6. Эрх-тэгш байдлыг хамгаас дээгүүр тавьдаг.

Аугаа Эрх нь андашгүй эрх тэгшийн эзэн юм. Хамгийн жижиг харгислал ч хийдэггүй. Тэрвээрийн гоё нэрүүдээс (эсма-и хусна) нэгэн, андашгүй эрх-тэгш байдлын эзэн гэсэн утгатай ал-Адл буй.[1]Иим учраас боолуудаас ч үйл бүрт нь иж бүрэн эрх тэгш хандахыг нэхнэ. Аугаа Эрх ингэж айлдана:

“Аяа Итгэгчид ээ! Эрх тэгшийг нямбай баримталж , өөрийнхөө, аав-ээж болон садан хамаатан байсан ч Аллахын төлөө гэрчлэх хийх хүн болоорой…” (Ниса, 135)

Расулуллах  Эзэн маань хилэнтэйдээ ч тайвандаа ч эрх тэгшээс салахгүйг тушаасан, ингэж чадагсадад маш том шагналууд амласан юм.[2]

Ислам нь мусульманчуудад дайсныхаа эсрэг ч эрх тэгш хөдлөхийг тушаана:

“Аяа итгэгчид ээ, Аллахын төлөө гэрчилсэн хүмүүс болцгоогоорой! Нэгэн нийгэмд мэдэрсэн хилэн тань таныг эрх тэгш хандахаас эс төөрүүлэг! Эрх тэгш хандаарай, учир нь таквад хамгийн их зохимжтой нь юм шүү…” (Майдэ, 8)

Сүхэyл бин Амр, Курайшчуудын үг хэлэгч байв. Үг ярианы хамгаас илүү нөлөөтэй байсан тэр үед, байнга Исламын эсрэгээр ярьж, хүмүүсийг өдөөдөгсөн. Энэ хүн Бэдир Дайнд баригдав. Хз. Умар:

“– Ааяа Расулаллах! Намайг зөвшөөр, би Сүхэyлийн өмнөх шүдийг авъя, хэл нь гадагш цухуйг! Үүнээс хойш хэзээ ч хаа ч чи болон Исламын эсрэг ярьж эс чадаг?!” гэв. Аллахын Расул р:

“–Түүнийг салга, Умар аа! Би түүний эрхтэнд тийм аюул тусааж чадахгүй. Хэрвээ би ингэх болбол, пайгамбар байсан ч Аллах ч надад ижлээр нь хандана…хэмээв. (Ибн-и Хишам, ИЙ, 293)

Расулуллах р, Хайбар буслалтын үеэр, мусульманчуудын эсрэг амьтад болон жимсэнд аюул өгснийг сонсохлоороо хэт уурлан ингэхийг хатуу хориглов. (Абу Давуд, Хараж, 31-33/3050)

Исламд гол диалектик эсвэл маргаан нь харгисууд ба харгислалыг дэмжигчид болон эрх тэгшчүүд ба эрх тэгш байдлыг дэмжигчдийн хооронд юм. Кур-ан Сударт, “Харгисчуудаас бусдад дайсан болохгүй” хэмээн айлдана.[3]Хүний эрхийг хүндэтгэсэн хэн нэгэн, мусульман байсан ч байгаагүй ч, мусульманчууд түүнтэй нэг нийгэмд амьдарч мэднэ. Гэтэл, нэгэн мусульман харгислал хийх бөгөөд хүний эрхийг хүндэтгэхгүй байвал, түүнийг эсэргүүцэх ч нэгэн үүрэг юм. Тийм учраас нийгмийн төвшинд бид ба тэдний хоорондын ялгааны гол цэг бол харгислал ба эрх тэгш байдал юм.[4]

Мусульманчуудын эрх тэгш байдалд ямар төвшинд хүрснийг заасан түүхийн нэгэн үлгэр жишээ ч ийм юм: мусульманчууд Хама хотыг эрхэндээ авчээ. Тэднийг хамгаалсан тулдаа ч боломжийн татвар авдаг байв. Энэ хооронд Бизансын Хан Эраклиюс том нэгэн армиар мусульманчууд руу довтолсон юм байж. Мусульманчууд дөхөж буй хүч агуу том буйг мэдэнгээ санаа түгшив. Хумусчуудын тэдэнд төлсөн татварыг хүн бүрт нь буцааж өгөөд:

“–Бид одоо энэ довтолгооноос та нарыг хамгаалах боломж үгүй. Та нар өөрсдөө энэ байдалд бэлд одоо чөлөөтэй; өөрсдийн дураар хандаж болно” гэв. Хумусын суурьшигчид:

“–Үнэхээр таны эрхшээлд байгаа ч бидний эрх тэгш байдал, хумусчуудын өмнө нь байсан хатуу амьдралаас хавьгүй зөөлөн юм.Бид Таны томилсон захирлын хамт хотоо Эраклиюсаас хамгаална” гэж хариулав. Еврэйчүүд ч хандан:

“–Тэвратад тангараг өргөе, биднийг хожиж сүйтгэхгүй бол Эраклиюсын захирал Хумус хотод орж чадахгүй” гэцгээв. Хотын хаалгыг цоожлон дайснаас хамгаалав. Тэдэнтэй энх-тайвны гэрээ хийсэн бусад хотуудын Христ болон Еврэй суурьшигчид ч яг ижлээр нь хөдөлж:

“–Хэрэв Румчууд болон тэдний дагагчид Мусульманчуудыг ялбал , бид дахиад хуучны харгислалын үед эргэн, том зовлонд автана. Мусульманчууд ялаасай , бид нар тохиролцсон хэвээрээ тэдний хамт байцгаая!” гэцгээв. Аллах Таала Румчуудыг хожуулан Мусульманчуудад ялалт хайрлахлаар, хотоо Мусульманчуудад онгойлгож, жүжигчдээ гарган баяр хөөрийнтоглолт хийж, татвараа төлөв.[5]



[1].     Тирмизий, Дэават, 82/3507.

 

[2].     Хэйсэмий, I, 90; Абу Нуайм, Хиле, ii, 343; VI, 268-9.

[3].     Бакара, 192.

 

[4].     Проф. Др. Рэжэп Шэнтүрк, Хүний Эрх ба Ислам, х. 22.

 

[5].     Бэлазурий, Фүтүүху-л Булдан, Бэйрут 1987, х. 187.

%d bloggers like this: