1. Аллахад Иман

Энгийн ухаантай бөгөөд нас гүйцсэн хүн бүрийн анхны үүрэг бол туурвигч Аллахаа таних, Тэрвээрт итгэн үнэмшиж үйлчлэх юм. Аугаа Эрх нь Кур-ан Сударт ингэж айлдана:

“Тэрвээр тэнгэр газар хоёр ба уг хоёрын хоорондох бүх юмын Раб юм. Тэгэхлээр зөвхөн Тэрвээрт үйлчилж Тэрвээрийн боол болоход тэвчээртэй бай. Түүний нэрээр дурдсан (Тэрвээрт тэнцүү эсвэл ижил) хэн нэгийг мэдэж байна уу?!” (Мэрьем, 65)

Дэлхийн явдлаас хол, гачигдан амьдарч Исламыг огт мэдсэнгүй хүмүүс мөргөл, мацаг, зэкат мэтийн үйлчилгээ болон шашны хуулийн бусад дүрмээр хариуцахгүй; гэтэл Аллахад итгэн үнэмших хариуцлагатай. Учир нь Аллах Таалад итгэх нь хүний байгалийн шаардлага юм. Хүн бүр орчлон дахь уг төгс содон оршигчдыг харж, тэдний агуу нэгэн Туурвигч буйг ухаарч мэднэ. Эрүүл ухаан бүр үүнийг ойлгоно

мусульманчууд Аллах Таалад ингэж итгэн үнэмшинэ:

Аллах Таала бий, цорын ганц, оршсоны өмнө ба хойд үгүй, туурвигдсаны нэгтэй ч төсөөгүй, эсвэл туурвигдагсад ч Түүнтэй төсөөгүй. Орших нь бусдад холбоогүй, өөрийнх биеэрээ л бий. Төрөхөөс, төрүүлэхээс, аав эсвэл хүү болохоос, цаг хугацаа болон газар байранд байхаас хол ба дээгүүр байдаг. Ямар ч багаж хэрэггүйгээр бүх юмыг мэднэ, сонсоно, харна. Андашгүй, эцэсгүй ухааныг эзэмшдэг:

Газар доор орж тэндээс гарсан, тэнгэрээс бууж түүн өөд өгссөн юу байсан ч бүгдийг нь мэднэ. Тэрвээр нууцыг мэдсэн Нэгэн юм чинь, Тэрвээрийн мэдээллээс тэнгэрүүд болон газар дээрх зэррэ чинээ юм ч зугтаж чадахгүй. Зэррэгээс бага эсвэл том хэмжээний хамаг зүйлс, Түүний ухаанд агуулдаг. (Сэбэ, 2-3)

Эм бүрийн юунд жирэмсэлснийг, хэвлийдээ юу зөөж буйг болон умай юуг хасч юуг нэмснийг мэднэ. Бүх юмыг нэг хэмжээгээр хийнэ. Харагдах ба үл харагдах орчлонг бүхнийг мэднэ. Үгээ нуусантай ил хэлсэн нь, шөнө нууж өглөө илэрсэн нь Тэрвээрийн мэдлэгээр бүгд ижил байдаг юм. Тэрвээр нууцыг ч нууцын нууцыг ч мэднэ. (Ра-д, 8-10; Таха, 7; Касас, 69; Сэждэ, 6; Хүд, 5)

Дахиад Аллах Таала, андашгүй ба эцэсгүй хүчийн эзэн юм. Эс тэгвээс уг бидний хараа оршигчдыг бий болгож чадахгүй, тэдний буйг үргэлжлүүлж чадахгүйсэн. Аугаа Эрх бидэнд Агуу Биеэ ингэж таниулав:

Тэнгэрүүд ба газрыг үгүйгээс бий болгохдоо эсвэл ямар нэгэн юмыг туурвих хүсэхдээ зөвхөн “Бол!” хэмээн, тэр ч шууд болчихно. (Бакара, 117)

Хамаг хүн төрөлхтнийг туурвих эсвэл үхсэний дараа бүгдийг нь дахин амилуулах нь, Тэрвээрт ганц нэг хүнийг амилуулахтай адил юм. (Лукман, 28)

Бүх орчлонгийн замбараа алдах гэсэн утгын Киямэт мэтийн маш том явдал ч Тэрвээрийн хүчээр зөвхөн нүд ирмэх зуур эсвэл илүү богино хугацаанд болчихно. (Нахл, 77)

Аугаа Эрх нь маргаангүй амьд, маргаангүй дур зоригтой юм. Хүснэ, хүссэнээ хийнэ. Кэлам бэлгэ ч харьяална, авиа болон үсэг хэрэггүйгээр хэмээнэ. Пайгамбар нараараа хүмүүст судар илгээсэн юм.

Аллах Таала орчлонгийн түншгүй ба хамгаалагчгүй туурвигч юм; туурвидаг, туурвиснаа амьдруулдаг, алдаг, дараа дахин амилуулах, сайн боолууддаа шинжүүд, муучуудад ч гэсгээлт бэлтгэсэн нь Тэр юм. Аллах Y, төгсийг илэрхийлсэн хамаг бэлгэтэй бөгөөд дутуу хамаг бэлгээс ч хол буй юм.[1]



[1].     Проф. Др. Бэкир Топалоглу, “Аллах” зү., ДИА, II, 488-489; Нэсэфий, Акайд, х. 31-36.

%d bloggers like this: