в. Шинжлэх Ухааны Нээлтүүдэд туссан нь

Кур-ан Сударт шинжлэх ухааны хөгжил ба нээлтүүдэд гэрэл тусгасан маш олон аяат байдаг. Эдгээр ч Кур-аны гайхамшгаараа ирээдүйгээс мэдээлэл өгөх арга юм. Кур-ан Судрын үндсэн зорилго нь, тэвхидийд хүмүүсийн зүрхэнд суулгаж, тэдэнд авралын удирдамж байх юм. Жишээ нь дурдсан хамаг сэдвийг уг үндсэн зорилгын дагуу л илэрхийлнэ. Түүнчлэн, байгалийн ухааны салбарт орсон сэдвээр ч хүмүүст үлгэр жишээ болгон өгсөн мэдээлэл ч бүтнээр нь үнэнийг агуулна. Эдгээрээс хэдэн жишээ өгье:

Хүмүүсийн баяжих болон хээл хахуулийн тухай Кур-ан Судар нь, орчин үейн шинжлэх ухаан дөнгөж олж чадсан зарим мэдээлэл өгдөг. Эдгээр ялангуяа Хаж Сурагийн 5-р ба Мү-минүүн Сурагийн 11-13-р аяатуудад дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Проф. Др. Кэйт Л. Муур, эмбриёлогийн талбайд бичсэн бүтээлдээ хүний умайн дахь үеүдийг тайлбарласны дараа уг мэдээллийг аяатуудтай харьцуулаад, шинжлэх ухаан Кур-ан Судартай санал нийлсэн буйг, түүнчлэн Кур-аны өгсөн жишээ болон тайлбараараа шинжлэх ухааны өмнөөс явж буйг илчилсэн юм. Шинжилгээнийхээ дүнгээр Кэйт, Кур-ан болон Аллахын Элчийн  тухай том бишрэл мэдэрч Кур-аны 1400 жилийн өмнөх уг гайхамшгийг нь сэтгэл хангалуунаар батлав. Кур-анаас сурсан мэдээллийг, Before We Are Born (Бидний Төрөхөөс Өмнө) нэртэй номынхоо хоёр дахь хэвлэлд нэмэв. Өөрөөс нь:

“–Эдгээр мэдээлэл Кур-анд буйг яаж тайлбарлах вэ?” гэж асуухлаар нь:

“–Тэр Кур-ан нь Аллахын буулгасан вахийгаас өөр юм биш” хариултыг өгөв. (Гэри Миллэр, The Amazing Qur‘an, х. 34-39) )

Сүүлийн жилүүдэд орчлон өргөтгөж, галаксичууд бие биеэсээ гайхалтай хурдаар холдож буй нь нээгдэв. Захнаас захаа орчлонгийн Төгсөлгүй Хүчний эрхэнд буйг заасан уг хуулиар, томоохон галаксичууд хоорондох зайтай хамаатайгаар нэг нэгээсээ холдож байдаг. Жишээлбэл биднээс 10 сая гэрлийн жил зайтай нэгэн галакси, биднээс секундад 250 километр хурдаар холдож байхад, 10 тэрбум гэрлийн жил зайтай нэгэн галаксигийн холдох хурд нь секундад 250.000 километр юм.[1] Уг байдлыг Кур-ан Судар ингэж заана:

“Огторгуйг өөрийнх гараараа (хүчтэй ба маш бат байхаар нь) бид барьсан ба бид (түүнийг) өргөтгөж байдаг.” (Зарият, 47)

Агуу Раб маань, огторгуйд насаа барж дэлбэрсэн одны өөдөс буй солирын чулуулгаас дэлхийг хамгаалж байдаг. Бархасбадь ба агуу татах хүчээрээ Санчир, дэлхийд аюул хүргэж чадах олон юмыг гарах зам өгөхгүй мануулын үүрэгтэй юм. Заримдаа уг хоёр гаригийг даван дэлхийд хүрсэн солирын чулуу байж болдог. Энэ удаа тэдний өөдөөс өөр нэгэн хамгаалагч буюу Сар гарна. Атмосфэр үгүй тулд Саранд унасан солирын чулуу бүр нь гадарганд цохино. Эдгээр цохилтоос Саран дээр бие болсон тогоонуудыг жижиг нэгэн дуранаар ч харж болно. Сарны саадыг ч давсан солирын чулуу, хэрэв маш том биш байвал агаар мандалд орохдоо шатаж эхэлнэ. “Од харвах” гэж нэрлэдэг уг байдлын эцэст, солирын чулуу дэлхийн гадаргад хүрэлгүй Мезосфэрийн давхарт жижигхэн хог болж тарна. Дараа нь уг тоосон ширхгүүдийн аль нэгэн борооны нэгэн дуслын цөм болно.[2] Атмосфэр дэлхийг сансраас ирсэн аюултай гэрлээс ч хамгаална. Кур-ан уг үнэнийг ингэж заадаг:

“Бид тэнгэрийг хамгаалалтын нэгэн тайз шиг хийсэн. Тэд бол тэндэх (Аллах буйг заасан) баталгаануудаас нүүрээ эргүүлж байдаг.” (Энбия, 32)

Эндээс харвал Кур-ан Судар нэг талаас хүмүүсийн үйл ба хандлагыг зохицуулж байхдаа, нөгөө талаас ч орчлонгийн нууцанд анхаарал татан, түүнийг ном шиг унших ба агуулсан нууцыг сураглаж илрүүлдэг.

Кур-ан Сударт арван дөрвөн зууны өмнө ингэж айлдав:

“Бид салхийг тариулагчаар илгээсэн ба тэнгэрээс ус буулган, түүгээр таны усны хэрэгцээг хангав…” (Хижр, 22)

Уг аяат бууснаас хэдэн зууны дараа салхины ургамал ба үүлийг тарьж буй нь нээгдэв.

Рахман Сурагийн 19 ба 20-р аяатууд:

“Хоёр тэнгисийг бие биед нь хүрэхээр орхисон байв. (Гэтэл) тэдний хооронд нэгэн саад байдаг; бие биедээ нэвтэрч уулзаж эс чадна! (Өөрийнх байдлаа хадгална)” гэж айлдана. Фуркан Сурагийн 53 ба Нэмл Сурагийн 61-р аяат ч ижилхэн утга агуулна.

Уг аяатуудын мэдүүлсэн үнэн, Кур-аны манай эринд ухаарсан гайхамшиг юм. Сүүлийн хийсэн нээлтүүдэд Цагаан тэнгис ба Атлантийн далай хоёрын уулзсан Гибралтарын хоолойд, усны бие биедээ холихыг саад хийсэн үл мэдэх нэгэн хана, үл харах нэгэн хөшиг буй нь тогтсон юм. Ингээд хоёр тэнгисийн ус холигдохгүй, хоёр тал ч үндсэн өөр өөр шинжээ хадгалж байдаг. Тэнгисийн Ахмад Кусто, дараа нь, тусдаа бүтэцтэй тэнгис бүрийн уулзах цэгт усны ижил хөшиг буйг тогтоосон юм.

Ноён А. Браун, тэнгисийн тухай энэ ба төсөөтэй аяатуудтай тааралдав. Амтат ба давстай уснаас ч цэвэр мах, сувд ба шүр гарсныг; хоёр тэнгис бие биедээ холигдохгүйг; дарвуултай онгоцнууд салхиар явж буйг… илэрхийлсэн аяатуудыг бодлогоширсон уг Англи хүн, Энэтхэгийн эргийн хотын нэгэнд хүрэхлээрээ тэндэх нэгэн мусульманаас:

“–Танай пайгамбар Мухаммад тэнгисээр аялав уу?” гэж асуув. Тэр ч:

“–Үгүй, бидний мэдснээр тэр тэнгист хэзээ ч аялаагүй” гэв. Уг хариултын дараа Английн тэнгисчин, Кур-ан вахийгаас өөр аргаар Пайгамбар Эзэнд маань хүрч чадсангүйг шийдэв. Кур-аны тэвхид ба хуулийн хамаатай аяатуудыг бодон эдгээрийг Тэврат болон Библ дэх үгсээс илүү зөв ба утгатай гэж олж өөрийн шийдвэрээр мусульман болов. Дараа нь Эгиптэд очоод эрдэмтэдтэй уулзав.[3]

Матэматикийн профэсор Гэри Миллэр ингэж хэлдэг:

“Хз. Мухаммад пайгамбар болохоос өмнө атомын тухай мэдсэн нэгэн онол байв. Тус онолыг ч Герекийн гүн ухаантан Дэмокрит гаргасан байв. Энэ гүн ухаантны дагагчид ч, эд бараа нүдээр харахааргүй жижигхэн, хугалагдашгүй жижиг хэсэгтэй атом (зэррэ) гэж нэрлэсэн өөдсөөс бүрдснийг илэрхийлэв. Одоогийн шинэ шинжлэх ухаан нь, эд барааны хамгийн жижиг өөдөс буй атомын, харьяалагдсан барааны ижилхэн шинж агуулж ба яг ижлээр нь хугалж болдгийг нээв. Уг мэдээллийг, өнгөрсөн зуун дахь хөгжлийн үр дүнгээр хүрсэн шинэ нэгэн үнэн гэж тоолж болно. Гэхдээ үүнээс ч илүү анхаарал татам нэгэн байдал, Кур-ан үүнийг бидэнд 14 зууны өмнө Аллах Таалагийн энэ үгээр мэдүүлэв:

“…Газар ч тэнгэрт ч зэррэ чинээ юм Раббаас чинь хол (ба нууц) үлдэхгүй. Ил далангүй номд (лэвх-и махфузад) бичээгүй үүнээс жижиг нь ч том нь ч байдаг үгүй!” (Юнус, 61)

аяат нь атомоос жижиг оршигчдыг дурдана. Хамгийн жижиг сэжиг үгүй; ийм юмыг тэр үеийн ямар ч зохиолч эсвэл ямар Араб хүн бичиж чадахгүй. Учир нь, тэр үед хамгийн жижиг гэж мэдсэн юм “зэррэ” буюу атом байв. Энэ ч Кур-ан цагаар үнэхээр үрэгдээгүй гэдгийн баталгааны нэг юм.”[4]



[1].     Проф. Др. Осман Чакмак, Нэгэн Цөм дэх Орчлон, х. 28.

 

[2].     Чакмак, д.б., х. 94, 127.

 

[3].     Рэшит Рыза, Тэфсийрү-л Кур-ани-л Хаким, XI, 341-342.

 

[4].     Кур-ан ба илим (шинжлэх ухаан) талаар дэлгэрэнгүй мэдээллин тулд хар. Др. Морис Букай, La Bible Coran et la science: les ecritures saintes examinees a la lumiere des connaissances modernes, Парис: Seghers, 1980 (Библ, Кур-ан ба шинжлэх ухаан, орч. Аластайр Д. Паннэлл, Карачи); Афзалуррахман, Кур-аны Ухаан, Лондон 1981; Проф. Др. Өмэр Чэлик, Нэг Эх Хоёр Урсгал: Кур-анаас Тэкнологийн Ойлголтнууд, Истанбул 2009; Осман Нури Топбаш, Рахмэтийн Салхи (Өргөтгөсөн шинэ хэвлэл), Истанбул 2008 (http://www.islamiyayinlar.net/content/view/106/8/); Имадуддин Халил, “The Qur’an and Modern Science: Observations on Methodolgy”, The American Journal of Islamic Social Sciences, 1991, боть 8, Дугаар 1, х. 1-13; Проф. Др. Вахидүддин Хан, Ислам Сүрдүүлж Буй, Истанбул 1996.

%d bloggers like this: