зүйл ч, асхаб кирам нь Кур-ан сургалтыг маш их хүндэтгэн хийдэг байв. Абдуллах бин Мэс-үүд t нэгэн аяат уншуулан (сурган):

“–Энэ аяат нь дээр нь Нар мандсан эсвэл дэлхий даяар буй бүх юмаас илүү буянтай” гэдэг байв. Дараа нь тус үгээ Кур-аны аяат бүрийн төлөө дахидаг байв. (Хэйсэмий, VII, 166)



[1].Фатир, 29; Сад, 29; Таха, 124-126; Бухарий, Фэдайлү-л Кур-ан, 21; Мүслим, Зикир, 38; Ибн-и Мажэ, Мукаддимэ, 17.

 

[2].     Мүслим, Мэсажид, 290, Мүсафирийн, 269; Тирмизий, Фэдайлү-л Кур-ан, 2/2876; Нэсаий, Жэнайз, 86, 87, 90, 91; Ахмад, IV, 218; Хэйсэмий, VII, 161; Ибн-и Хишам, IV, 185; Ибн-и Са-д, V, 508.

 

[3].     Хар. Абу Давуд, Бүюү, 36/3416; Ибн-и Мажэ, Тижарат, 8; Ахмад, В, 315, 324; Ибнү-л Эсир, Үсдү-л Габэ, III, 160.

 

[4].     Нэсай, Эзан, 8; Абу Давуд, Рамазан, 9.

 

[5].     Даримий, Сүнэн, I, 135 (хэр. Дахман); Ибн-и Са-д, VI, 3.

 

[6].     Ибн-и Хишам, II, 43-46; Абу Нуайм, Дэлайлү-н нүбүввэ, I, 307; Хэйсэмий, VI, 41; Зэхэбий, Сиер, I, 182.

 

[7].     Зэхэбий, Сиерү а-лами-н нүбэла, II, 344-346.

 

[8].     Бэлазурий, Энсаб, I, 110; Хаким, I, 220.

 

[9].     Проф. Др. М. М. эл-А-зами, Кур-аны Түүх, х. 127.

 

[10].   Хатийб эл-Багдадий, эл-Факийх вэ-л мүтэфакких, Бэйрут 1395, II, 126.

[11].   Ибн-и Са-д, IV, 253; Ибн-и Абий Давуд, Мэсахиф, х. 151.

[12].   Мусулманчууд Кур-аныг хамгийн зөв аргаар сурч цээжлэхдээ үзүүлсэн анхаарлын ижлийг Расулуллах  Эзний маань хадийсуудад ч үзүүлэв. Үүнийг батлах хэдэн жишээ ийм байна:

       Абу Эyюб эл-Энсарий t мэдсэн нэгэн хадийсны тухай эргэлзэв. Тэр хадийсийг Эзнээс маань р сонсогсдоос зөвхөн Үкбэ бин Амир t амьд байв. Абу Эyюб Хазрат тэмээн дээр Мадинагаас хөдөлж уул, цөл даваад Эгиптэд хүрэв. Хз. Үкбэтэй уулзахдаа анх тэр хадийсийг асуув. Хз. Үкбэ ч хадийсийг ярив. Абу Эyюб t “Боллоо” гэн шууд тэмээнд унаж буцав. (Хаким, Марифэтү үлүүми-л Хадийс, х. 7-8; Ибн-и Абди-л Бэрр, Илим, х. 123)

       Жабир бин Абдуллах в, Абдуллах бин Үнэyсээс ганцхан хадийс асуухаар яг нэгэн сарын зам алхав. Нэг удаа Мадинагаас Дамаскад, нөгөөд нь Эгиптэд очив. (Хар. Бухарий, Илим, 19; Хаким, Марифэт, х. 8-9; Ибн-и Абди-л Бэрр, Илим, х. 127)

       Табийний анхдагчдаас Эбү-л Алие ингэж хэлэв:

       “Бид Басрад байхад Расулуллахын асхабаас ирсэн зарим үгс дуулж байв. Үүнд сэтгэл ханахгүй, шууд унаан дээрээ гарч Мадина ирээд хадийсийг шууд асхабын амнаас сонсч байв.” (Даримий, Мукаддимэ, 47/570; Хатиб эл-Багдадий, эл-Кифае фий илми-р ривае, Бэйрут 1988, х, 402-403)

       Сайд бин Мүсэйеб ч ингэж хэлэв:

       “Би зөвхөн нэгэн хадийс сурахаар өдөр шөнөгүй урт зам явж байлаа.” (Ибн-и Кэсир, эл-Бидае, IX, 106)

       Умар бин Абдилазиз, Мадинагийн захирал Абу Бэкир бин Хазмад ингэж бичив:

       “Хар, Пайгамбар Эзний маань хадийс юу байсан ч бич! Учир нь би ухааны алга болж, эрдэмтдийг алдахаас айна. Пайгамар Эзний маань хадийсаас бусдыг битгий зөвшөөр! Эрдэмтэд ухааныг тарааг, ухааны тулд (бүгдэд нээлттэй газруудад) хүрээ бие болгог, тэгээд мэдээгүй хүмүүс ингэж сураг! Учир нь ухаан нууц байвал алга болно.” (Бухарий, Илим, 34)

%d bloggers like this: