Аугаа Эрх нь эргэн тойронд маань хамаг юмыг хүн төрөлхтний ашигт хайрлаж өгснөө мэдээлнэ. Эдгээрийн талархлыг ёсоор нь илэрхийлэх тулд, орчиндоо хариуцлагаа мэдэн хандах хэрэгтэй. Орчноо хайхрамжгүй хэрэглэх, сүйтгэх ба үрэх нь, аюул нь дахин бидэнд эргэх үнэн юм. Аугаа Эрх ингэж айлдана:
“Аллахын тушаалыг эс тоодог тэд хүмүүсийн хийдэг алдааны улмаас эх газар болон тэнгист эвгүйдэл илрэн замбараа эвдэв. Зөв зам ба оновчтой байдалд буцах гэж Аллах, хийсний зарим муу үр дүнг тэдэнд амсуулна.” (Рүүм, 41)
Гэхдээ Аугаа Эрх өмнө нь: “Тэнгэрийг Аллах өсгөсөн ба тэгшиг Тэрвээр тогтоов, тэгшийг огт эвдүүзэй!”[1] хэмээн тушаасан байв. Гэтэл хүн төрөлхтөн үүнийг тоогоогүй, тийм учраас аюулыг нь өөрсдөө дааж байна.
мусульман нь сэтгэл дэх тайван болон сайн сайхныг байгальд ч ойлгуулан хүмүүст, амьтдад, ургамалд, мөн түүнчлэн амьгүй зүйлсэд ч сайнаар хандана. Ямар ч оршигчийг гутраахгүйдээ анхаарал тавина. Расулуллах Эзний маань дэргэдээр нэгэн шарил өнгөрөв. Эзэн маань р:
“Тав тухад хүрсэн эсвэл өөрөөсөө аврагдсан” хэмээн айлдав. Сахабийчууд:
“–Аллахын Элч ээ, «Тав тухад хүрсэн эсвэл өөрөө аврагдсан» хэмээн тань ямар утгатай вэ?” гэж асууцгаав. Расулуллах р:
“–Итгэсэн нэгэн боол нас барахдаа дэлхийн ядаргаа болон төвгөөс амарч Аллахын рахмэтэд (энэрэлд) хүрнэ. Нүгэлч муу хэн нэгэн нас барахдаа бол хүмүүс, хот, ой мод болон амьтад түүний муугаас аврагдан амар тайванд хүрнэ” хэмээн айлдав. (Бухарий, Рикак, 42; Нэсай, Жэнайз, 48; Ахмад, V, 296, 302, 304)
Тэгэхлээр бидний амьгүй гэж бодсон оршигчдод ч оюун байдаг. Үүний гэрчээс нэгэн уг өгүүлбэр юм:
Абдуллах бин Мэс-үд t ингэж хэлэв:
“Нэгэн уул нөгөөд нь нэрээр нь дуудан:
«–Оо хэн ээ, өнөөдөр чамд Аллах У Хазратыг дурдсан хэн нэгэн хүрэв үү?» гэж асууна. Хэрэв:
«–Тийм, ирсэн,» гэвэл үүнд маш их баясна.
Уг явдлыг Ибн-и Мэс-үүдээс дамжуулсан Авн бин Абдуллах үүнийг ч нэмнэ:
“–Уулнууд буруу худал үгсийг сонсоод буянт үгсийг сонсдоггүй юү?! Тэд буянтай сайхан үгсийг бүр анхааран сонсоно. аяат нь уулнуудын муу үгсийг сонсч буйг нь ингэж мэдээлэв:
«“Рахман хүүхэдтэй боллоо” гэцгээв. Үнэхээр та маш муухай нэг юм зохион гаргав. Үүнээс болж бараг тэнгэрүүд тэсрэн, газар хагаран, уулнууд нурж тархагдаад дэвсэрч байв! Тэд Рахманд хүүхэд олгосон гэж… Гэтэл хүүхэдтэй болох нь Рахманы алдарт зохихгүй. Тэнгэрүүд болон газар буй хүн бүр гажилтгүйгээр боол болон Рахмандаа хүрэх болно.” (Мэрьем, 88-93) (Бэйхакий, Шуаб, I, 453; Табэраний, Кэбийр, IX, 103)
Тэгэхлээр хүн хаана ч ба ямар ч тохиолдолд үймүүлэх үг ба хөдөлгөөнөөс заавал татгалзах ёстой. Бидний амьдарч буй хот, тосгон ба хөдөөний хээрийг, усыг, агаар ба үзвэрийг бохирдуулах, хог новш хаях нь хүний нэр хүндэд зохимжгүй үйл юм. Өөрийгөө ч бусыдг үл тоох гэсэн үг юм. Гэхдээ мусульманчууд бохирдуулсан газарт бусдыг үймүүлэх ба байгалийн гоо сайхныг эвдэхээ бодно; идсэн самрын яс, шил, лааз, цаас, боодлын үлдэгдэл мэтийн бохирдуулах зүйлсийг зам, гудамж, салхинд гарах газруудад үл хаяхыг, хүмүүсийг, дээр нэмэх нь амьтдыг үймүүлэх үйлс эс хийхийг итгэгч болох ба төгс хүн болохын нэгэн шаардлага гэж үзнэ. Учир нь Пайгамбар Эзэн маань, хүмүүсийг зовоох, яваад өнгөрж байхад үймүүлэх нэгэн мөч, нэгэн өргөсийг ч тэндээс холдуулахыг, итгэл үнэмшлийн салбар гэж үзсэн[2], Аллахын хүмүүсийг зовоогчдод дургүйг мэдээлсэн байдаг. Муаз бин Энэс t ингэж ярина:
“Би Расалуллахын хамт нэгэн дайнд явсан байлаа. Цэрэг буух газрыг багадуулан замыг хаав. Тэгэхлээр нь Нэбий нэгэн зарлагч илгээгээд цэргийн хооронд ингэж хашхируулав:
«–Хэн нь нэг газрыг багадуулах эсвэл нэгэн замыг хааж (эсвэл нэгэн итгэгчид зовлон хүргэвэл) түүний жихад (шашны дайн) үгүй.»” (Абу Давуд, Жихад, 88/2629; Ахмад, III, 441)
Алдарт Элч Эзэн маань энд, хэрэггүй байхад газар болон замыг нарийсгах ба ямар ч аргаар Аллахын боолуудад зовлон хүргэхийн хэр том алдаа буйг зарлан, ингэж хандагсдын буянаа алдахыг мэдүүлэв. Үүнээс үзвэл хамаагүй газар хог хаях, нулимах, машинаа тавих, хүмүүсийн өнгөрж явахад саад хийх бараа орхих мэтийн янз бүрийн зовоох хөдөлгөөнөөс татгалзах хэрэгтэй. Расулуллах өөр хадис-и шэрифуудэд ингэж айлдав:
“…Зам дээр мөргөл үйлдэх болон тэнд бууж хонохоос татгалз! Учир нь тэнд нь могой болон адгуусны өнгөрөх газар юм. Зам дээр бие засахаас татгалз! Учир нь тийм үйлс хүнийг гэсгээлд автах бүдүүлэг байдал юм.” (Ахмад, III, 305; 381)
“Гэсгээлд автах гурван юмыг хийхээс татгалз: Булгийн эхэнд, замын дунд ба хүмүүс амрах сүүдэрт газар бие бүү зас!” (Абу Давуд, Тахарэт, 14/26; Ибн-и Мажэ, Тахарэт, 21)
Пайгамбар Эзний маань уг содон зааварчилгаанд зөвхөн хүнийг биш, байгалийн бүхийг харан эв эеийг нь хадгалж, орчин ба зэрлэг амьтдын ч дүн ба нарийн анхаарлаар хамгаалсан нь ил харагдана.
мусульманчууд хүмүүсээс гадна амьтдыг ч үймүүлдэггүй, түүнчлэн тэднийг ч Аллах туурвисан гэж үйлчилсэн байдаг. Францын алдарт зохиолч Монтайнь: “мусульман Түркчүүдийн амьтдад зориулан сан ба эмнэлэг” байгуулсныг илэрхийлсэн юм. 17-р зуунд Османт гүрнээр аялсан Франц өмгөөлөгч Гуэр, Дамаскад өвдсөн муур нохой мэтийн амьтдыг анагаахад зориулсан нэгэн эмнэлэг байсныг дурдана. Иинхүү сантай хамаатай Проф. Др. Сибай ч ийм мэдээлэл дамжуулна:
“Сангийн хуучин уламжлалд өвчинт амьтдыг анагаах ба бэлчээх газар байдаг. Ногоо Талбай (одоогоор Дамаскад хотын цэнгэлдэх хүрээлэнгээр хэрэглэдэг талбай), ажиллах хүчээ алдсанаас эзний тэжээл ба халаамжаас холдуулсан амьтадын бэлчихэд дээр үед сан болгосон газар байв. Эдгээр амьтад үхтлээ тэнд бэлчдэг байв. Дамаскын Сангуудын хооронд муурны идэх унтах ба хэсэх газар ч байв. Өдөр бүр идэх юм олоход ямар ч бэрхшээлтэй тааралдахгүй олон зуун муур, энэ газрын данстай болсон шиг байв.”
Амьтдад төдий чинээ үнэ цэнэ өгсөн Ислам, мэдээж ой мод ба ногоон орчинд ч маш их үнэ цэнэ өгнө. Расулуллах ингэж айлдав:
“Киямат тэсэрч байсан ч танаас хэн нэгэн соёолж барьсан бол, киямат тэсрэхээс өмнө шууд түүнийг тарихыг хичээг!” (Ахмад, III, 191, 183)
Манай Пайгамбарын Асхабын алдартуудаас Абу-д Дэрда t Дамаска мод тарьж байв. Нэгэн түүн рүү дөхөн:
“–Чи Хз. Пайгамбарын нөхөр байсан боловч, мод тарихаар оролдож байна уу?” гэж шохоорхон асуув. Абу-д Дэрда Хазрат ч тэр хүнд ийм хариу өгөв:
“–Байз, миний тухай ийм яаралтай үр дүн битгий өг! Би Расулуллахыг ингэж айлдахад сонслоо:
«Хэн нэгэн мод тариад тэр модны жимснээс нэгэн хүн эсвэл Аллахын туурвигсдаас ямар нэгэн оршигч идвэл, тэр нь тухайн модыг тарьсан хүнд хандив байх болно.»” (Ахмад, VI, 444. Хар. Мүслим, Мусакат, 7)
Дахиад Расулуллах ингэж айлдав:
“Хэн нэгэн сидрэ модыг (хэрэггүйгээр) огтолбол, Аллах түүний толгойг тамд илгээнэ.” (Абу Давуд, Эдэб, 158-159/5239)
“Газар дээр гараад хамгаалагч нэгэн мэлэк хамгаалаагүй ямар ч ургамал байдаггүй. Уг байдал тухайн ургамлыг хурааж автал үргэлжилнэ. Хэн уг ургамлыг гишгэнэ бяцалбал тэр мэлэк тухайн хүнд хараана.” (Али эл-Мүттакий, Кэнз, III, 905/9122)
Пайгамбар Эзэн маань, Маккагийн хамт Мадина болон Тайф хотуудын тойргийг ч хэрэм болгон зарлаж тэнд мод огтлох, ногоон бүсийг хөнөөх, агнахыг хориглож[3] ингэж айлдав:
“Аллахын Элчийн цэцэрлэгт буй модод саваатайгаар цохиж, тэднийг огтолж үл болно. Гэтэл хэрэгцээ байвал, амьтдад идүүлэх зорилгоог зөөлхөн найгуулан навчийг нь сэгсэрч болно.” (Абу Давуд, Хаж, 95-96/2039)
Мөн Харисэ аймгийн бэлчээрийн тухай:
“Хэн нь эндээс мод огтолбол, байранд нь заавал мод тариг!” хэмээн айлдав.[4]
Абу Ду-шум эл-Жүхэний өвөөгөөсөө үүнийг дамжуулна:
“Расулуллах р, малдаа идүүлэх тулд гартаа барьсан саваагаар модны мөчир цохин навчийг нь унагаахыг хичээсэн нэгэн бадавий харав. Дэргэдэх хүмүүст:
«–Тэр бадавийг надад авчирцгаа, гэтэл зөөлнөөр ханд, түүнийг битгий айлга!» хэмээв. Бадавийг хажууд нь ирэхэд:
«–Ааяа бадавий! Навчийг зөөлхөн аргаар сэгсрэн унагаа, битгий цохь!» хэмээн айлдав.
Бадавийн толгойн дээр унасан навчийг одоо ч хараад шиг байна.” (Ибнү-л Эсир, Үсдү-л Габэ, Бэйрут 1417, VI, 378)
Үүнээс үзвэл Аллахын Элч завшаан бүртээ байгаль орчныг хамгаалах ба сайжруулахыг санал болгож, хамаг оршигчдыг хүндэтгэсэн, боловсрол сайтай нийгэм бие болгосон юм.
Анхны халиф Хз. Абу Бэкир тын дайнд явахаар бэлтгэл хийж байсан цэрэгтээ хандан хийсэн уг яриа, үүний гэрчийн нэг юм:
“Битгий урва, олз омгийн бараанд битгий урва, битгий харгисал, мүслээ (чих, хамар мэтийн эрхтнийг хэрчин зовоох) битгий хий, хүүхдүүд, настай болон эмэгтэйчүүдийг битгий ал! Хурма модыг үндэснээр нь битгий огтол эсвэл битгий шатаа, жимстэй модыг битгий огтол, хонь, үхэр, тэмээг – идэхээс гадна – битгий төхөөр! Сум хийдэд хаагдан өөрийгөө үйлчилгээнд зорьсон хүмүүстэй тааралдан; тэдний үйлчилгээг битгий үймүүл…”[5]
мусульманчуудад ийм нарийн бодлыг гэрчилсэн Комт дө Боньвал, :
“Османтын гүрэнд, ган халуунд хатаахгүй гэж ашиггүй модыг ч өдөр бүр услуулахаар ажилчдад мөнгө өгдөг тухай, Түркчүүдээс үүнийг харах боломж бий” гэжээ.
[1]. Рахман, 7-8.
[2]. Мүслим, Иман, 58.
[3]. Абу Давуд, Мэнасик, 96; М. Хамидуллах, Исламын Пайгамбар, Истанбул 2003, I, 500; а.млф., эл-Вэсайк, Бэйрут 1969, х. 236-238, 240; Али Рза Тэмэл, “Исламын Үзүүлээр Хүн ба Орчний Харьцаа”, Хүн ба Байгаль Орчин, х. 77.
[4]. Бэлазурий, Фүтүүху-л Бүлдан, Бэйрут 1987, х. 17; Ибрахим Жанан, Ислам ба Орчний Эрүүл Мэнд, Истанбул 1987, х. 59-60.
[5]. Бэйхакий, эс-Сүнэнү-л күбра, IX, 85; Али эл-Мүттакий, Кэнз, но: 30268; Ибнү-л Эсир, эл-Камил, Бэйрут 1987, ii, 200.