9. Шашин шүтэх нь сэтгэл санааны эрх чөлөө мөн.

Аугаа Эрх ухаант ба эрх чөлөөт туурвисан хүнд зөв буруу хоёрыг заасан, гэвч хэзээ ч дур зоригийн эрх чөлөөнд оролдоогүй юм. Хүн бүр нь чөлөөт дураараа сонголтоо хийн, солголтынхоо үр дүнг ч өөрөө даана. Аяатууд ингэж айлдана:

(Расул минь!) Хэрэв Раб чинь хүссэнсэн бол, дэлхий дээрх бүгдээрээ итгэн үнэмшихсэн. Тэгэхээр чи итгэх гэж хүмүүсийг албадах уу?” (Юнус, 99)

“Хүссэн нь итгэнэ, хүссэн нь үгүйсгэхийг сонгоно.” (Кэхф, 29)

“Хэрэв та нар үгүйсгэх юм бол, Аллахын та нараас чөлөөт буйг мэдэцгээ; Тэрвээрт хэн ч юу ч хэрэг үгүй. Гэвч боолуудынхаа үгүйсгэлд төөрөхөд нь дургүй. Хэрэв талархвал, Түүнд таалагдана.” (Зүмэр, 7)

Мунхаг үеэр хүүхэд нь хүн болоогүй хүүхнүүд “Хэрэв миний хүүхэд хүн болбол би түүнийгээ Еврэй болгоно” гэж мөрөөдөж байв. Иим учраас Мэдинэчүүдийг Мусульман болоход заримын хүүхдүүд Еврэйчүүдийн хооронд байв. Надийрын еврэйчүүд мусульманчуудтай хийсэн гэрээгээ эвдэн урвахлаар нь, тэднийг Мэдинэгээс цөллөх шийдвэр гаргав. Дараад нь еврэй болсон хүүхдүүдийн айлууд:

“–Хүүхдүүдийнхээ Еврэйчүүдтэй явахыг зөвшөөрөхгүй, (тэднийг хүчээр байлган мусульман болгоно)” гэцгээв. Үүнээс болж Аллах Таала “Шашинд албадах үгүй” аяатаа буулгав.[1]

Ислам зарчмаа хүмүүст хүчээр хүлээлгэж авахуулахыг хүсэхгүй. Иим учраас бүх төрлийн албадлагаас татгалзана. Оюун санааны албадахаас ч хол байдаг чинээ үүнээс холдоно. Жишээлбэл гайхамшигт үйлс нь Исламын үндсэн тараах аргаас болоогүй, Хз. Пайгамбараас ер бусын гайхамшигт явдал нэхэхийг таатай гэж үзээгүй юм. Ислам нь хүмүүнлэгийн эрдэм төгс болсон эринд тааралдсан тул, Кур-ан гайхамшгаараа оюун ухаанд хандсан юм. Хүнийгшинжлэх ухааны хуулиуд болон ятгах баримт үзүүлэх аргаар өөртөө холбов. Иим л учраас эд бараагаар албадахыг хэзээ ч аргаар хэрэглээгүй.[2]

Угаасаа шашны сэдвүүдэд хүч хэрэглэх нь хүмүүсийг ердөө “нифак” (гаднаас мусульман шиг харагдан дотроо үгүйсгэх) руу залах учраас, ингэсэн нь ил күфрээс илүү аюултай. Дотно сэтгэл бус хийсэн үйлчилгээ ч, “рия буюу хуурмаг зан”гийн төлөө хийсэн учраас хатуу татгалзсан байдаг.

Абу Рафий t ингэж ярина: Курайшчууд намайг Расулуллах  Эзэнд маань элч болгон илгээсэн байв. Эзнийг маань хармагцаа сэтгэлд минь Исламд орох хүсэл төрөв:

“–Аллахын Расул аа, үнэхээр би Курайшчуудын дэргэд ерөөсөө буцахгүй!” гэсэн. Расулуллах р:

“–Би гэрээгээ эвдэхгүй, бас надад ирсэн элч нарыг ч хорихгүй. Чи одоо Курайшчуудын дэргэд буц! Хэрвээ одоо зүрхэнд чинь төрсөн (Исламд орох хүслээ тэнд ч) мэдэрсээр байвал эргээд энд хүрээд ир!” айлдав. Тэгэхлээр нь Меккад очсон, элчийн үүргээ дуусахад Пайгамбар Эзэндээ хүрээд ирж Мусульман боллоо. (Абу Давуд, Жихад, 151/2758)

Маккагийн нэр хүндтэй мүшрикүүдээс Сафван, Ялалтын өдөр зугтсан байв. Расулуллах р, түүний араас авга ахынх нь хөвүүн Вэхб бин Үмэйрийг явуулав. Найдварын тэмдгээр ч өөрийнх нөмрөгөө өгөв. Расулуллах  түүнийг Исламд урьж дэргэд нь хүрээд ирэхийг нь хүсч байв. Хүсвэл Исламыг шууд хүлээн зөвшөөрч мэдэхийг, эс тэгвэл бодоход нь өөрт нь хоёр сарын хугацаа өгөхөө мэдүүлж байв. Ингэхлээр нь Сафван, Пайгамбар Эзний маань дэргэд нөмрөгтэйгөөр нь ирж хүмүүсийн дунд чанга дуугаараа өгүүлрэн:

“–Мухаммад аа! Энд Вэхб бин Үмэйр! Тэр чиний нөмрөгийн хамт над дээр ирээд чиний намайг урьсныг, би хүсвэл Исламыг зөвшөөрч болохыг, хүсэхгүй бол хоёр сарын хугацаатай байхыг хэллээ” гэв. Расулуллах р:

“–Тэмээнээсээ буу, Абу Вэхб!” гэж айлдав. Харин тэр:

“–Үгүй, үнэхээр асуудлыг миний хувьд илэн далангүй тайлбарлан шийдэхгүй байхад буухгүй!” гэв. Тэгэхлээр нь Расулуллах р:

“–Чамд түүнээс ч илүү, дөрвөн сарын хугацаа өгчихлөө” хэмээв. Сафван итгээгүй байсан ч Расулуллахын  хамт дайнд явав, Хүнэyний Дайн болон Тайфын бүслэлтэд оролцов. Сарын дараа мусульман болов. (Муватта, Никах, 44-45)

Аллахын Расултай  уулзахаар ирсэн Нэжраны Христчүүд, өөрсдийнхөө шашны үйлчилгээний цаг хүрэхэд Мэсжидэд боссон байв. Мусульманчуудын зарим нь тэднийг саад хийх юмсан. Гэтэл Аллахын Элч р:

“–Тэдэнд саад битгий хийгээрэй!” хэмээн айлдав. Нэжраны Христчүүд ч зүүн тийш эргэн үйлчилгээгээ хийцгээв.[3]

Хз. Умарын үеэр Абу Үбэyдэ бин Жэррах, Хумусын Христ ардтай нэгэн гэрээ хийж амь, эд бараа, хэрэм, сүм ба дээрэмдэгчийг нь хамгаалах нөхцөлөөр хотыг буулгаж авав. Юханнагийн нэрэмжит сүмийг, дөрөвний нэгийг мэсжид болгох шаардлагатай уг гэрээ хийв. Муавия халиф болохлоороо уг сүмийг Дамаск дахь мэсжидэд нэмэх юмсан. Харин хүмүүсийг эсэргүүцэхээр энэ санаагаа болив. Абдумэлик бин Мэрван ижил зорилгоор Мусульман бус хүмүүст их мөнгө өгсөн ч тэднийг ятгаж чадаагүй. Вэлид бин Абдулмэлик ч тэдэнд уг сүмийн хариуд маш их мөнгө ба янз янзын сонголт өгсөн боловч тэднийг ятгаж чадахгүй байхлаар, сүмийг нурааж мэсжидэд нэмэв. Хүмүүс уг байдлыг дараа нь халиф болсон Умар бин Абдулазизд гомдол болгож хэлэхлээр, тэр ч явдлыг сураглан, мусульман бус хүмүүс зүйтэй байсныг харахлаар, тухайн газрыг эздэд нь буцааж өгөхөөр шийдэв. Гэтэл энэ удаа ч мусульманчууд мэсжидийнхээ сүмээр эргүүлэхийг зөвшөөрөөгүй. Өмэр бин Абдүлазиз мусульман бус хүмүүстэй уулзалт хийсэн, мусульманчуудын эзэлсэн Гута дахь хамаг сүмүүдийг тэдэнд хайрлан тэднийг ятгасан, ингээд асуудлыг сайн сайхнаар шийдэв.[4]

Английн түүхч Филип Маршалл Браун ингэж бичив:

“Түркчүүд том ялалтаар хожсон ч гардсан бүх орнуудын ардад, өөрийнх уламжлал болон заншлын дагуу өөрсдийгөө удирдах эрхийг танив.”

Наполён Бонапарт, 1798-1799 онд Османы Хаант Гүрэнд дайрсандаа Палестин ба Сирид суугаа Армянчуудыг бослого хийлгэх юмсан. Францын Истанбул дахь Онц Элч Сэбаситиани түүнд ийм хариу өгөв:

“Армянчууд эндэх амьдралаар маш их таатай юм чинь, бослого гаргахын арга үгүй.”[5]



[1].     Бакара, 256. Абу Давуд, Жихад, 116/2682; Вахидий, х. 85-87.

 

[2].     Проф. Др. Сэyyид Кутуп, Исламын Дэлхийн Тухай Ойлголт, х. 32-33.

 

[3].     Ибн-и Хишам, ИЙ, 202-207; Ибн-и Са-д, I, 357; Бэйхакий, Дэлайл, IV, 382-387; Халэбий, Инсану-л уюн, ИЙЫ, 235.

 

[4].     Доц. Др. Бахаүддин Варол ба бсд, Мунхаг Нийгмээс Манай Өдөр Хүртэл Хз. МУХАММАД, х. 286; Проф. Др. М. Хамидуллах, Исламд Орох, х. 237.

 

[5].     Хар. http//www.atmg.org/ArmenianProblem.html.

%d bloggers like this: