1. Мөргөлийн нууц учир.

Мөргөл нь тэкбирээр эхэлж сэлам (ёслох үг)ээр дуусдаг, тодорхой идэвх ба үгсийг агуулсан үйлчилгээ юм.[1]Аугаа Эрх нь мөргөл, таваф (Кабаг эргэн тойрох үйлчилгээ), Кур-ан унших мэтийн зарим үйлчилгээний өмнө хүмүүст абдэст авахыг; биеэ, хувцас болон орчмоо цэвэр байлгахыг тушаасан байдаг. Абдэст ба гүсүл хоёрыг шинжилбэл, Исламын сэтгэл санааны цэвэрлэгээний дэргэд эд барааны цэвэрлэгээг ч хэр их чухалчилж буйг харж чадна. Иим учраас, мусульманчуудын шашны үйл ба байдлын номууд цэвэрлэгээний сэдэв дурдсан бүлгээр эхэлнэ. Тэгэхээр, мөргөлийн ашгийн нэг нь хүнд цэвэр амьдрал наслуулах юм гэсэн үг.

Нөгөө талаас мөргөл хүнийг муу үйлсээс, муухай ба хэмжээлшгүй хөдлөхөөс татна, сонирхол ба дурыг хяналтгүй, танхай аргаар хангахыг саад хийнэ.[2] Өдөрт таван удаа дахидаг учраас, Аллахыг сануулах биеийн хүслийн эсрэг хамгийн нөлөөтэй эмчилгээ юм. Хүсэл болон мөрөөдлөө жолоодож бүх сэдвээр шударга ба зөв болохыг урамшуулна. Ингээд итгэгч нь, Аллахын тааламжийн төлөө мөргөл үйлдэхдээ, түүнчлэн муу үйлс болон биеийн хүслээс ч хамгаалагдан дэлхий болон ахиратын насаа боловсруулсан байх болно.

хэн нэгэн Пайгамбар Эзэн дээр маань хүрч ирээд:

“–Тэр хүн шөнө мөргөл үйлдэж, харин өглөө болохлоор хулгай хийдэг” гэв. Расулуллах  ингэж айлдав:

“–Жинхэнэ мөргөл үйлдэж байвал, уг мөргөл болон мөргөлд уншсан Кур-аны аяатууд түүнийг муу үйлсээс холдуулах болно.” (Ахмад, ИЙ, 447)[3]

Мөргөл нь дэлхийн гагцхүү эзэн Аллах Y буй үнэнийг ухаанд оршуулж хүний үүнийг байнга мэдрэхийг батална.

Өдөртөө таван үеийн мөргөл, өдрийн турш хүнийг өөрийнх ажлын нэг янзын байдлаас аварч тэнийнэ. Тэднийг тухайн хугацаанд дэлхийн бүх төрлийн зовнилоос холдуулан, Агуу Туурвигчдаа бууж өгөх ба талархлын мэдрэмжийг илэрхийлэхийг батална. Мөн түүнчлэн, хүн мөргөж байхдаа, өөртэйгөө нуур нуураар уулзан хорвоондоо чиглэх боломж олно. Өмнө Христийн мисён хийж байтал дараа нь Исламыг сонгосон Амэрикын Матт Салэсман ингэж хэлнэ:

“Мөргөлөө үйлдэн амар тайван олж байна. Ялангуяа Жума (Баасан гариг) мөргөлд! Мэсжидэд байгаад мөргөл үйлдсэн хугацаа, сүнсэнд минь амар тайван хүргэдэг тусгай цаг үе юм.”[4]

Др. Тимоти Гианотти ингэж хэлнэ:

“Толгой минь мөргөж байхдаа амар тайвныг мэдэрнэ. Өөрийгөө илүү найдвартай гэж мэдэрнэ. Толгойгоороо яг мөргөж байхдаа алсаас гэртээ харьсан шиг болж байна. Магадгүй Аллахад хүрсэн шиг. Зөвхөн үүн чинээ л тайлбарлаж чадна. Мөргөл нь нэг санаа амар, энх тайвны мэдрэмж.”[5]

Мөргөл нь сүнсний сэтгэл санааны тэжээл буй шигээ, мөн эд биеийн төлөө ч эмчилгээ юм. Мөргөл нь зарим эрхтний хөдлөх, үесийн нугалах ба булчингийн чангарч сулрахад боломж олгон бие махбодид хэр гавшгай байдал хүргэсэн нь мэдэгдсэн нэгэн үнэн юм. Нөгөө талаас мөргөл мусульманчуудын амьдралын тэгш байдлын нэгэн зүйл юм. Өдөр бүр тодорхой үед тодорхой дүрмээр дайлсан уг үйлчилгээ хүнийг дициплин ба эмхтэй амьдрахад дасгана.

Мусульманчууд мөргөлөө бие дааж дуртай газар үйлдэж болно, гэтэл Ислам тэднийг цугларч хамтдаа мөргөл үйлдэхэд сургадаг. Учир нь, хамтдаа үйлдсэн мөргөл ураг, өнгө, хэл, цол болон орны ялгаа хийхгүйгээр Аллахад боол болох ижил эгнээнд уулзах, нэгдэх, тусалцах ба нийгмийн тооцоог ханган үммэт болох ухамсрыг биелүүлнэ. Ижил санаа ба зорилгыг хуваалцсан чуулганд, бие хүмүүсийн хоорондох ялгаанууд тодорхой хэмжээгээр арилан сэтгэл тэнцэх ба найрамдахын мэдрэмж оршиж, шашны хөөрөл төрнө.

Үнэндээ өдрийн таван үеийн мөргөл, хүний хувьд нэлээд бага ба гүйцэтгэхэд амархан үүрэг юм. Хорин дөрвөн цаг дотор хүний дэлхийн үйлсийг орхин Аллахын онгонд гарах хугацаа ойролцоогоор хорин дөрвөн минут юм. Иим жижиг хариугаар бол хүн махбодь болон сэтгэлийн маш олон ашиг олно.



[1].     Зарим хүмүүс мусулманчуудыг мөргөл үйлдэхэд     Кабад үйлчилснийг боддог. Энэ төгс буруу нэгэн таавар юм. Мусулманчууд хэзээ ч Кабад эсвэл Хажару-л Эсвэдэд (Хар Чулуу) ямар нэгэн аргаар үйлчлэхгүй, мөргөхгүй эсвэл мөргөл үйлдэгдээ тэдэн рүү эргэхгүй. Мусулманчуудын мөргөл үйлдэхдээ эргэсэн зүг нь Кабагийн байр биш, дээр нь оршсон талбай юм. Каба тэндээс холдуулсан эсвэл сэргээх тулд нураасансан ч, мусулманчуудын киблэ өөрчлөхгүй. (Проф. Др. М. Хамидуллах, Исламд Орох, х. 108)

 

[2].     Анкэбүүт, 45.

[3].     Мурат Бирсэл, 2009.02.17ны өдрийн Стар Сониньд “Мөргөл Гэмт Хэргийг Саатуулдаг” гарчгаар нэгэн бичиг тавив. “Мэсжидэд мөргөл үйлдэг хотууд дахь гэмт хэргийн харьцаа мөргөл үйлддэггүй хотуудтай харьцуулбал маш их бага байх ёстой!” гэж бодсноо ба уг сэдвийг сурвалжилснаа хэлэв. Түүний үгсээр:

Жишээлбэл хүн бүрт олгосон хүн алах байдлын харьцааны статистикийн анхны хорин улс (мянганы хувиар):

       1. Коломби (0,61) 2. Өмнөд Африк (0,49) 3. Жамайк (0,32) 4. Венесуэл (0,31) 5. Орос (0,20) 6. Мэксик (0,13) 7. Эстон (0,107) 8. Латви (0,103) 9. Литван (0,102) 10. Беларус (0,098) 11. Украйн (0,094) 12. Папуа Шинэ Гвиней (0,083) 13. Киргизстан (0,0802) 14. Тайланд (0,800) 15. Молдов (0,078) 16. Зимбабве (0,074) 17. Сэyшэл (0,073) 18. Замби (0,070) 19. Коста Рика (0,060) 20. Польш (0,056)

Киргизстанаас гадна уг улсуудын бараг бүгд нь зууны зуун хувь шахам Христийн хүн амтай. Хүн амныхаа зууны 75 нь мусулман буй Киргизстан ганц гажилт болж гөзэ чарпыёр.

Мөн дэлхий даяар ердөө нэгэн улсад мөргөл үйлддэг байвал, нийт гэмт хэргийн статистикийн бараг бүгдэд нь Мусулман нийгэмд гэмт хэргийн чиглэл бага гарч байна.

Дэлхий уг үнэнийг анзаарч байна уу? Мэдээж! Ислам орнуудад хүн алах харьицаа яагаад бага вэ хэмээн шинжлэх ухааны маш чухал судалгаа хийж байгаа. (Хар. Кордова, Ана; “An Examinational Causes of Low Murder Rates in Islamic Societies”: American Society of Criminology) Ихээр ярьдаггүй, чанга дугаараа хэлдэггүй ч, бүх чадлаараа судалж байгаа. Үнэндээ мөргөлийн холбоо барих хүн алга юм шиг… Магадгүй үүнээс зарим нь Лондон, Парис мэтийн хотуудад мэсжид бүхий хэсэг дэх гэмт хэргийн харьцааг хотын ерөнхий байдалтай зүрилэхийг бодно. Болоосой…

Миний бодлоор үр дүн нь дэлхийг бодуулна! (http://www.stargazete.com/gazete/yazar/murat-birsel/namaz-sucu-engelliyor-169647.htm)

[4].     Ахмэт Бөкэн – Айхан Эрйигит, Шинэ Амьдралууд, Ы, 49.

 

[5].     Бөкэн, д.б, Ы, 19. Дараа нь Исламд орсон хүмүүсийн туульсын тухай эдгээр бүтээлүүдэд хандаж болно: Проф. Др. Али Көсэ, Conversion to Islam: A Study of Native British Converts, Лондон: Keagan Paul International, 1996 (Яагаад Исламыг Сонгодог вэ: Мусулман болсон Англичууд тухай псико-соцёлогик судалгаа, Истанбул 1997); А. Ары – Y. Карабулут, Би Яагаад Мусулман Болоо вэ, Анкара: ДИБ ном., 2007; Дэфнэ Байрак, Тэд Яагаад Мусулман Болоо вэ?, Истанбул: Инсан ном., 2008.

%d bloggers like this: