Ислам хүнд оршигчдын хооронд тусгай нэгэн байр ба нэр хүнд хайрлана. аяатууд ингэж айлдав:
“Бид хүнийг хамгийн сайн төрхөөр туурвив.” (Тийн, 4)
“Үнэхээр бид хүн төрөлхтнийг нэр хүндтэй болгосон, газар болон тэнгист тэднийг тээвэрлэх вâсыталар хайрлаж өгсөн, тэдэнд хэлал (шашны талаар цэвэр, шударга аргаар олсон) ба таатай ризэк өгсөн бөгөөд тэднийг туурвисан бусад оршигчдынхаа ихэнхээс давуу болгов.” (Исра, 70)
Нэгэн өдөр Расулуллах Эзний маань өмнүүр нэгэн шарил өнгөрч явав. Аллахын Элч босов. Түүнд:
“–Ааяа Расулаллах! Тэр нэгэн Еврэй хүний шарил байв!..” гэцгээв. Расулуллах р:
“–Тэр ч нэгэн хүн биш үү?” хэмээв. (Бухарий, Жэнайз, 50; Мүслим, Жэнайз, 81)
Эндээс үзвэл Пайгамбар Эзэн маань Аллах Таалагийн том шалгалтаар туурвисан “хүн”ий онгонд хүндэтгэн боссон байв. Ингэхдээ хүмүүсийн амьд нь нэг талд, өнгөрсний ч хүндэтгэхэд зохимжтой буйг заасан юм. Яла бин Мүррэ t үүнийг ярина:
“Нэбий (Номлогч) Экрэм Эзнийхээ дэргэд олон удаа зам явсан. Аллахын Элч р, хэн нэгэн хүний шарилтай тохиолдохдоо шууд оршуулахыг нь тушаан, түүний мусульман байх эсэхийг нь асуухгүйсэн.” (Хаким, I, 526/1374)
Дахиад Пайгамбар Эзэн маань:
“Шарилын ясыг хугалах нь, яг амьд хүний ясыг хугалахтай адил нүгэл юм” хэмээн айлдав. (Ибн-и Мажэ, Жэнайз, 63)
Шарилаа ч үүн чинээ ойшоосон хүний амь ба сүнс хэр үнэтэй болой?! Кур-ан Судар ингэж айлдана:
“…нэгэн амийг хядаагүй эсвэл дэлхий дээр замбараа алдаагүй хүнийг хэн ч албал, хамаг хүн төрөлхтнийг алсантай адил болно. Хэн ч нэгэн амийг дэлхий дээр байлгахад тусалбал хамаг хүн төрөлхтөнд амь хайрласан шиг болно…” (Майдэ, 32)
Иим учраас нэгэн хүн бусдын амийг эсвэл өөрийнхөө амийг хорлох нь хатуу хориглосон бөгөөд ингэсэн хүмүүст маш хүнд ял тогтоосон байдаг.[1]
Мэвлана Хазрат ингэж хэлнэ:
“Хүний жинхэнэ үнийг хэлбэл, би ч шатна, дэлхий ч! Гэтэл даан ч хүн үнэ цэнээ мэдээгүй, өөрийгөө хямдаар зарав. Хүн үнэндээ маш үнэтэй торго байтлаа, өөрийгөө хүрмийн нөхөөс мэт болгов.” (Мэснэвий, ц. III, бадаг: 1000-1001)
Аугаа Эрх нь нүгэлтэн боолуудаа ч хамгаалан, хойгуур нь ярихыг (гайбат) том нүглээс тоолов. Хүмүүсийг дооромжлохыг, тэднийг зэмлэхийг, муухай хочоор дуудахыг, дуурайхыг, тухайд нь муу санаатай байхыг, алдаа дутагдал болон далд байдлыг нь сураглахыг хатуу хэлээрээ хориглов.[2] Аугаа Эрх өөрийнхөө талаар эрхийг өршөөж мэдэхээ, гэтэл боолынхоо эрхийг өөрөө өршөөлгүй үүнийг тухайн эрхийн эзэн хүн шийдэхийг мэдүүлэв.
Ислам том үнэ цэнэ өгсөн хүнд өөрийнх нэр хүндэд тохиромжтой эрх хайрласан юм.[3] Исламын дүрмээр, хүний бий байх нь, түүний үндсэн хүний эрх агуулахын хангалттай шалтгаан юм. Хүн байх шинжийг хүний эрхийн үндсээр тоолсон Ислам хуульчид, түгээмэл нэгэн ойлголт хүлээн зөвшөөрсөн, хүмүүсийн хооронд хэзээ ч шашин, ураг, хүйс, анги ба үндэсний ялгаа хийгээгүй юм.[4]