Мүшрикчүүд нь мусульманчууд болон тэднийг хамгаалсан Хашимынхантай бүх төрлийн солилцоо, бэр авах өгөх мэтийн иргэншлийн үйл ажиллагаа ба хүн төрөлхтний хамаг харилцаагаа огтлов. Үүнийг нэгэн гэрээ ч бичээд батлуулан Кабегийн хананд өлгөв. Уг бойкот ба эмбарго гурван жил хамаг ширүүнээр нь үргэлжлэв. мусульманчууд маш том өлсгөлөн ба зовлонг дийлэв. Өлссөнөөсөө модны зодог навч мэтийг идэв. Багачуудын уйлсны дуу чимээ нь маш холоос ч сонсогдож байв. Са-д бин Аби Ваккас t ингэж ярина:
“Бойкот өдрүүдэд нэгэн шөнө өлссөнөөсөө гадагш гарлаа. Миний гар нэгэн юмд хүрэв. Түүнийг шууд амандаа хийлээ. Одоо ч тэр юу байсныг мэдэхгүй.” (Сүхэйлий, эр-Равду-л Унуф, Бэйрут 2000, III, 216)
Эцэст нь бойкот дууссан байвч яг тэр үеэр Пайгамбар Эзний маань авга ах Абу Талиб болон эхнэр Хз. Хатижэ өөд болов. Тэгээд өстний даралт харгислалын төвшинд хүрэв. Расул Эзэнд маань хэцүү болж эхлэв. Аллахын Элч Зэйд бин Харисэг дагуулан Маккагаас 160 км зайтай Тайф хотод очив. Садан хамаатан бас суусан уг хотод арав хонов. Тэд ч өмнө нь шоглов. Тэгээд дооромжилж эхлэв. Дараа нь боолуудаа Аллахын Элчийн өнгөрсөн замын хоёр талд жагсаж, түүнийг дооромжлуулан чулуудуулав. Бүх тал нь цусаар будсан тэр халамжийн эх ба энэрлийн пайгамбар, учирсан уг ширүүн хандлагын хариугаар ч хараахаас байтугай, үүрэгтээ ямар нэгэн алдаа хийсэн байхаасаа айж ингэж залбирав:
“Аллах минь! Хүчгүй болоод, аргагүй, ард түмний хараанд ингэж дооромжлогдон байгаагаа танд илэрхийлье. Энэрэлтдийн хамгийн энэрэлтэй нь та! Хэрэв надад хилэгнээгүй бол, учирсан ийнхүү зовлонгоо огт тоохгүй! Илахий (Бурхан аа)! Та улсад минь хидаяат (авралт, бэлэг) өг; тэд мэдэхгүй. Илахий! Таныг таатай байтал, одоо танаас өршөөл гуйж байна…” (Ибн-и Хишам, II, 29-30; Хэйсэмий, VI, 35)
Эзний маань ганц зорилго Аугаа Эрхийг таатай болгож ба Тэрвээрийн олгосон үргээ хамгийн сайхнаар нь гүйцэтгэж чадах байв. Иим учиртай тааралдсан хамгийн хүнд тамлал болон бэрхшээл ч түүнд харагдахгүй байв.
Аллахын Элч Тайфаас буцсанаа ингэж ярина:
“…Би буцсан, гүнзгий гунигаар дүүрэн алхаад байлаа. Карнү-с Сэалиб гэсэн газар хүртлээ санаа ороогүй. Тэнд толгойгоо өндийлгөн харахдаа нэгэн үүл намайг сүүдэрлэж байв. Анхааран харвал үүлэн дотор Жэбрайлыг анзаарлаа. Надад:
«−Аллах Таала улсынхаа чамд юу хэлсэн ба чамайг хамгаалахаас яаж татгалзсаныг сонсоно. Тэдэнд чиний хүслийг хийхээр чамд Уулнуудын Мэлэкийг илгээв» гэж дуудав. Тэгээд Уулнуудын Мэлэк надад хандан мэнд эрэв. Дараа нь:
«−Мухаммед аа! Ард түмэн чамд юу гэснийг Аугаа Эрх сонсоно. Би Уулнуудын Мэлэк мөн. Чи юу тушаавал хийхээр Аллах Таала намайг чамд илгээв. Юу хийхийг хүсч байна вэ? Хэрэв чи хүсвэл тэр хоёр уулыг тэдэн дээр нураая» гэв. Тэгэхлээр нь:
«−Үгүй, би Аугаа Эрхийн тэдний удмаас зөвхөн Аллахад үйлчлэх ба түүнд ямар ч юмыг туншаар зөвшөөрөхгүй хүмүүс гарахыг хүснэ» гэлээ.” (Бухарий, Бэд-ү-л Халк, 7; Мүслим, Жихад, 111)
Тэр үеэр Мадинагаас ирсэн хэсэг хүмүүс мусульман болов. Эд нар Мадина Исламын таниулж эхлэв. Пайгамбар Эзнээс маань нэгэн багш нэхэв. Мус-аб бин Үмэйр томилогдов. Түүний хичээсний үр дүнд богино хугацаанд Исламд ороогүй нэг ч гэр үлдээгүй. Эцэст нь мусульманчууд Расулуллах Эзнийг маань Мадинад урьж түүнийг хамгаалахаа амлав.